Сайхан_Адуу_Сонирхъё.

Сайхан_Адуу_Сонирхъё. Хийморь юм даа.

17/03/2024

Бүх ододыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат сумын заан Батнасан үнэхээр чимлээ🔥
Сумын заан цолтой хүн ямар байдгийг үзүүллээ🇲🇳

09/02/2024
15/12/2023

Орон нутгийн залуустаа хандаж хэлэх зүйлс байна.

Хурдан адуу гэдэг лангуун дээр үнийн шошготойгоо байж л байдаг эд бараа биш, эзнээ хайдаг эрдэнэ юм.
Унаган эзэндээ хэрэгтэй үедээ хэргээ бүтээгээд, очсон эзэндээ ончтой цагт нь ажил бүтээдэг байхыг л хурдан адуу болон түүний арилжаа гэдэг.
Хүний хэрэгцээ шаардлага гэдэг үргэлж биш гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Хэн хэнийхээ ажлыг хүндлэх нь зүйтэй бизээ.

"50 уу" л гэцгээх юм. Наад 50-иудын чинь дийлэнх олонх нь огт давхихгүй шдээ гэдгийг зориуд хэлмээр байна. Ямар ч Тод манлайгаас асуугаад үзнэ бизээ, магадгүй үнэн хэлж ярих эсэх нь тухайн хүний л асуудал.
Түүний оронд харин 25 гэдгүүд нь амьдрах чадвараа ч бодсон, ачаалал даах, хөл шандасын бэх талаа ч харсан хамаагүй илүү. Мэдээж азарга тавихаар сонгогдсон 50-тай азарганы төл байвал бүр л сайн. Нөгөө хурдлаагүй үлдсэн дийлэнх олонхын эсрэг нөгөө хэсэгт хамаарч байна л гэсэн үг биз дээ. Маш энгийн ойлголт. Яахав манай зарим залуус алсдаа азарга тавих гээд л "өндөр цус" гэдэг байх. Явахгүй илжигээр азарга тавиад яах вэ дээ.

Баахан тоо биччихлээ харин. Дотроо бол би тоо ярихыг үзэн яддаг. Адуу тоогоор биш удмаараа хурдалдаг. Хүмүүс наадамд хурдалсан адуунуудын удмыг судлахын оронд тоог чухалчилсны л гор юм л даа. Хурдан адуу гэдэг чинь шал өөр шүү дээ...
Мэдээж би бусдад заах эрхгүй, гэвч заавал өөрийн биеэр туулж үзэх гээд муйхарлаж буй залуус цаг хугацаа, эдийн засгаар хохирч байгаа нь харагддаг учир сануулж хэлэх гэсэн юм. Давхидаг 1-р үеүүдийг үгүйсгэхгүй. Азарга тавих адууг гол нь ижил төрлийн адуунуудтай нь уралдуулж байж шийдээрэй. Цэврийн төл бүхэн давхидаг гэж ямар чөтгөр нь шивнээд байгааг бүү мэд дээ.
За тэгээд чатаар "50 уу, 25 уу" гэж асуусан хүмүүст тун дурамжхан хариулдаг даа, бараг зармаар ч үгүй санагдах үе бий...

13/12/2023

Өнөөдөр 22 цагийн байдлаар агаарын температур
Тэс (-37,1)
Малчин (-33,2)
Ховд (-21,5)
Өмнөговь (-22,6)
Завхан (-20,5)
Баруунтуруун (-33,5)
Өндөрхангай (-22,7)
Наранбулаг (-22,8)
Улаангом(-34,9) хүрч хүйтэрлээ.

21/11/2023

АЛДАР БОЛСОН ДОМОГУУДАА
Цуутай цуутай хүлгүүд цуглаж төрдөг дошны
Цус нь Монгол удмаараа тахийн эртний удмууд
Цуцааж эцээж уралддаг цомбон дөрвөн туурайт
Цуваанд сунгаж орхиод торолзож байдаг молорууд

Цэвэр цэнгэг агаартай талын хурдан хүлгүүд
Цэгц дөрвөн мөчиндөө цуцалт ирдэггүй молорууд
Цэгээн чулууг бутартал бөмбөрдөж байдаг чимээнүүд
Цэлгэр талын Монголд босоо төрсөн хүлгүүд

Ганган цэнхэр байгалийн гал цахиур туурайт
Гарцаа байхгүй хурдан энэ л довны эрдэнэ
Гавъяа байгуулж дуурсах газрын жигүүртэй хүлгүүд
Ган сарэан туурайтны алдар болсон домогууд аа Сору.
Сартуулын Б.Улаанхүү 2021 он шинийн 15 нд

20/11/2023

Дуустал үзээрэй. Эр хүн гэж ийм л хүн

12/11/2023

Монгол Хаан жүжгийн хамт олон Лондон хотын төвөөр парад хийж явна.

