Тахиа шувууны зөвлөгөө

Тахиа шувууны зөвлөгөө Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Тахиа шувууны зөвлөгөө, Animal shelter, Ulaanbaatar.

18/04/2024

Shout out to my newest followers! Excited to have you onboard! Sambuu Altantsetseg, Davaanyam Baatar, Baatar Huygaa, Д.Сүрэнхорлоо Сүрэн, Uugantamir Munkhbayr

02/04/2024
24/03/2024

Үржлийн өндгийг сонгон дэгдээхэй болгох
Үржлийн өндгийг сонгохдоо хагарч цуурсан эсэх, өндөгний хальс хэт нимгэн үгүйг, өндөг хэт жижиг ба хэт том байвал мөн инкубаторт хийхгүй байх.
1. Сонгон авсан өндөг хадгалалтын горим зөрчөөгүй 7 гоос 10 хоногтой өндөг байна.
2. Өндөгөө инкубаторт хийхээсээ өмнө, инкубатороо 24 цаг градус чийгшилийг тэстлэн шалгаж тохируулсан байх шаардлагатай. Инкубаторыг гар тохиргоо нь дээр 37.8 градусын дулаанд 55 аас 60 хувийн чийгшилтэй тохируулдаг. Чийгшилээ хэт өндөр тааруулбал өндөгний доторх нимгэн хальс хэт зузааран дэгдээхэй хагалж гарч ирж чаддаггүй аюултай. Мөн чийгшил хэт бага байвал дэгдээхэй өөрт авах чийгшилээ авч чадахгүй өндөг хагарахгүй.
3. Үржлийн өндгөө бага зэрэг бүлээн усанд маргацны уусмал бэлдэн түүндээ ариутгана. Хэт их бохирдсон өндгийг маш зөөлөн үрж цэвэрлэнэ. Өндөгийг зөөж, угааж цэвэрлэж байхдаа огцом ширүүн сэгсэрч доргиож болохгүй. Өндөг амгүй болох чанаргүй дэгдээхэй гарч болзошгүй. Угааж цэвэрлэсэн өндөгөө сайтар хатаагаад өндөгний 2 талд нэмэх хасах тэмдэглэгээ хийж энкубаторт хийнэ. Өндөг 20 оос 22 хоногтойдоо дэгдээхэй болно.
4. Инкубаторын дулаан чийгшилийг байнга хянаж байна. Гар ажилгаатай инкубатортой бол өндөгөө өдөрт багадаа 4 удаа 180 градусаар зөөлөн хөдөлгөж өгдөг. Энэ нь өндөг дэгдээхэй болоход их чухал үр нөлөөтэй. Ямарч сайн энкубатор байгаад эзэн өөрөө хариуцлаггүй хандвал үржлийн өндгийг дэгдээхэй болгож чадахгүй.
5. Үржлийн өндгөө 7 хоногын дараа орой харанхуйд гэрэл тусган амьтай үгүйг нь шалган, амьгүй үржилгүй өндгийг гаргана.
6. Үржлийн өндөгөө 18 дахь хоног дээр ахин гэрэл тусган шалгаж, үржил зогссон өндөг байвал гаргана. Энэ үедээ энкубаторын чийгшилээ 10 хувиар нэмэн өндөг эргүүлэгч бүйвээлэгчээ салгана.
7. Өндөг 20 22 хоног дээрээ хагардаг. Өндөг хагарч байхад дотроосоо тоншиж цоолж байгаа хэсгийг шалгаад, цоорч байгаа хэсгийг нь дээш харуулж байгаарай. Доош харсан хэвээрээ удаан байвал өндөгөн доторх шингэн тоншиж цоолсон хэсэг рүү урсан бөглөөд үх

14/03/2024

Shout out to my newest followers! Excited to have you onboard! Хүдэрчулуун Золжаргал, Janchiv Mygmarjav

Энэ нь фермийн шинэ өндөг сайн хэвээр байгаа эсэхийг тодорхойлох гайхалтай арга юм.
14/03/2024

Энэ нь фермийн шинэ өндөг сайн хэвээр байгаа эсэхийг тодорхойлох гайхалтай арга юм.

