Амьтан сонирхогчид

Амьтан сонирхогчид Араатан амьтан
Гэрийн тэжээмэл амьтан
Байгаль

Хэрвээ та хүүхдээ илүү өндөр болгохыг хүсэж байвал, эсвэл та өсөлтийн насны хүүхэд байгаад илүү өндөр болох сонирхолтой ...
05/05/2023

Хэрвээ та хүүхдээ илүү өндөр болгохыг хүсэж байвал, эсвэл та өсөлтийн насны хүүхэд байгаад илүү өндөр болох сонирхолтой бол "Боломжит өндрийг нэмэгдүүлэх аргууд" хэмээх өсөлтийн насны хүүхдийн өндрийг нэмэгдүүлэх аргын талаар бичсэн энэ номыг авч уншаарай. Хүн хэр өндөр болох нь генээс хамгийн их хамааралтай. Генийг бид хянах боломжгүй. Гэсэн ч хүүхэд хэр өндөр болох нь 100% генээс хамаардаггүй аж. Хүн хэр өндөр болох нь:
1. Генээс - 80%
2. Бусад хүчин зүйлээс - 20% хамаардаг
Иймээс л өсөлтийн насны хүүхдэд өндрөө нэмэгдүүлэх 20% хүртэлх хувийн боломж байдаг. Хүн өөрөө тодорхой хэмжээнд хянах боломжтой 20% гэдэг бол багагүй тоо шүү.
Жишээ нь эцэг эхийн генээс хамааралтайгаар ойролцоогоор 160 см орчим өндөр болох нь бараг тодорхой байсан эмэгтэй хүүхэд өндөр болох аргуудыг судалж амьдралдаа нэвтрүүлснээр өндрөө ядаж 5% нэмэгдүүлж чадвал 168 см өндөртэй болно гэсэн үг. Хэрэв өндрөө 10% нэмэгдүүлж чадвал 176 см. Тэгэхээр өндрөө ядаж 5-аас 10% нэмэгдүүлэхэд л хүүхэд илүү өндөр болох боломжтой гэсэн үг.
Сонирхуулахад хүний өсөлтийг дэмждэг зүйлс хөгшрөлтийн эсрэг үйлчлэлттэй байдаг. Тиймээс энэ ном бүх насны хүмүүст зориулагдсан ном гэж ойлгож болно. Хүний өсөлтийг дэмждэг зүйлсгүйгээр хөгшрөлтийг удаашруулж залуу насаа удаан хадгалах боломжгүй. Мөн түүнчлэн хүний өсөлтийн дэмждэг хүний өсөлтийн даавар нь хүний хэвийн жинтэй байхад маш чухал үүрэгтэй. Тиймээс энэ ном фитнессээр хичээллэж байгаа хүн бүрт бас л хэрэгтэй.

04/01/2023
Хүүхдийг өндөр болгодог өнчин тархинаас ялгардаг хүний өсөлтийн даавар оройн 21.30-аас эхлэн идэвхтэй ялгарч эхэлдэг. Ор...
19/11/2022

Хүүхдийг өндөр болгодог өнчин тархинаас ялгардаг хүний өсөлтийн даавар оройн 21.30-аас эхлэн идэвхтэй ялгарч эхэлдэг. Оргил үе нь 23.00-оос 01.30-н хооронд тохиодог. Өглөө 7 нь цаг хүртэл идэвхтэй ялгарч л байдаг. Зарим хүүхдийн өсөлтийн даавар өглөөний 8, 9 цаг хүртэл идэвхтэй ялгарах нь ч бий. Тиймээс энэ үедээ сайн унтдаг хүүхэд илүү өндөр болох боломжтой.
Жич: Хүүхэд хэр өндөр болох нь100% генээс хамаардаггүй. 80% нь генээс, 20% нь бусад хүчин зүйлээс хамаардаг. Энэ 20%-ын талаар энэ ном өгүүлэх болно.

Tachina feraӨндөгөө бусад шавьжны ялангуяа цагаан эрвээхэйн төөлүүрийн бие дотор гаргадаг паразит ялаа. Tachina fera чий...
05/10/2022

Tachina fera
Өндөгөө бусад шавьжны ялангуяа цагаан эрвээхэйн төөлүүрийн бие дотор гаргадаг паразит ялаа. Tachina fera чийглэг орчинд амьдрах дуртай. Ой, ойн зах, цэцэрлэгт хүрээлэн, нуга хөндийд амьдардаг ойролцоогоор 1 см орчим урттай шавьж. Хэвлий нь улбар шар өнгөтэй, ар нуруугаараа хар судалтай учир танихад амархан. Бие гүйцсэн tachina fera ялаа цэцгийн балаар хооллодог учир зөгий шиг тоос хүртээдэг ашигтай шавьж юм. Манай орны ойн багагүй хэсэг жил бүр сибирийн цагаан эрвээхэйн төөлүүрт идэгддэг. Эрвээхэйн төөлүүрийн тоо толгойг хянахад tachina fera ялаа ашиг тустай