Монгол соёл мандах цаг дор

12/11/2023

АМТТАНЫ ДЭЭЖ АЙРАГ САЙХААН
Аянга нижигнэж аадар асгарсан
Адуу янцгааж унага тургилсан
Азарга догширч туурай тачигнасан
Айраг асгарч саам хөөсөрсөн

Ийм л сайхан зуны улиралд
Ижийдээ би унага ивлэгсэн

Дөрөө зурсан дэрстэй талаас
Дэргэтэл хатирч гүүгээ хурааж
Дэлтийн хийморьт өөрөө сэргэж
Дөмөлзүүлж явах юутай сайхан

Зэлтэй унагаа жирийтэл уячихаад
Зэлгээхэн айраг хулаар залиглаад

Гүүний зэлэн дээр гурийлж ирээд л
Гүүдэг хүрэнийг богсолж саалгаад
Сүүтэй гүүний суларсан унагыг
Сугадаж цавьдан зэлэнд чагтлаад

Адууны үнэр хамар цоргисон
Аяа миний сайхан Монголд
Аягаар балгаж хулаар уудаг
Амттаны дээж айраг сайхаан
сору

Ингэж хонож байсан л биз дээ.
27/10/2023

Ингэж хонож байсан л биз дээ.

17/10/2023

🔥🔥🔥

Мэдхэд илүүдэхгүй
09/10/2023

Мэдхэд илүүдэхгүй

07/10/2023

Адуу гэдэг хүссэнээр чинь хурдалчихдаг мордсон болгондоо айрагддаг санааны чинь зоргоор шуналыг чинь дарах хэрэгсэл биш.!Уяа эдэлгээ, дээр нь чиний хоншоор аз өм хүүхдийн хийморь сүлд оршиж бүх зүйл тэгширсэн үед хурдалдаг жамтай... хүссэн болгон хурдлуулаад байдаг юм биш.
Ам ихтийг ангайвал буян ихт нь булаана гэж үг бий. Удам судар үнэн, мянга хурдан байгаад зөвхөн чиний хийморь тэр өдрийн тэнгэр мэдэх хэрэг...
Муу адуу гэж байхгүй муу эзэн л гэж бий.
Хурдан адууны наймаа хийхэд удам угшил гарал үүсэл бүх зүйлийг судалж сурж улдаж суурьдаж байгаад хийж бай.!
Алаг нүдээрээ харж арван хуруугаараа барьж үзэж авчихаад зүүдээ үнэн болгох гэж мөрөөдөх хэрэггүй.
Тэгээд ч хурд бол харцын уяанаас ч төрдөг гэдгийг битгий март... адууны хийморь аавын хүүг хэзээ ч ялгахгүй гагцхүү бүх зүйл зөвхөн чамаас л шалтгаална гэдгийг ойлго.
Эцэст нь хэлэхэд нэртэй хүнээс зүстэй адуу өндөр үнээр авлаа гээд санааны чинь зоргоор хурдлаад чи үтэр түргэн алдарт болоод л нэрд гарчихдаг гэсэн зүүднээсээ сэрж үз... мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч хязгаар бий шүү...
Хөдөлмөр зүтгэл таныг шагнадаг юм шүү.
Түүнээс моринд хайртай дуртай гээд хүн зарчихаад өөрөө хотод эхнэрийнхээ өвөрт хэвтэж байгаад уяаны үеэр очиж бүлтрээд том том халаад та уяач алдарт болчихгүй адууныхаа дэргэд хонож үзчихээд олон юм ярьж байвал зүгээр.
Аваа өгөө алдаа оноотой амьдрал оршдог.

30/09/2023

saihan avarga saihan duuchin

21/09/2023
Сүхбаатар аймгийн Халзан сумын Р. Мөнхтөрийн хар азарга улсын бүсэд 1 түрүүлж , 1 айрагдсан  хурдан хүлэг билээ . Өөрөө ...
21/09/2023

Сүхбаатар аймгийн Халзан сумын Р. Мөнхтөрийн хар азарга улсын бүсэд 1 түрүүлж , 1 айрагдсан хурдан хүлэг билээ . Өөрөө хурднаас гадна онцгой хурдан төлтэй азарга юм. Улс , улсын бүсэд 5-н эр төл нь айрагдсан. Улсад 2 төл нь , улсын бүсэд 3 төл нь айрагдсан байна. Мөн 3-н охин төлөөс нь гарсан адуу улс , улсын бүсэд айрагджээ . Энэ жилийн улсын наадмын сонгомол дааганд түрүүлсэн , айргийн 4 -р орсон 2 даагануудын эх нь энэ хар азарганы төл гүүнүүд билээ.
(copy)

19/09/2023
14/09/2023
13/09/2023

😍🤑😍🤑😍😘😍😘😘

10/09/2023

Сайхан дуу шүү. Асуугаад байсан. Шэйрлээд аваарай.

09/09/2023

Ямар алхаа вэ? Нэрлээрэй.

09/09/2023

Таньсан адуугаа зүслээд нэрлээрэй.

09/09/2023

Малчин тв үзсэн хүн байна уу?

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar
1400

Telephone

+97688194520

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сайхан_Адуу_Сонирхъё. posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Сайхан_Адуу_Сонирхъё.:

Videos

Share

Category