Тахиа болон гэрийн шувуудын өвчлөл хэрхэн эмчлэх талаарТахианы хувьд дэгдээхий болон өндөглөгч өвчинд нэрвэгдэх нь илүү ...
06/03/2024

Тахиа болон гэрийн шувуудын өвчлөл хэрхэн эмчлэх талаар
Тахианы хувьд дэгдээхий болон өндөглөгч өвчинд нэрвэгдэх нь илүү байдаг. Гэхдээ азарга өвдөхгүй гэсэн үг биш. Төрөл бүрийн шалтгаанаас болж тахиа өвчин тусдаг боловч ихэвчлэн нь бохир байр сууцтай холбоотой байдаг. Өвчний шинж тэмдгийг хурдан мэдэж эрт арга хэмжээ авах нь чухал юм.

Өвдсөн тахиа болон шувуудын ерөнхий шинж тэмдэг
1. Хоол идэж уухгүй байх
2. Турах
3. Хөдөлгөөн удаашрах, бүгэж хэвтэх
4. Залаа, унжлага цайрах, хөхрөх
5. Сүүмгэр нүд
6. Өндөглөхгүй байх эсвэл хэвийн бус өндөг гаргах
7. Өдөө унагах, арчлахгүй байх болон бусад хэвийн бус зан байдал
Хэрэв дээр дурдсан зүйлс таны тахианд ажиглагдсан бол тэр тахиа өвчтэй байж магадгүй юм. Хамгийн түгээмэл тохиолддог өвчин нь ханиад байдаг.

1. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг
Амьсгалын замын өвчлөл бусад ихэнх өвчнүүдтэй харьцуулахад өвөрмөц шинж тэмдгүүд илэрдэг. Хэрэв таны тахиа амьсгалын замын өвчтэй бол дараах шинж тэмдгийг үзүүлнэ.
1. Ханиалгаж, натиах
2. Чих, хамар үрэвсэх
3. Хүчтэй төвөгтэй амьсгалах
4. Нүд хавдаж улайх, нулимс гойжих
Эмчилгээ
Өвчний тархахаас урьдчилан сэргийлэх, эрүүл тахианы дээрэлхэх явдлыг багасгахын тулд түүнийг сүргээс тусгаарлаарай. Түүнийг дулаан, хуурай газар байлгаж олон нэр төрлийн хоол хүнс, усаар хангах. Хэрэв тахиа ердийн хоол идэхгүй бол зориулалтын тэжээл өгөх.
Дархлаа сайжруулахын тулд хоолонд нунтаглаж, жижиглэсэн сармис , алимны цуу нэмж өгөх. Тараганд агуулагддаг пробиотик нян бактерийг биенээс гадагшлуулж өгдөг тиймээс тараг өг. Хэмжээг хэтрүүлсэн тохиолдолд суулгалт үүсч улам дорддог тул хэмжээг тааруулна уу.
Салхины хаалтгүй, тоос шороо их босдог бохир байр нь өвчний нийтлэг шалтгаан бөгөөд эдгээр асуудлыг шийдэж нь сүргээ эрүүл байлгаарай.

Зарим шувууны нийтлэг өвчнийг дурьдвал
1. Марек : Тахианы бие дээр ургадаг хавдар (ургацаг)
2. Кориза : [амьсгалын замын] Нүд маш их хавдах, муухай үнэр ялгаруулах
3. Коксидиоз : Цуст ялгадас гаргах
4. Шувууны томуу: [амьсгалын замын] Залаа хөхрөх, цайх мөн улаан тол

🥚2. Бор уу цагаан уу? Том уу жижиг уу? 🐔Өндөгний гадна талын хальсны өнгө нь бор цагаан гэх мэт олон янз байх боломжтой....
23/02/2024

🥚2. Бор уу цагаан уу? Том уу жижиг уу?

🐔Өндөгний гадна талын хальсны өнгө нь бор цагаан гэх мэт олон янз байх боломжтой. Өнгө нь өндөгний доторх шим тэжээлтэй ямар нэгэн холбоо байхгүй бөгөөд өндөгний өнгө нь тухайн тахианы генетикээс шалтгаалдаг байна. За ямар тахиа цагаан өндөг гаргадаг, ямар тахиа, бор өндөг гаргадаг вэ гэдгийг тахианыхаа гаднаас нь хараад бас ялгах боломжтой байдаг юм байна. Ихэвчлэн чихний доод талын хэсэг нь цагаан байвал цагаан өндөг гаргана, улаан байвал бор өндөг гарна гэж ойлгож болно.

