The Game dog mongolia

The Game dog  mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from The Game dog mongolia, Pet Supplies, Ulaanbaatar.
(2)

Permanently closed.
26/10/2024

ID & ICE

18/03/2024
03/02/2024

Nulimsandane jiwuulne shv 2 gar bhad hutgaar yahwe 😅

22/01/2024

Haye

22/01/2024

Put your leg on my shoulder 🥺♥️

13/01/2024

11

GR CH Mayday
27/12/2020

GR CH Mayday

Дархан аваргууд
27/06/2020

Дархан аваргууд

Дэлхий хүртэл минийх гэж дэндүү том сэтгэж яв
27/04/2020

Дэлхий хүртэл минийх гэж дэндүү том сэтгэж яв

Black Ice
06/03/2020

Black Ice

zurag tuuh uguulne shv anduudaa Д. Мийгаа. Sondoriin Eej
03/03/2020

zurag tuuh uguulne shv anduudaa Д. Мийгаа. Sondoriin Eej

Never stop kennel / ice /
07/02/2020

Never stop kennel / ice /

Нохойн хэл сураарай хэрэгтэй шүү хэхэ😊
22/01/2020

Нохойн хэл сураарай хэрэгтэй шүү хэхэ😊

Нохойг хайрлаНохойн тухай бичихээр энд тэндгүй байгаа тэнэмэл орон гэргүй хүүхдүүд, эсвэл эцэг эхтэй ч тэднийхээ хайрыг ...
21/01/2020

