Duutiin Kharuul Mongolian Dog Kennel

Duutiin Kharuul Mongolian Dog Kennel Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Duutiin Kharuul Mongolian Dog Kennel, Dog Breeder, Ulaanbaatar, Ulaanbaatar.

11/12/2023
22/11/2023
18/11/2023
16/10/2023
Хэн нэгэн малчин айлд очоод би хотын малгүй хүн байгаа юм аа. Ганц идэшний бяруу үнэгүй өгөөч гэвэл үнэгүй өгөх болов уу...
17/01/2023

Хэн нэгэн малчин айлд очоод би хотын малгүй хүн байгаа юм аа. Ганц идэшний бяруу үнэгүй өгөөч гэвэл үнэгүй өгөх болов уу??? Чатаар орж ирээд хөдөөний малчин айлд гөлөг бэлэглээч ухааны юм их ярина. Энэ нохой мал шиг өвс иддэг байсан бол ядахнаа овоо хэдэн сар зарлаггүй байна байх. Гэтэл мах иддэг болохоор өдөр бүр зарлага гардаг. Айлын ганц хоёр нохой бол тогооны угаадас аахар шаахар зүйлээр болгоод явчихдаг байх. Гэтэл бид даанч олон нохойг угаадсаар биш мөнгөөр нохойн хоол худалдаж авч хооллох юм даа. Гэхдээ бид хэзээ ч хүмүүсээс би олон нохойтой нохойн үнэүй хоол өгөөч гэж гуйдаггүй. Харин хааяа хааяа өдрийн од шиг аз од гийж нохойн хоол ирдэг(маш ховор тохолдолд ) Гэхдээ энэ өвөл гөлөг торниод ирэхээр ганц гөлөг группийн гишүүд дунд уралдуулж, ажилуулж хөдөлмөрлүүлж байж өгнөө. Тэр гөлгийг та бас хурдан амар авахгүй гэхдээ өөрөөс чинь зарлага гарахгүй хөөрхөөн ажилуулах болноо. Үнэүй юм энэ хорвоод хаа ч байдаггүй ээ. Гэхдээ би өөрийнхөө идэх хоол өмсөх зүүхээсээ, машиндаа хийх бензины мөнгөнөөсөө танаж байж ганц гөлөг өгнөө. Харин та энэ нохойг үргэлж үнэ цэнэтэй байлгаарай. Энэ бол Монгол бахархал юм шүү

22/12/2022
Нохойгоо хэрхэн зөв хооллох вэ? /Монголиа Мерадогоос хуулбарлав/Энэ удаад та бүхэнд нас бие гүйцсэн болоод хээлтэй эм но...
18/12/2022