🐓Тахианы өндөг нь жижиг, том, дотроо 2 шартай эсвэл бүр огт шаргүй гэх мэт олон янз гарч ирэх боломжтой байдаг аа. Мөн огт хальсгүй эсвэл давхар хальстай гэх мэт гарч ирэх тохиолдлууд байдаг. Ихэвчлэн дөнгөж өндөглөж эхэлж байгаа залуу тахиануудад ийм алдаа гаргах тохиолдлууд байдаг, мөн айж цочих гэх мэтээс шалтгаалдаг байна. Жишээ нь залуу тахиа байх тусмаа өндөгнийх нь гадна талынх нь бүрхүүл нь илүү хатуу бат бэх хэмжээ жижиг байдаг бол хөгшрөх тусам том, гадна талынх нь бүрхүүл нь илүү нимгэрч байдаг юм байна тийм учраас хоол хүнсэнд нь кальцитай хоол хүнсийг нэмэх шаардлагатай байдаг аа.

Хүнсний инженер Э. Мөнхнасан

18/02/2024

Shout out to my newest followers! Excited to have you onboard! Равсал Буянтогтох, Gansvkh Gantomor, Чойжгаваа Баянмөнх, Batsaikhan Batka

Бөднө шувууны өндөг Бөднө шувууны  өндөг нь бүх насны хүмүүст зориулагдсан бөгөөд бактерийн болон хорт хавдрын эсрэг үйл...
18/02/2024

Бөднө шувууны өндөг
Бөднө шувууны өндөг нь бүх насны хүмүүст зориулагдсан бөгөөд бактерийн болон хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, ходоод гэдэс, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, биеийн эсэргүүцэх чадварыг идэвхижүүлдэг эмчилгээний чанартай эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн юм.

Бөднө өндөг нь амин дэм, амин хүчил, бичил элемент болон уургааг нэн баялаг.

Бөднийн өндөгний нэг граммыг тахианыхтай харьцуулахад,
А аминдэм 1.5 дахин,
В аминдэм 2.8 дахин,
B2 аминдэм 2.2 дахин их,
фосфор, кали 5 дахин,
төмөр, кальций 4 дахин,
зэс, кобальт 2 дахин их агуулсан байдаг байна.

Ашиг тус:

- Бодисийн солилцооны хэвийн байдлыг хангана

- Өндөр настай хүмүүст тамир тэнхээ оруулж, хараа сонсголыг сайжруулна

- Бүх насны хүмүүсийн дархлааг сайжруулна

- Эрүүл мэндийн шалтгаанаас болж алдагдаж байгаа уургийг эрчимтэй нөхнө

- Хүүхдийн уураг тархины хөгжилд эерэгээр нөлөөлж, ой тогтоолтыг сайжруулна

- Хлостериний түвшинг бууруулна

- Ямарваа нэгэн харшил үүсгэдэггүй

- Биеийн тамир, бэлэгийн чадавхид сайн

- D аминдэмээр баялаг тул хүүхдийн рахит өвчнөөс сэргийлнэ

- Урьдчилан сэргийлэх тарилга хийлгүй үржүүлж болдог цорын ганц тэжээвэр шувуу тул мах өндгөнд нь эмийн бодис хуримтлагддаггүй

- Кальциар баялаг учир яс, үе мөч болон үс, хумсанд эерэг нөлөө үзүүлнэ

- Цусны хялгасан судасны хананы хатууралт, даралт ихсэх гэдэс ходоодны өвчин, чихрийн шижин, хүүхдийн диатез өвчинг анагаахад ач тустай

- Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд тамир тэнхээ оруулж, сүүний чанарыг сайжруулна

Хэрэглэх заавар:

Бөднө өндгийг доор заасан байдлаар түүхийгээр 3-4-н сар буюу 5 курсээр ууж хэрэглэвэл зохистой.




