Амтлаг Ферм

  • Home
  • Амтлаг Ферм

Амтлаг Ферм Mongolian Microgreen and Vertical Farming

Тарвас, ногоон алим, яншуй (силантро), минт +оливийн тос, лайм шүүс, давс🍉🍏
26/06/2023

Тарвас, ногоон алим, яншуй (силантро), минт +оливийн тос, лайм шүүс, давс🍉🍏

https://m.facebook.com/story.php?story_fbid=581510194076366&id=100066521708039&mibextid=CDWPTG
16/05/2023

https://m.facebook.com/story.php?story_fbid=581510194076366&id=100066521708039&mibextid=CDWPTG

Липтон цай ашиглан амтат цай хийцгээе! 🥰

Энэ нь их амархан 😍

1. 400мг буцалсан усанд цайныхаа уутыг задалж хуурайгаар нь хийгээд сайтар хандлана
2. Шаарыг нь шүүсний дараа бусад орцоо бэлтгэнэ
3. Үүний дараа жүржийг таллан зүсч яг талыг нь сайтар базаж шүүсийг нь хийнэ
4. Тал халбага зөгийн бал хийж сайтар хутгана
5. Нэмэлтээр 2-3ш гүзээлгэнийн хэрчим, 2-3 хэрчим алим, гааны навч нэмж хийж болно

Ингээд л цай маань бэлэн боллоо 🤩

Энэхүү орц бүхий цай нь зүрхний цохилтыг хэвийн байлгах, холестеринийг багасгах, цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгах амтат жор юм.

Манай нахианууд шим тэжээл ихтэйгээс гадна ширээ чимэглэх увьдастай.
05/04/2023

Манай нахианууд шим тэжээл ихтэйгээс гадна ширээ чимэглэх увьдастай.

Last week we have learnt to grow microgreens & sprout together. They are full of vitamins, minerals and phytochemicals and are particularly easy to digest be...

Шинэ жилийн шинэлэг салат.
12/12/2022

Шинэ жилийн шинэлэг салат.

20/10/2022
Ийм царайлаг талх байна цаана чинь..
03/08/2022

Ийм царайлаг талх байна цаана чинь..

Гаа нь манайд байна.
24/05/2022

Гаа нь манайд байна.

"Зөндөө ихийг тарихаар хэн ч талыг нь үхсэнг мэддэггүй" гэнэ.
10/05/2022

"Зөндөө ихийг тарихаар хэн ч талыг нь үхсэнг мэддэггүй" гэнэ.

Шинэ долоо хоногийн мэнд
02/05/2022

Шинэ долоо хоногийн мэнд

Гаагаа хураахгүй удаад цэцэглүүлсэн байна :) гаа нийлүүлнэ шүү PM  бичээрэй.
26/04/2022

Гаагаа хураахгүй удаад цэцэглүүлсэн байна :) гаа нийлүүлнэ шүү PM бичээрэй.

Солонгосын Asiana airlines Bibimbap хоолондоо ингэж ашигласан байдаг юм байна.
21/04/2022

Солонгосын Asiana airlines Bibimbap хоолондоо ингэж ашигласан байдаг юм байна.

Соёолж ашиглах 6 өөр аргаСоёолжоо хоол чимэглэх, салатанд хутгахаас өөрөөр хэрэглэж болох 6 арга1. Баяжуулсан масло. Ман...
17/04/2022

Соёолж ашиглах 6 өөр арга

Соёолжоо хоол чимэглэх, салатанд хутгахаас өөрөөр хэрэглэж болох 6 арга

1. Баяжуулсан масло. Манайд саяханаас баяжуулсан масло задагддаг болсон. Тэрэн шиг өөрөө гэртээ илүү гарсан микрогрийнээрээ маслоо баяжуулж болох нь ээ..

2. Амталсан тос. Шингэн ургамалын тосоо мөн амталж хэрэглэж болох нь ээ. Амталсан тосоор салат амтлагч хийхдээ, хоолоо хуурахдаа хэрэглэвэл бас нэг өөр амт гарна гэнэ шүү.

3. Вазилик, яншуй гэх мэт хурц үнэртэй микрогрийнээр лаандаа үнэр нэмж болох нь ээ. Нийлэг үнэр оруулагч муу гэгдэж байгаа өнөө үед бас л сонирхолтой арга санагдлаа.

4. Коктейл хийх дуртай нэгэн байвал сахарын уусмалаа микрогийнээр амталж болох нь ээ.

5. Илүү гарсан соёолжоо нарнаас холхон тарааж дэлгэж хатаагаад цай маягаар ууж бас болох нь.

6. Амталж дарсан бяслаг. Оливийн тосонд худалдааны фета бяслагаа хийгээд мэдээж соёолжоо нэмээд 24 цаг байлгахад амталсан бяслаг бэлэн.