Нохойгоо хэрхэн зөв хооллох вэ?
/Монголиа Мерадогоос хуулбарлав/
Энэ удаад та бүхэнд нас бие гүйцсэн болоод хээлтэй эм нохой, түүний гөлгийг хэрхэн хооллох арчлах талаар зөвлөмж өгөхийг хичээлээ. Нохойгоо зөв зохистой хооллох талаар яриагаа эхлэхээс өмнө тухайн хүн ямар үүлдрийн нохойг ямар чиглэлээр тэжээхээ сайн сонгосон байх хэрэгтэй. Цаашлаад сонирхсон үүлдрийн нохойныхоо стандарт, цэвэр цус, эрүүл мэнд, бие бялдар, өнгө зүс зэрэг олон зүйлээс хамаарч гөлөгөө сонгох шаардлагатай. Хамгийн гол нь та нохой тэжээх орчин, мэдлэг, хүсэл сонирхол, тэсвэр тэвчээр өөрт чинь буюу танай гэр бүлд бэлэн болсон үедээ л нохой тэжээх нь зүйтэй. Учир нь нохой анхлан тэжээж буй хүмүүс авсан гөлөгөө өвчлүүлэн улмаар үхүүлэх, бие засахад нь зодох нүдэх ба өвдөхөд нь хайр халамж үзүүлж чадалгүй шаналган зовоодог тал элбэг байдаг. Тэгэхгүйн тулд та нохой тэжээхдээ нэгдүгээрт нохой тэжээх бага ч гэсэн мэдлэг олж авах, наад захын өвчнийг мэддэг түүнийг эмчилж чадах, цаг алдалгүй мэргэжлийн эмчид үзүүлэх зэргээр хамгийн гол нь нохойндоо сэтгэлээсээ санаа тавин анхаарч чаддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл нялх хүүхэд асарч байгаа юм шиг түүнд хандах хэрэгтэй болдог. Шөнө гаслахад нь юу нь болохгүй, хаана нь өвдөж байгааг нь олж мэдэх, болохгүй бол тэвэрч хонож чадах тэсвэр тэвчээртэй байх ёстой. Гөлөг маань өвдөөгүй, даараагүй, өлсөөгүй бол хэрийн барагтай гаслана гэж байхгүй.
Нохой тань эрүүл байх нь хооллолтоосоо ихээхэн хамааралтай байдаг. Нохойны хоолны хэмжээ нь тухайн нохойны нас буюу өсөлтийн шаттай шууд холбоотой аж. Жишээ нь: гөлөг том нохойноос илүү идэх шаардлагатай. Учир нь гөлгөн нохойн өсөлт нь нас гүйцсэн нохойг бодвол илүү түргэн байдаг. Мөн хээлтэй нохойд хээлгүй нохойг бодвол илүү их энерги ихтэй хоол шаардлагатай, түүнчлэн өвөл гадаа байдаг нохойд гэрт байдаг нохойноос илүү их хоол өгөх хэрэгтэй болдог. Нохойны үүрэг, үйл ажиллагаанаас хоолны хэмжээ хамаардаг гэдгийг анхааарах хэрэгтэй. Цатгалан нохойн хөдөлгөөн удаан байдаг тул ажил үүргээ гүйцэтгэсний дараа хооллуулдаг. Малчид маань үдшийн бүрэнхийгээс үүрийн гэгээ ортол банхараа унтуулалгүйгээр хотоо мануулах үүднээс нохойндоо голдуу үдээс өмнө бага зэрэг, үдээс хойш нэлээд илүү хэмжээтэй хоол өгдөг харин орой нь хоол огт өгдөггүй. Ер нь харуул манааны нохой шөнийн цагт ажил үүрэг гүйцэтгэдэг учраас хоолныхоо ихэнхи хэсгийг өглөөгүүр өгөх нь зүйтэй юм. Нохойн идэвхитэй өсөлт эхний 2 жилд явагддаг нь хүний 24 сартай тохирдог. Иймээс сайн тэжээх нь чухал байдаг. Мал амьтны организм нь уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс давс, витамин, уснаас тогтсоныг шинжилгээгээр тогтоосон байдаг тул тэжээллэгийн горимыг алдагдуулахгүй зөв тэжээх нь чухал юм. Организмд өгч буй хоол тэжээл нь биеийн хэвийн температурыг тогтоон барих, янз бүрийн ажил үйлс хийх, өсөлтийн үед буюу үхэж үрэгдсэн эсийг нөхөх, оронд нь шинэ эс бүтээх, шүлс, тосны булчирхайг ажиллуулахад зарцуулагддаг юм. Нохойн хоол тэжээл сайн байгаа бол гадаад байдал, зан ааш сэргэлэн цовоо, дуулгавартай, тарга хүч хэвийн байна. Ийм нохой сонсгол сайтай, хараа хурц, үнэрлэх эрхтэн сайн хөгжсөн, сургалт дасгалыг амархан сурдаг ажээ.
Нохойд мах, махан бүтээгдэхүүн, загас, талх, ногоо өгөх ба чанаж болгосон хоолоо 30-40 градус хөргөж өгөх, том нохойд хоногт 400-500 гр мах, махан бүтээгдэхүүн, загас, эсвэл 300-400 гр будаа, 200-300 гр ногоо, 10-12 гр бор давс, хээлтэй эм нохойнд 150-200 гр түүхий мах, загасны тос 30 гр, гөлгөнд 12-14 хоног /хэрэв 8-аас дээш ихэр гөлгөнд 6-7 хоног/ үнээний сүүг устай хольж шингэлэн нэмэгдэл тэжээл болгож өгнө. Гөлгөнд эхээс салгаснаас 4 сарын нас хүртэл өдөрт 4-6 удаа, 4-6 сар хүртэл 3-5 удаа, 6-12 сар хүртэл 3 удаа , нас гүйцсэн том нохойг 1-2 удаа хооллож байх хэрэгтэй юм.