18-с дээш нас 240өндөг 49 хоног 1-р өдөр 3 өндөг. 2-р өдөр 3өндөг
3-р Өдөр 4 өндөг. 4-р өдрөөс хойш 5өндөг

16-18 нас 120 өндөг 25х 3 өндөг 3 4

ТАХИАНЫ МАХ ЭМЭГТЭЙЛЭГ БОЛГОДОГ УУ?Бичвэрийн эхэнд нэг зүйл тодотгоё. Gallus domesticus буюу тахиа нь дэлхийн хамгийн ол...
05/02/2024

ТАХИАНЫ МАХ ЭМЭГТЭЙЛЭГ БОЛГОДОГ УУ?

Бичвэрийн эхэнд нэг зүйл тодотгоё. Gallus domesticus буюу тахиа нь дэлхийн хамгийн олон шувуу бөгөөд 2023 оны байдлаар нийт 33.000.000.000 ширхэг тахиа шувуу хүн төрөлхтөний өндөг, махны хэрэгцээг тасралтгүй хангадаг.

Статистик харвал минут тутамд 140.000 тахиа буюу ганц хоногт гэхэд л 202.000.000 ширхэг тахиа махны хэрэгцээнд заазлагддаг.

Хамгийн олон тоотой шувуу, хамгийн их хэрэглэдэг мах.

ШИМТ ЧАНАР

Тахианы махны шимт чанарыг үхрийн махтай зарим талаар харьцуулж үзье. 100 гр үхрийн мах 250 ккал байхад тахианы мах 230 ккал буюу арай бага байдаг. Энэ нь өөх тос багатай байдагтай холбоотой.

Үхрийн махыг бодвол тахианы маханд агуулагдах өөх нь ханасан тосны хүчил өндөртэй, идэш тэжээлээс шалтгаалж А, Е, К аминдэм өндөр хэмжээнд агуулдаг, В1, В3, В5-ийн төрлийн аминдэмээр баялаг байдаг бөгөөд үхрийн мах нь B12 аминдэмээр маш баялаг байдаг.

Сонирхолтой нь 100 гр үхрийн мах 26 гр уураг агуулдаг, бусад нь тос, чийгийн агууламжаас бүрдэж байхад тахианы мах 100 гр-даа 44 гр уураг агуулдаг өндөр уурагт маханд тооцогддог. Холбогч эдийн уургууд нь үхрийн махыг бодвол бага хэмд богино пептидүүд болон задардаг бөгөөд энэ нь шингэц сайтайг илэрхийлдэг.

Үхэр тахианы махнууд нь энэ нь сайн гэж хэлж болохооргүй, өөр өөр төрлийн л махны эх сурвалж.

ТӨӨРӨГДӨЛ

Тахианы махыг зөвхөн манайд ч биш, дэлхий нийтээрээ л ямар нэгэн дааврын өөрчлөлттэй, генетикийн өөрчлөлттэй гэх мэтээр харддаг, хардсан ч иддэг.

1950-иад оноос өмнө тахианы хэрэглээ үлэмж бага байж. Тухайн үед туршилт, судалгааны зорилгоор тахиаг дааврын туршилтанд оруулах асуудал байж. Тахианы махны хэрэглээ нэмэгдсэн үеэс эхлэн 1950 оноос тахианд даавар, стероид хэрэглэхийг бүрмөсөн хориглосон.

Хэдий ийм хардлага байвч зүгээр л ийм олон тэрбум шувуунд даавар шахаад үржүүлж байх нь эдийн засгийн талаасаа ч ямар ч ашиггүй, өндөр өртөгтэй байдаг. Тахианы хэмжээ томорч байгаа нь өдийг хүртэл явуулж ирсэн генетик, үржил селекцийн үр дүн.

Анхлан тахиа шувуу тэжээж байгаа сонирхож байгаа хүмүүс манай пэйж хуудсаар болон 85110971 дугаарт холбогдож үнэ төлбөрг...
25/07/2022

Анхлан тахиа шувуу тэжээж байгаа сонирхож байгаа хүмүүс манай пэйж хуудсаар болон 85110971 дугаарт холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө аваарай. Дашрамд хэлхэд ажлын өдрүүдийн 20:00-22:00 хүртэл энэхүү мэдээллийн дор зөвлөгөө авах гээд дугаараа үлдээсэн хүмүүстэй тогтмол холбогдох болно.

Address

Ulaanbaatar

Telephone

+97685110971

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тахиа шувууны зөвлөгөө posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category


Other Animal Shelters in Ulaanbaatar

Show All