10/05/2023
Өнөөдөр яг гэрлээ унтраагаад хаагаад гарах гэтэл ах, дүү бололтой 2 хөөрхөн хүү амьтан үзье гэж орж ирлээ тэгэхээр нь за үз үз гээд гэрлээ асаагаад жаахан харж суулаа гараад явахаар нь гэрлээ унтраагаад араас гарах гэтэл ах нь эргэж шагайгаад та 2 гээд нэг юм хэлэхээр нь сонссонгүй ээ ядаж дүлий🤣🤣🤣 юу гэнээ миний дүү гэтэл та 2 мундаг шүү баярлалаа гэнэ😍😍😍. Хөөрхөн юмаа жаахан ах нь 1-р анги дүү нь цэцэрлэг байх гэмээр 2 хүү байсан тухайн хүүхдийн хандлага, суурь хүмүүжил нь харагдаж байгаа юм энэ 2 хүүг хүмүүжүүлж буй аав, ээж маш мундаг бахархмаар, баяр хүргэмээр санагдлаа.
Бид залуусыг, хүүхдийг, юм хийж байгаа нэгнээ байнга л шүүмжилдэг энэ үеийнхнээс, ийм хүмүүсээс бол суралцмаар юм дэндүү их байгаа.😍😍😍
🤗Жишээ нь өөрсдөө эрүүл, саруул, бага, балчир үед нь сонгож хөөрхөн, сайхан гэж авсан амьтнаа томроод, үржээд, өсөөд, өвдөөд ирэхээр нь л гэнэт хайргүй болоод л үүнийгээ ав, энийгээ ав, хоол нь алга, ингээд үхчихлээ, тэгээд өвдчихлөө гээд л аваад ирнэ эсвэл 1 пост оруулангуут доор нь зовлон бэрхшээлээ бичээд л байна эсвэл шөнө дөлөөр 22, 23 цаг түүнээс ч орой чатаар л хоргоочихно асуугаад л асуугаад л дуусахгүй ээ тэр нь.... соёл гэж нэг юм байдаг жишээлбэл 20 цагаас хойш ажлын талаар ярьж амьтан хүний амрах цагаас хумслахгүй байх, амралтын өдрөөр ажил ярьж, бусдад төвөг удахгүй байх гэх мэт...🤔🤔🤔
🥵Уг нь тэр хүний түрийвчнээс нь, картнаас нь шууд мөнгийг нь ухаж аваад л оронд нь энэ амьтныг минь ав гээд дээрэмдээд өгөөгүй байлтай.🤔🤔🤔
Загнуулна болоогүй ээ🤣🤣🤣 үүнийгээ зарахгүй юм бол яагаад байлгаад байдаг юм чи гэж ирээд л уг нь учирлаж хэлж байгаа юм л даа удахгүй бараандаа яваад ирэхээрээ аваад ирье өөр олон хүүхэд ирж үзнэ шүү дээ гээд л мөнгө хэдий чухал ч бас 1 үлдсэн амьтнаа зарж болохгүй биз дээ тээ.
Бусад ачаа бараа шиг хүргүүлж аваад л ачуулаад ирдэг биш өөрсдөө явж үзэж, харж, хайрлаж авч ирнэ, ирээд хэд хоног орчинд нь дасгана, тэжээж эрсдлээс гаргана тэгж байж зардаг юм уул шугамандаа болбоос ккк.
Аа тэгээд тандалт хийнэ ээ бас чатаар орж ирээд ямар туулай байна уу, үнэ хэд вэ , зураг тус бүрийг үнэтэй нь явуул🤭🤭🤭 гэж асууж² байгаад л хямдхан туулай бөөндөж ирээд л зарчихна ядаж хооллох аргыг нь ч хэлээд өгөхгүй тэндээс авсан хүмүүс ирээд л торыг нь өгөөдөх, ямар хоол иддэг юм, яаж усанд оруулдаг юм гээд л бас л хоргоочихно😭😭😭. Энэ тороо л өгөөдөх гэнэ нээгдээд удаагүй учраа олох гэж л яваа дэлгүүр маань тэгж хэдэн арваар нь бараагаа татахгүй шүү дээ авчирсан туулайн тоогоороо тороо авч ирэх гэх мэт. Тэглээ гээд бас нөгөө амьтнаа өрөвдөөд тороо хэрэглэхгүй байгаа хүмүүсрүүгээ залганаа нөгөө туулайндаа тор олж өгчих гээд бас дугаар нь энэ яг одоо очоод ав, тэдэн цагт очоод ав гэж байна гээд л холбоочин хийнэ🙅
Туулай, усан гахайг мэрэгч амьтан гэдгийг та, би бүгдээрээ л мэддэг байтал жаахан томроод ирэхээр нь энэ чинь обой урлаа, гэр минь дээрээс унаад орлоо энээ тэрээ гээд л аваад ирнэ🤭
Аа бас ирээд манайх аквариумтай энэ загасыг авна гээд аваад явна хэд хоногийн дараа ирээд л танайхаас авсан загас ингээд үхчихлээ, тэгээд дээшээ харчихлаа, өнгө нь ингэчихлээ гээл ээрчихнэ яасан яав ийв болоод ухаад асуугаад ирэхээр хувь хүнээс авсан шогч загас эсвэл өвчтэй загаснууд дээрээ хийгээд шоглуулчихсан эсвэл өвчлүүлсэн за тэгээд л яриад л байна хэлээд л байна овоо ойлгуулаад л явуулж байгаа юм.