Өсөлтийн насны хүүхэд өндрөө 10% хүртэл нэмэгдүүлэх боломж байдаг юм. 160 см-ийн 10% нь 16 см. 5% нь 8 см
25/08/2022

Өсөлтийн насны хүүхэд өндрөө 10% хүртэл нэмэгдүүлэх боломж байдаг юм.
160 см-ийн 10% нь 16 см. 5% нь 8 см

Час улаан долоогоно буюу сrataegus sanguinea. Манайд зэрлэгээр ургадаг хоёр зүйл долоогоны нэг. Монголоос гадна хойд Хят...
25/08/2022

Час улаан долоогоно буюу сrataegus sanguinea. Манайд зэрлэгээр ургадаг хоёр зүйл долоогоны нэг. Монголоос гадна хойд Хятад, өмнөд Сибирьт зэрлэгээр ургадаг. Голын эрэг орчим, ойн захаар тааралдана. Өтгөн ойд муу ургадаг. 6 метр хүртэл өндөр ургадаг ч ихэвчлэн 2-оос 3,5 метр өндөр ургана. 5 сарын сүүл 6 эхээр цэцэглэж 8, 9 сард жимс нь бүрэн боловсордог. Хүчтэй салхи, агаарын бохирдолд харьцангуй тэсвэртэй. Хэлбэржүүлэлт маш сайн даадаг. Чимэглэлийн зориулалтаар тарихаас гадна ургамлан хашлага хийхэд тохиромжтой. Жимс нь зүрхний өвчинд сайн.

Буриад хонин зажлуур буюу linaria buriatica.Монгол оронд ургадаг 4 нь зүйлийн хонин зажлуурын нэг. Ихэвчлэн 10-аас 20 см...
18/08/2022

Буриад хонин зажлуур буюу linaria buriatica.
Монгол оронд ургадаг 4 нь зүйлийн хонин зажлуурын нэг. Ихэвчлэн 10-аас 20 см өндөр ургадаг голлосон иштэй олон наст өвслөг ургамал. Уулын энгэр, голын нуурын элс хайргатай эрэгт ургана. 7, 8 нь сард цэцэглэж 8 сар, 9 сарын эхээр үрлэнэ. Хангай, Хэнтий, Хөвсгөл, Хянганы нуруу, төв болон дорнодын тал нутгаар ургадаг.

Татар гол гэсэр /Aster tataricus/.Уулын урд энгэрийн нар сайн тусдаг газар сайн ургадаг олон наст балт ургамал. Ихэвчлэн...
17/08/2022

Татар гол гэсэр /Aster tataricus/.
Уулын урд энгэрийн нар сайн тусдаг газар сайн ургадаг олон наст балт ургамал. Ихэвчлэн 30-аас 70 см өндөр ургадаг ч 2 метр хүрэх нь ч бий. Тархац нутаг нь зүүн болон зүүн хойд Ази буюу Гималайгаас зүүн Сибирь хүртэл тархан ургадаг.

Хэвтээ дэгд буюу gentiana decumbens.Хэвтээ дэгд нь уул толгодын хажуу энгэр, голын эрэг орчим, ойн цоорхойд ургадаг олон...
17/08/2022

Хэвтээ дэгд буюу gentiana decumbens.
Хэвтээ дэгд нь уул толгодын хажуу энгэр, голын эрэг орчим, ойн цоорхойд ургадаг олон наст өвслөг ургамал юм. Дунджаар 20-оос 30 см өндөр ургадаг. 7, 8 нь сард цэцэглэж 8, 9 сард үр нь боловсордог.

17/08/2022
Голио
07/08/2022

Голио

Голио
07/08/2022

Голио

Царцаа
07/08/2022

Царцаа

Хонин гүрвэл
07/08/2022

Хонин гүрвэл

Эгэл өмхий өвс, эмт өвс /Peganum harmala or Syrian rue/Говь цөлийн нутагт элбэг ургадаг олон наст өвслөг ургамал. Давсар...
04/08/2022

Эгэл өмхий өвс, эмт өвс /Peganum harmala or Syrian rue/
Говь цөлийн нутагт элбэг ургадаг олон наст өвслөг ургамал. Давсархаг хөрсөнд илүү сайн ургадаг. 80 см хүртэл өндөр ургадаг ч 30 см-ээс илүү өндөр ургах нь ховор. Үндэс 6 метр хүртэл газрын гүнд тархан ургадаг. Мөн үндэс нь ус сайн нөөцөлдөг. Тиймээс ганд тэсвэртэй. Хаана ургаж байгаагаасаа шалтгаалан 5, 6, 7 нь сард цэцэглэж 7, 8 нь сард жимсэлдэг. Нэг жимс дотроо 50-аас 60 үртэй. Мал идэхэд хортой. Ялангуяа гантай үед. Үрнээс нь улаан будаг гарган авдаг. Будгаар нь Иран болон Арабын орнууд хивс өнгө оруулахад ашигладаг. Мөн Арабчуудын өмсдөг улаан малгайг /fez/ эгэл өмхий өвсний үрнээс гарган авсан будгаар буддаг аж.