15/04/2022

Бекхам ахын хүү эхнэртээ (одоо гэрлэсэн байх шүү) хоол хийхдээ соёолж бас хэрэглэж байна.

https://fb.watch/coCm1GjrnM/

Ийм сороолог редиск гарч байгаа манайхаас ♥♥♥
13/04/2022

Ийм сороолог редиск гарч байгаа манайхаас ♥♥♥

Гааны хадгалалтГаа маань бас жоохон эмзэг. Манайх хуурай агаартай болохоор хурдан хатах гээд байдаг. Зарим түгээлттэй өд...
03/04/2022

Гааны хадгалалт

Гаа маань бас жоохон эмзэг. Манайх хуурай агаартай болохоор хурдан хатах гээд байдаг. Зарим түгээлттэй өдөр оройдоо бараг чийгээ алдсан ирэх нь бий. Тиймээс гаагаа авангуутаа баглаа цэцэг шиг багцлаад устай стаканд хийж, хөлдөөж, эсвэл бүр хатааж гааныхаа насыг уртасгахыг зөвлөж байна. Усанд дүрсэн гаанууд чинь ургуулах нь гэж баясаад үндэслэчихвэл шороонд суулгаад тарьсан ч болно шүү. 😉 😉

31/03/2022
Гаатай шоколаданд дуртай хүн байна уу?Навчнуудаа мөчрөөс нь салгаад, цэвэрхэн аяганд жижиглэж хийсэн шоколадаа (валентин...
24/03/2022

Гаатай шоколаданд дуртай хүн байна уу?
Навчнуудаа мөчрөөс нь салгаад, цэвэрхэн аяганд жижиглэж хийсэн шоколадаа (валентин, цагаан сар, мартаар цугларсан шоколадуудаа хэрэглэж болно) печдэж хайлуулаад (30 сек эргүүлээд гаргаж ирээд хутгаад дахиад 30 сек гээд хайлуулаарай, шоколад түлэгдэх гээд байдаг шүү) навчнуудаа дүрээд тостой цаасан дээр тавьж хатаагаад л болоо..
Гаагаа мэдээж манайхаас аваарай.

Манго, ногоон цагаан гаа, шошны соёолжтой смүүтиАтга шошны соёолж1 том мөчир ногоон гаа (6-8 том навчтай)1 ш манго2см ор...
09/03/2022

Манго, ногоон цагаан гаа, шошны соёолжтой смүүти

Атга шошны соёолж
1 том мөчир ногоон гаа (6-8 том навчтай)
1 ш манго
2см орчим цагаан гаа
1 лимоны шүүс
1/2 аяга кокосны ус эсвэл ус

Бүх орцоо холиж блендэрдээд бэлэн. Амсаж байгаад хүсвэл стевиа, сахар эсвэл зөгийн бал нэмж амталж болно.

Нахиа соёолж хадгалахИлүү гарсан нахиагаа аль болох хурдан иднэ. Учир нь нахиа маань төрлөөсөө хамаараад зарим нь хадгал...
25/02/2022

Нахиа соёолж хадгалах

Илүү гарсан нахиагаа аль болох хурдан иднэ. Учир нь нахиа маань төрлөөсөө хамаараад зарим нь хадгалалт жоохон муу даадаг. Барагдхааргүй ихийг авчихсан бол хатааж хөлдөөж хадгалж болно.

Хатаах

Соёолжоо угаагаад арчиж хатаагаад зуухны тавцан дээр (зориулалтын хатаагч байдаг бол хатаагчныхаа тавцан дээр) тарааж тавиад, хамгийн бага градус дээр хааяа нэг хутган 8-10 цаг хатаана. Хатааж бэлдсэн нахиагаа нунтаглаад хуурай шилэнд хадгалж болно. Хатаах нь хадгалалт удаан даах давуу талтай ч витамин а, с, фолат, тиамин, кальц, магни гэх мэт эрдэс, витамины агууламж нь багасдаг байна.

Хөлдөөх

Хөлдөөхдөө мөн адил угааж хатаагаад тавцан дээр дэлгэн тавиад хөлдөөгчинд хийн хөлдөөнө. 30-60 минутанд хөлдөхөөр нь уутлаад аль болох агаар орохооргүй болгон хадгална. Хөлдөөсөн нахиагаа гэсгээж биш шууд хөлдүүгээр нь смүүти, хоолоо гаргахдаа хутгах гэх мэтээр хэрэглэвэл тохиромжтой.

Хатаахгүй, хөлдөөхгүй гэвэл шинэ дээр нь мөн угаагаад, хатаагаад ус ихтэй наран цэцэг, редискийг салфетка саванд нь цуг хийгээд хөргөгчинд хадгалбал арай удаан хадгалагдана.
Шош гаа хоёрыг харин чийгтэй салфеткатай битүү уутанд хадгалбал хамаагүй урт настай байдаг бөгөөд хадгалсаар байтал хорчийгоод ирвэл мөстэй усанд хэсэг байлгахад хөөрхөн сэргээд ирдэг шүү. Гэхдээ л хамгийн шилдэг хадгалах арга бол ХОДООД юм аа :)

Гаа чинь сэнгэнэхээс гадна элдэв тустай юм байна.* Хамар, цээж онгойлгоно.* тураана* дотор муухайрахад тустай байдаг* ам...
24/02/2022

Гаа чинь сэнгэнэхээс гадна элдэв тустай юм байна.

* Хамар, цээж онгойлгоно.
* тураана
* дотор муухайрахад тустай байдаг
* амны хөндийн ариун цэвэр
* батгашилтын эсрэг нөлөөтэй байдаг
* хавдараас урьдчилан сэргийлэхэд тустай
* хоол шингээхэд тустай
* гаатай бохь зажилладаг хүмүүс илүү сонор, ой санамж хурц байдаг.
* харшил өдөөдөг үүсгэдэг хистамины ялгаралтыг дарангуйлдаг гэж байна шүү.

Address


Opening Hours

Monday 08:00 - 20:00
Tuesday 08:00 - 20:00
Wednesday 08:00 - 20:00
Thursday 08:00 - 20:00
Friday 08:00 - 20:00
Saturday 08:00 - 20:00
Sunday 08:00 - 20:00

Telephone

+97688082708

Alerts

Be the first to know and let us send you an email when Амтлаг Ферм posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Opening Hours
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Pet Store/pet Service?

Share