Жаахаан охиндоо шилэнд хэдэн загас хийж өгөөд оруулчихнаа эхлээд хөөрхөн охинд хэдэн төгрөг өгөөд авчихна дараа нь бүүр олныг хийгээд явуулчихдаг аав, ээж нь бол орж ирэхгүй хүүхэд загас 2-оо л явуулаад байгаа юм.😏😏😏
Манай аймгийн загас сонирхогчид бас орж ирнэ энэ хэд вэ, тэр хэд вэ гээд л баахан юм асууж гараад бүр хямдаар зарна бас эсвэл загас авъя гэсэн хүний комментийг харж байгаад л хувь чат, коммент бичээд л би тэднийхээс хямд зарна гэх мэт юм яриад зарчихнаа. Эцсийн бүлэгт авсан хүмүүс нь эргэж ирээд л ингээд байна, тэгээд байна үүнийг яахав, тэрийг яахав махчин загасыг маань танайх авчих гээд л хүрээд ирнэ. Муу л бол хойд талын бор овоохой гэгчээр😂😂😂 Ийм нэг увайгүй, хүн чанаргүй зангаа бас татмаар л байна. Бүгд тийм биш шүү бас 1 хүн бол байгаад байгаа🤣🤣🤣Жишээ хэлэхэд аймгийн зар дээр аквариум байна уу гэсэн зар дор аймаг их үнэтэй ч бил үү нэг тиймэрхүү юм биччихсэн🤤 тэр хүн маань гол нь байн² дэлгүүрээр орж ирээд л байдаг хэрвээ би хүнийг тэгсэн бол тэр дэлгүүрээр лав ахиж орохгүй ээ🙈🙈🙈 бусад нь бол орж ирээд хэрэгтэй юмаа аваад, харилцан солилцоод бас явж болоод л байгаа юм. Харилцаанаас харилцаа үүснэ гэдэг бол маш чухал үнэн.
Үнэхээр л юм хумаа зармаар бол зар тавиад л зарсан шиг зараад, сайн тайлбарлаад өгч болно шүү дээ. Эсвэл бүр сайхан хямд дэлгүүр бас нээгээд зарж болно. Хэрвээ тэгж чадахгүй бол дуугүй л явж байсан дээр тэнэг хүнд дуугүй байх илүү зохидог гэж үг бас бий😛😛😛.
Өөрөө ч дээшээ гардаггүй, өрөөлийг ч дэмжээд явж чадахгүй тамын тогооны үлгэр гэдэг шиг амьдармааргүй байнаа одоо энэ цаг үе өөр болсон🤭🤭🤭
Аймар дээрэлхүү орж ирнээ яг ийм юм аваад ир гэж ирээд л хэрэглэгч хаан гэдэг үг чинь болбоос Хаан банкны л "Хаан" гэдэг үгэндээ тохируулж гаргасан реклам шүү дээ манайхаан хэрвээ хэрэглэгч үнэхээр хаан байсансан бол хэн дуртай нь, бид бүгд хэдэн арван их наяд төгрөг банкнаас шалгуургүй аваад би л гэхэд хаантай суусан хатан шиг амьдраад юун энэ муу пэйж дээрээ хэдэн удаа edit-лээд ийм пост оруулаад суухгүй байлаа шүү дээ🤣🤣🤣. Ядаж байхад энэ хүн манай дэлгүүрээс амьтан авсан, энэ хүн аваагүй, энэ хүүхэд орж ирдэг, энэ хүүхэд анх удаа орж ирж байгаа гэдгийг бүгдийг нь танинаа🤣🤣🤣
Адаг сүүлдээ амьтны дэлгүүр маань том болоод, сахилгагүйтээд эзэндээ гологдсон амьтдын асрах байр болох шинжтэйдэг шүү ингэхгүй ээ найзуудаа🤣🤣🤣
Бүгдийг мэддэг хүн гэж бас байхгүй энэ дэлхий дээр бүгдээрээ л анх удаагаа амьдарч байгаа бас яагаад өвдөөд байна, яагаад үхчихээд байна гээд л асуугаад, судлаад л байгаа🤔.
Энэ цаг үед мэдээ мэдээлэл авах өргөн боломж байгаа ядаж амьтдынхаа идэх хоолыг ухаж, судлаад мэдчихмээр байгаа юм л даа.🤔
Хатуугаар хэлэхэд эцэг, эх, хань, ижил, үр хүүхдээ хайрладаггүй хүн амьтан хайрлана гэдэг юу ч билээ 🤫🤫🤫.
👏👏👏Аймагтаа байхгүй хүүхдүүддээ зориулсан шинэлэг юм нээе, үнэгүй үзүүлж харуулъя бас нэг төрлийн соён гэгээрүүлэх л ажил шүү дээ сайн ухаж ойлговол🤷♂️🤷♀️🤷♀️.
Тэр олон амьтдын хоол, тэжээл, цэвэрлэгээ, асаргаа гэх мэтийг энд ярьж гоншигноод яах вэ.👩🔧👨🚒🧜♂️
Олон сайхан үйлчлүүлэгчид, ирж үздэг хөөрхөн үрсүүд бий² тэд нарыгаа ч андахгүй та бүхэндээ баярладаг бас талархдаг. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг сайхан үг байдаг😍.
💏🫂👨👩👧👧Удахгүй дэлгүүрээ улам өргөжүүлж, илүү олон амьтад авч ирнэ л гэсэн урт холын бодол тээж явдаг даа баярлалаа та бүхэндээ энэ хүртэл уншсанд❤.