Нохойг хайрла
Нохойн тухай бичихээр энд тэндгүй байгаа тэнэмэл орон гэргүй хүүхдүүд, эсвэл эцэг эхтэй ч тэднийхээ хайрыг бүрэн утгаар нь эдэлж чадахгүй өлсгөлөн зовлонд нэрвэгдсэн өчнөөн хүүхэд байхад юун нялуун юм гэж л битгий хэлээрэй гэж танаас гуйя.
Нохой тэжээж үзээгүй гэрийн ямар нэгэн амьтантай харьцаж үзээгүй хүн хэзээ ч ойлгохгүй байж магадгүй ч би таны анхаарлыг энэ нийгмийн анхаарлыг өнөөдөр гудамжинд өлсөж зовон даарч машинд дайруулж бас нохой устгалаар буудуулж, мөн гайгүй үүлдэр бол хулгайн бүлэг этгээдүүдэд хулгайлагдаж өнчрөл хагацал үзэн зовж яваа үй олон нохойнуудын хувь заяа ямаршуу байгаа руу түр ч гэсэн хандуулахыг хүслээ.
Хэрэв та нохойн нүд рүү хараад үзвэл тэр хүн адил ухаалаг харцтай болохыг ядах юмгүй мэднэ. Нохой эзэнтэйгээ сэтгэл зүйн харилцаанд ордог хүний хэлээр ярьж чаддаггүй боловч таны уурласан, уйтгарласан, түгшиж зовсон, шаналсан эсвэл баяр хөөртэй байгааг бүгдийг анзаарч мэдээд өөрөө сэтгэл хөдлөлөө хариу илэрхийлдэг ухаалаг амьтан. Би анх удаа нохой тэжээж үзэхдээ энэ амьтан ямар ухаантай муухан хүнээс илүү эзэндээ хань нөхөр болдгийг олон удаа нүдээрээ харж биеэрээ мэдэрсэн билээ. Гөлгөн нохой эзнээ ирэхэд шээс алдатлаа баярлан (гөлөг их эрхлүүлдэг хүнээ ирэхээр нь баярласандаа дороо шээчихдэг юм билээ) угтдаг. Охиныг минь ирэхэд байрны хаалгаар ч орж ирээгүй байхад мэдээд хаалга руу ухасхийдэг. Нохой эзэнд нь таагүй байгаа хүнийг хэчнээн инээж жүжиглэсэн ч хуурталгүй “муу хүн” гэж алдалгүй мэдээд мөн таагүй ханддаг. Гэтэл хүмүүс бид худлаа инээсэн гаднаа сайхан дүр эсгэсэн нэгэнд өлхөн хууртагдана. Тэр таныг чин чэтгэлээсээ хайрласан хүнд мөн л чин сэтгэлээсээ хайртай үнэнч байж танаас хэзээ ч урвадаггүй. Гэтэл хүмүүс бидний дунд үнэнч нөхөрлөл хайр сэтгэлээсээ урвах шарвалт ямар их байдаг билээ дээ.
Нохой тэжээсэн хүүхэд хүнлэг хүн болж төлөвших хүмүүжлийн ач холбогдолтой. Комьютерийн хүйтэн дэлгэцээр тоглоом тоглохоос хэдэн мянга дахин таны хүүхдэд хэрэгтэй. Нохойгоо хооллон салхилуулж тэжээнэ гэдэг нэг талаас өөрөөс хамааралтай нэгнийг асарч халамжлах, хайрлах урлаг, хариуцлагад хүүхдийг багаас нь сургаж байгаа хэрэг.
Сэтгэл хөөрлөөрөө хүүхдээ эрхлүүлэх гээд гөлөг худалдаж авчихаад дараа нь арчилж тэжээж чадахгүй залхуурахдаа зүгээр л гудамжинд гаргаад хаячихдаг цэвдэг сэтгэлтнүүд үй олноороо байна. Тэгээд хаягдсан нохой түмэн зовлон амсаж эцэст нь зэрлэгшиж яваад гөлөглөж тэд нар нь бас л эхийнхээ зовлонг эдэлнэ. Охин гөлгийг тоож тэжээдэг ч хүн алга. Уг нь учир мэдэх улс хэлэхдээ жингэр нохой тэжээвэл жинхэнэ буян болдог гэх юм билээ. Манай монголчууд нохойг хүний хань нөхөр болдог тул их хүндэлж ам бүлийнхээ тоонд батгааж явдаг, нохой тэжээх ёс жудагтай ард түмэн. Гарсан гөлгийг нь өөр айлд заавал үрчлүүлдэг. Гэтэл одоо тийм юм алга монгол хүний хүмүүнлэг сэтгэл өдрөөс өдөрт гээгдэн зэрлэгшиж тэр хэрээр үй олон гуринхалсан нохой гудамжаар дүүрчээ. Уг нь соёлтой хүмүүнлэг нийгэмд нохойг хэт үржүүлэхгүй байх, нохойн үүлдэр угсааг хамгаалах зорилгоор үржил таслах мэс ажилбар хийлгэдэг. Энэ нь нэг талаар маш хүнлэг эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй арга юм. Өнөөдөр Улаанбаатар хотын төсөвт нохой буудан алж усгах зардалд маш их мөнгө үрдгийг сонссон. Саяхан гарсан Шарктанк нэвтрүүлэгт орсон залуу энэ талаар маш хэрэгтэй санал гаргасан боловч мэдээж ашгийн төлөө риалити шоунд энэ хүмүүнлэг санал эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй гэдэг шиг хэний ч анхааралд өртөлгүй замхарсан.
Ингээд хэрэв нохой тэжээх гэж буй бол эхлээд дараа нь өөрт чинь ирэх хариуцлагыг сайн бод, өөрөөс тань хамаарах тэр амьтныг хамгаалж арчилж чадахгүй бол амьтан зовоож нүгэл үйлдээд хэрэггүй гэж хэлмээр байна. Туулга вакциныг нь журмын дагуу хийлгэж эрүүл байлга. Тэгэхгүй бол орчин бохирдуулж ялангуяа бага насны хүүхдэд халдвар тараах үр дагавартай. Хүүхдийн тоглодог газар буу салхилуул. Ялгадасыг нь авч цэвэрлэж хэвш.

Нохой яагаад хүнээс бага амьдардаг вэ?Энэ бол 6настай хүүгийн гайхшруулам хариулт юм.Судлаач байхдаа би Белкер гэдэг нэр...
14/01/2020

Нохой яагаад хүнээс бага амьдардаг вэ?

Энэ бол 6настай хүүгийн гайхшруулам хариулт юм.

