03/26/2026
Нохойн шүдийг бага наснаас нь арчлах нь насан туршийн амны хөндийн эрүүл мэндийн үндэс болдог. Хэрэв гөлөг байхаас нь шүд угаах, амны арчилгаанд дасгавал шүдний чулуу, буйлны үрэвсэл, эвгүй үнэр зэрэг асуудлыг их хэмжээгээр урьдчилан сэргийлэх боломжтой.
Гөлөг 2–3 сартайгаас эхлэн шүд, буйланд нь зөөлөн хүрч дасгах хэрэгтэй. Эхэндээ зүгээр л хуруугаараа илж дасгаад, дараа нь нохойд зориулсан шүдний сойз эсвэл хурууны сойз ашиглаж болно.
Шүд гэж COMMENT бичээд нохой муурны шүд цэвэрлүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Зөвхөн нохойд зориулсан шүдний оо хэрэглэнэ
Өдөрт 1 удаа, эсвэл долоо хоногт 3–4 удаа тогтмол угаана
Шүдний гадаргууг буйлнаас шүд рүү чиглэлтэй зөөлөн хөдөлгөөнөөр цэвэрлэнэ
Эхэндээ 10–20 секундээс эхлээд аажмаар хугацааг нэмэгдүүлнэ
Мөн Dental chew болон шүд цэвэрлэх тоглоом зэрэг угаахгүйгээр арчилах боломжуудыг судлаарай. Амны хөндийн тусгай нэмэлт бүтээгдэхүүнүүд их байдаг.
Малын эмчид тогтмол амны хөндийн үзлэг хийлгэх
Шүдний чулуу болон буйлны үрэвсэл удаан хугацаанд эмчлэгдэхгүй бол шүд унах, амны халдвар, цаашлаад зүрх, бөөрний асуудал үүсгэх эрсдэлтэй.
Багаас нь зөв арчилж эхэлбэл нохой насан туршдаа эрүүл, цэвэр шүдтэй байхаас гадна нохой тань эрүүл урт наслах болно.