Морин зээргэнэ /Ephedra equisetina/.Морин зээргэнэ нь ойролцоогоор 1,5 метр орчим өндөр ургадаг 2 см орчим үелсэн мөчирт...
04/08/2022

Морин зээргэнэ /Ephedra equisetina/.
Морин зээргэнэ нь ойролцоогоор 1,5 метр орчим өндөр ургадаг 2 см орчим үелсэн мөчиртэй модлог иштэй мөнх ногоон ургамал. Хуурай хээр, говь, цөлийн уул, толгодын хажуу энгэрийн хад чулуу, хайрга бүхий газар ургадаг. Мөчир, иш нь дотроо өтгөн бор шүүстэй. Энэ шүүс хортой. Тиймээс мал иддэггүй. Гэсэн хэдий ч говийн олон жижиг амьтадын хорогдох үүр болдог. Өвлийн цагт морин зээргэнэ говийн уул, толгодыг мөнх ногоон харагдуулна.

Sedum aizoon буюу үлдэн могойн идээ. Үлдэн могойн идээ нь зуузаалайтан овгийн /crassulaceae/ 15-аас 45 см өндөр ургадаг ...
31/07/2022

Sedum aizoon буюу үлдэн могойн идээ. Үлдэн могойн идээ нь зуузаалайтан овгийн /crassulaceae/ 15-аас 45 см өндөр ургадаг өвслөг ургамал. Уулын урд энгэрийн хад асга дунд болон голын чулуутай эрэгт ургадаг Монгол орны ховор ангилалд багтдаг эмийн ургамал юм. Долоо болон наймдугаар сард цэцэглэдэг.

Бор голио /Brown Grig/Цулцгардуу биетэй эр голио үржлийнхээ үедээ нэлээд чанга дуу авиа гаргадаг. Дуугаа толгойн арын хэ...
28/07/2022

Бор голио /Brown Grig/
Цулцгардуу биетэй эр голио үржлийнхээ үедээ нэлээд чанга дуу авиа гаргадаг. Дуугаа толгойн арын хэсгээсээ гаргана. Ихэнхдээ ургамлын цэцэг, навч, иш иднэ. Мөн түүнчлэн жижиг шавьж барьж иддэг. Тал хээр, говь цөл, уулын урд бэлээр дайралдана. Уулын урд бэлд боролзгоно, чаргай, гишүүнэ, туйпланцар зэрэг өндөр өвс, буттай газар голчлон амьдардаг.

Тослог шар буюу оrange boletе мөөг.Долоо болон наймдугаар сард боловсордог. Энэ жил бороо ихтэй байгаа болохоор эрт гарч...
27/07/2022

Тослог шар буюу оrange boletе мөөг.
Долоо болон наймдугаар сард боловсордог. Энэ жил бороо ихтэй байгаа болохоор эрт гарчээ. Борооны дараа дөнгөж цухуйж эхлэхээс нь эхлээд даруйхан түүж эхлэхгүй бол томроод өтчих гээд байх талтай. Амт нь тасархай. Тослог шарыг шараад идэхэд махан хоол идсэн юм шиг л санагдана. 100 грамм тослог шар мөөг 4 грамм уураг агуулдаг. Хортой мөөгнөөс ялгаж танихад амархан. Малгай болон шилбэ нь гадна талаараа тосорхог бага зэрэг наалдамтгай. Малгайн доод салбангууд нь тамхины ишний шүүлтүүр шиг.

Хурууны өндөгний чинээ хэмжээтэй тоонолжит аалз буюу оrb web spider. Ялаа, шумуул, хэдгэнэ, царцаа, зөгий зэрэг нисдэг, ...
26/07/2022

Хурууны өндөгний чинээ хэмжээтэй тоонолжит аалз буюу оrb web spider. Ялаа, шумуул, хэдгэнэ, царцаа, зөгий зэрэг нисдэг, үсэрдэг шавьжаар голчлон хооллоно. Зуслангийн уулын орой хэсгийн өндөр өвс ургамал ихтэй уулын урд энгэр, боролзгоно ихтэй ойн зах орчмоор ч элбэг шүү

13/04/2022

🌸Боломжит өндрийг нэмэгдүүлэх аргууд
🌸
Хүн хэр өндөр болох нь тухайн хүний өөрийн генээс 80% хамаарч байдаг. Үлдсэн 20% нь янз бүрийн бусад нөхцөлөөс хамаардаг гэхэд болно. Тэгэхээр хүн хэр өндөр болох нь ямар ч байсан тухайн хүний генээс 100% хамаардаг гэсэн үг биш. Номын уншигч та болон таны ойр дотны хүмүүс генээс хамааралгүйгээр тодорхой хэмжээнд өндөр болох боломж байсаар байдаг гэдгийг энэхүү номд өгүүлжээ.

💰Үнэ: 20,000₮
🚖Хүргэлт: 4000₮
📮Хөдөө орон нутаг руу илгээх боломжтой😊
📞77179988
Утас болон чатаар захиалгаа өгөөрэй 😊

Address

Chingunjav
Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Амьтан сонирхогчид posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share



You may also like