Судлаач байхдаа би Белкер гэдэг нэртэй 10настай Wolfhound (чоно шиг нохой)-г үзэхээр дуудагдсан юм. Нохойны эзэн Рон, түүний эхнэр Лиза, бяцхан хүү Шейн нар Белкертэй үнэхээр дотно ба түүнд гайхамшиг тохионо гэдэгт итгэж байлаа. Би Белкерийг үзэхэд түүнийг хорт хавдраар нас барж байгааг мэдлээ. Түүний гэр бүлд бид Белкерийн төлөө юу ч хийж чадахгүйгээ хэлээд гэрт нь Euthanasia procedure (унтуулах тариа) хийж өгч болохыг санал болгосон. Бид ажилаа гүйцэтгэж байхад Рон ба Лиза унтуулгыг 6настай Шейн-д харуулах нь илүү дээр гэж үзсэн. Магадгүй Шейн тэндээс ямар нэг амьдралын туршлага судалж авах байлаа.
Дараагийн өдөр Белкерийг тойрсон түүний гэр бүлээс танил дотно зүйл мэдрэгдлээ.
Шейн үнэхээр тайван санагдаж байсан ба сүүлийн удаа нохойгоо илэхэд юу болоод байгааг ойлгож байгаа гэж би бодлоо. Хэсэг хугацааны дараа Белкер тайвнаар бурхан боллоо. Бяцхан хүү Белкерийн шилжилтийг ямар ч бэрхшээл, айдасгүйгээр хүлээн зөвшөөрч буй мэт санагдаж байлаа. Бид Белкерийг нас барсны дараа хэсэг зуур хамт сууж нохойнууд хүнээс богино насладаг тухай гайхаж байлаа.
Тэр зуур чимээгүй сонсож байсан Шейн, "Би яагаад гэдгийг мэдэж байна" гэв. Тэгэхэд бид түүн рүү анхаарлаа хандуулж эхэллээ. Дараа нь түүний хэлсэн зүйлс намайг гайхшруулав. Би хэзээ ч үүнээс илүү тохиромжтой хариулт сонсож байсангүй. Энэ миний амьдрах аргыг өөрчилсөн юм.
6настан маань "Хүмүүс бол хэрхэн сайхан амьдрах, үргэлж бусдыг хайрлах, сайн байх зэргийг сурах гэж төрдөг тийм үү" гэж хэлээд "Тэгэхээр нохой бол эдгээрийг аль хэдийнээ мэддэг учраас биднээс удаан энд байх шаардлагагүй" гэв.
Энгийнээр амьдар.
Өгөөмөр хайрла.
Гүнзгий халамжил.
Эелдэг ярь.
Хэрэв нохой бидний багш байсан бол дараах зүйлсийг та сурах болно:
-Хайртай хүмүүс тань гэртээ ирвэл үргэлж мэндлэхийн тулд өөдөөс нь гүйж оч.
-Аз жаргалтай аялалд явах боломжийг хэзээ ч бүү алгас
-Цэнгэг агаар салхи таны нүүрэнд баяр хөөр авчирахыг мэдрээрэй
-Нойр авч бай😄
-Босохоосоо өмнө суниа
-Өдөр бүр гүйн харайж тогло.
-Анхааралд байж, хүмүүст илүүлж хүрэлцэхийг зөвшөөр.
-Энгийн л нэг загинаж зандчиж байвал хазахаас зайлсхий
-Халуун өдрүүдэд өвсөн дээр дээш харан хэвтэхээ боль.
-Халуун өдрүүдэд маш их ус ууж модны сүүдэрт хэвт
-Хэрэв та аз жаргалтай байвал бүх биеэ сэгсрэн сүүлээ годгонуулан бүжиглэ.
-Удаанаар алхаж энгийн, баяр баясгалангаар дүүрэн байх.
-Үнэнч бай.
-Хэзээ ч бүү өөрийн биш асуудалд хошуу дүр
-Хэрвээ та худлаа хэлмээр санагдвал, үнэнийг нь олох хүртлээ ухаж малтаарай.
-Хэн нэгэнд хүнд өдөр тохиолдсон бол чимээгүй байж ойрхон шиг суугаад түүнийг зөөлөн долоо
Энэ бол бидний нохойноос сурах аз жаргалын нууц юм.

copy

2020 NEVER STOP
12/01/2020

2020 NEVER STOP

Address

Ulaanbaatar

Telephone

+97690112637

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when The Game dog mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category