Нохойн хоол боловсруулах тогтолцоо нь мах, махан бүтээгдэхүүн мэт хүнд хоолыг шингээх чадвартай. Харин гахайн махыг муу шингээдэг тул төдийлөн өгөөд байх хэрэггүй. Хөгшин нохойн бөөр өвчлөмтгий байдаг учир уураг ихтэй тэжээл шээс ялгаруулах системд муугаар нөлөөлдөг. Хөгшин нохойн эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд малын эмч нартай сайтар зөвлөлдсний үндсэн дээр тэжээх нь чухал. Өсөж торниж байгаа гөлөг өөрийн нь нялх өөхөн таргыг амархан алддаг тул торнилт нь удааширдаг. Иймээс хавирга, сэрвээг нь тэмтэрч үзэх хэрэгтэй. Хэрэв үс ноос ихтэй бол усанд оруулсны дараахан үзэхэд тарга хүч нь тодорхой байдаг. Ингэж үзэхэд сайн цадаагүй бол хавирга яс нь сайн мэдэгдэх бөгөөд тарга сайтай цатгалан нохойны хавирга, сэрвээ нь төдийлөн сайн мэдэгдэхгүй.
Нэгэн төрлийн тэжээлээс нохой залхдаг тул аль болохоор олон төрлийн хоол тэжээл өгөх хэрэгтэй ба нэмэлт витамин эрдэст тэжээл нь нохойн насыг уртасгадаг. Иймээс эдгээрийг тэжээлд нь аажмаар нэмэгдүүлж өгөх хэрэгтэй. Гөлгөнд Е витамин оролцуулж өгвөл гөлөгний өсөлтөнд сайнаар нөлөөлөхөөс гадна хээлтэй нохойны тэжээлд витамин Е оролцуулж өгвөл эхийн хэвлий дэх гөлөгний өсөлт сайн байдаг.
Гөлөг эх нохойныхоо сvvгээр 45 хоногтой болтлоо бойжих нь тэжээл болоод зогсохгvй дархлаа тогтоход чухал vvрэгтэй. Сар гаруйтайгаасаа шvд нь цухуйн эхийгээ хөхөх vедээ хазах зэргээр өвтгөдөг тул энэ vеэс бор хоолонд оруулбал зохистой. Бантан, каш, сүүг хярамлан 50-100 граммаар 3-4 цагийн зайтай хооллоно. Ингэж бага хэмжээгээр ойрхон хооллох нь биед сайн шингэж, ходоодыг хямруулдаггvй. Гөлгөн нохойны ходоодонд өнгөр тогтоогvй байдгаас давстай, өөх тостой хурц хоол өгч болохгvй. Хоол идсэний 5-10 минутын дараа бие засдаг бөгөөд эхний удаад тусгай шингээгч дээр бие засуулах хэрэгтэй. Ингэснээр дараа дараагийн удаад үнэрлээд, тухайн газраа босч шээж хэвшдэг. Хүмүүс багад нь ингэж сургалгvй том болсон хойно нь сургах гэж оролдох нь бэрхшээлтэй байдаг. Гурван сартайгаас нь гадаа бие засуулж сургана.
Гадаа салхилуулахдаа бохирдох, халдвар авахаас болгоомжлох хэрэгтэй. Мөн хуруу, гараа хамаагvй өгч долоолговол бохир орох магадлалтай. Шvд нь ургаж, загатнах vедээ элдэв юм хазаж гэмтэхээс нь сэргийлж зориулалтын яс, тоглоом мэрvvлнэ. Нохойг ойр ойрхон усанд оруулбал амархан сульдаж, арьс нь хуурайшдаг тул хоёр долоо хоногт нэг удаа угаана. Нохойныхоо хэмжээнд тохирсон ваннд зориулалтын шампуниар биеэс нь эхэлж угаавал нохой цочирч сандрахгvй.
Уснаас гаргасны дараа хуурай болтол нь арчиж, сэнсээр хатаах хэрэгтэй. Эс бөгөөс үсний уг хэсгийн чийг үлдэж, ханиад хатгалгаа авч болзошгvй байдаг. Эрvvл нохойн хоншоор чийгтэй, нойтон, сэргэлэн цовоо байдаг бол өвчтэй нохойн хоншоор хуурай, хоолонд дуршилгvй, хөдөлгөөн удаан, нvд нуухтсан байдаг. Гөлгийг 2 сартайгаас нь галзуу, цусан суулга, гудранги зэрэг вирусээс хамгаалсан вакциныг 3 удаагийн давтамжтайгаар хийлгэнэ. Мөн празит нянгаас цэвэрлэх зорилгоор улирал тутамд туулга уулгах шаардлагатай. Тухайн гөлөг орчиндоо дасал болоогvй, өлсөж, даарах буюу ямарваа зовиуртай бол гасалж гийнадаг. Ийм тохиолдолд хооллох, хэвтрийг нь засах хэрэгтэй.
Хамгийн гол нь гөлгөнд хэт халуун хоол, хоносон хоол, хэт их тостой хоол шөл өгч болохгүй. Учир нь гөлөг маань тийм хоолыг шингээж чадахгүй түүндээ хордож хоолны хордлого тусаж эмчилж чадахгүй удах юм бол маш аюултай байдалд хүрнэ.

Хуур🐾Шагай🐾
13/11/2022

Хуур🐾
Шагай🐾

Даам🐾Үзэмж🐾
13/11/2022

Даам🐾
Үзэмж🐾

Баян Монгол Шагай - Хуур хоёр нийлсэн........Одоо хүлээх л үлдлээ.........
05/11/2022

Баян Монгол Шагай - Хуур хоёр нийлсэн........
Одоо хүлээх л үлдлээ.........

21/10/2022

The Mongolian Bankhar dog, the first domestic dog has been reintroduced in the nomadic herding families through organizations like the Mongolian Bankhar Dog ...

09/10/2022

Ирээдүйн аварга 2020 🥉
Клубын аварга 2020 🥇
Клубын аварга 2021 🥉
Клубын аварга 2022 🥇 (RCAC)
Summer star +24 (CAC)
Happy dog cup +24(CAC)
Mongolian native breed speciality (champion class) 🥇

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar
0323

Telephone

+97699061561

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Duutiin Kharuul Mongolian Dog Kennel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category