Tasman von Haus Ariuk

  • Home
  • Tasman von Haus Ariuk

Tasman von Haus Ariuk 🐾

31/01/2024
28 хоногтой бужигнуулж эхэлж байна даа
28/01/2024

28 хоногтой бужигнуулж эхэлж байна даа

Гөлөгнүүд нь 20 хоноод алхдаг болж байна. Болох болохгүйг нь мэдэхгүй ч усанд оруулчихлихлаа.
21/01/2024

Гөлөгнүүд нь 20 хоноод алхдаг болж байна. Болох болохгүйг нь мэдэхгүй ч усанд оруулчихлихлаа.

2024 оны 1 сарын 1 нд 3 хөөрхөн гөлөгтэй болов. Sieger vom  Grafenwald (IGP1 ADN, HD/ED Normal SV körung)🇩🇪Tasman von Ha...
08/01/2024

2024 оны 1 сарын 1 нд 3 хөөрхөн гөлөгтэй болов.
Sieger vom Grafenwald (IGP1 ADN, HD/ED Normal SV körung)🇩🇪
Tasman von Haus Ariuk (SG3 MNG)🇲🇳

02/01/2024

Үзмээр л юм байна

31/12/2023

Эр гөлөг, эсвэл эм гөлөг авах уу

2018/06/26
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!!!
Би саяхан Фэсбүүкээс олон жил нохой тэжээсэн туршлагатай үржүүлэгч хүний бичсэн нэгэн сонирхолтой постыг олж уншсан юм, завтай үедээ орчуулж нохой сонирхогчиддоо хүргэнэ гэсэн боловч буцаагаад олохоо байчихлаа. Иймд тухайн үед өөрийн уншиж ойлгосон зүйлээ сийрүүлээд та бүхэнд бичиж өгийдөө!!

Надааас хүмүүсийн асуудаг мөнхийн асуулт:
эр гөлөг, эсвэл эм гөлөг авах уу?

Эр гөлөгний эзэн таньд:
Эр нохой нь байгалиасаа эзлэн түрэмгийлэх, дайчин, өөрийн хүсэлээрээ амьдрах сонирхолтой сэтгэлийн хөөрөл өндөртэй байдаг. Тиймээс эр нохойны эзэн та энэ бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй. Тэдгээр эр ноход нь өөрийн амь биеийг тоодоггүй бөгөөд өөрийн хийж буй зүйлдээ идэвхтэй, гадны нөлөөнд хариу үйлдэл үзүүлэх нь их, баатарлаг бөгөөд шийдэмгий. Эр нохойны эзэн нь нохойндоо цаг зав зарцуулах боломж ихтэй, идэвхтэй хөдөлгөөнтэй,нохойгоо салхилуулах, тоглох, сургалт хийж байх, нохойныхоо эрч хүчийг хөдөлгөөнөөр нь шатаах болон ялан дийлэх сэтгэл зүйг нь маш сайн дэмжин сэтгэл санааны таашаал өгч байх, нохойноос авах таашаал өндөртэй, нохойндоо цаг гаргадаг, олны анхааралд өртөх дуртай, сэтгэлийн хөдлөл өндөртэй, тодорхой хэмжээнд нэр хүндэд дуртай хүмүүс байх нь эр нохой нь цаашдын амжилт, нийгэмшилт, олны танил алдар нэрийг олж авахад чухал нөлөөтэй. Эр нохой өөрийгөө сүргийн манлай гэж боддог тиймдээч тийм байхыг хичээдэг танийг эзэнийгээ гэж бодохоос илүү сайн хамтрагчаа гэж боддог тиймээс түүний сайн хамтрагч байхын тулд хичээх хэрэгтэй тэгж байж та түүнд таалагдана тэр танийг хайрлаж хамгаалдаг болно. Хэрэв эр нохойнд амьдрах орчин болон эзэн та таалагдахгүй, зөвхөн хоол өгч байгаагаа тэжээж байна гэж боддог, түүний хайр хүндэтгэлийг хүлээж чадахгүй бол тэр дараачийн амьдралынхаа эрэлд гарахад хэзээд бэлэн байдаг !!!

Эм гөлөгний эзэн таньд:
Эм нохойнд байгалиас заясан хамгийн чухал зөн совин бол үр удмаа үлдээх!?
Эм нохой нь тэсвэр хатуужил сайн, халдварт болон олдмол өвчин тусах магадал эр нохойноос бага хувьтай, өвчин тэсвэрлэх амьд үлдэх магадлал эр нохойноос өндөр хувьтай, гэрт тэжээхэд хялбар, уян зөөлөн хөдөлгөөнтэй, гэрсэг, дуулагвартай, суралцах чадвар сайтай, үржлийн үед арчилгаатай, анч шинж чанартай, бусад ноход болон өөрийн биш гөлгөнд тааламж муутай, итгэмтхий биш муу санатай(нухацтай). Ингээд гөлөгөө сонгоцгооё, мэдээж хүйсийн ялгарлал сайтай, зүс царай нь эмэгтэйлэг, нүд хурц бөгөөд дугуй хэлбэртэй дээд зовхи хүрээтэй бие нь сунагар, хэвлий хэсэг нь тавиу, хамгийн арын хавирганууд уртлаг байх нь зохимжтой ( хэрэв та эдгээр шинжүүдийг олж харж чаддаг бол). За ингээд эм гөлөг маань өсөж томрох үедээ эр гөлөгнөөс онц ялгаа байхгүй өсөж том болно. Ерөнхийдөө анхны ороо орох (8-11сартай) цагаас эхлэн эм нохойн зан араншин хүчтэй илэрч эхлэнэ. Эм нохой нь тиймч ууртай догшин биш гэхдээ гадны хүн болон таниж мэдэхгүй зүйлд тиймч таатай хандадгүй, хүлцэнгүй боловч өөрийгөө хамгаалхад бэлэн байдаг. Амьдрах тааламжтай нөхцөл байдалд дуртай бөгөөд идээшин тогтсон газраасаа холдох дургуй, тиймдээч хүмүүс эм нохой эзэн (гэр) амьтай гэж ярьдаг. Өөрт тааламжтай аюулгүй газар нь үр төлөө гарган бойжуулхад тохиромжтой гэж үздэг байх! Өөрийн амьдралыг эрсдэлд оруулах дургуй хоолтой, амьдрах орчинтой, үр төлөө үлдээж чадаж байвал гэрээ болон эзнээ орхин явах бодолгүй. Зөвхөн ороо нь орсон үедээ эзэнээ үл тоон ноходыг дагах магадлалтай гэхдээ энэ нь мөн л үр төлөө үлдээх зорилогтой нь холбоотой энэ үед эзэн та анхааралтай байхад илүүдэхгүй. Гөлөглөсөн эм нохой үр төлөө хамгаалахын тулд ширүүн догшин ааштай болж болно. Эм нохой улиралын болон үржилд орохын өмнө, хээлтэй болон төрсөний дараа гэх мэт жилд маш олон удаа өнгө зүс болон бие галбиг, зан аашны өөрчлөлтөд орно энэ үед эм нохойн эзэн тэвчээртэй бөгөөд хүлээцтэй байх нь чухал зарим үед таны хүсдэггүй ааш зан гарна, хархад гадна байдал өнгө үзэмж нь муудна магадгүй танийг нохой тэжээх сонирхолгүй болгох үе ч таарч мэднэ энэ бүх зүйлд бэлэн байх нь чухал. Эм нохойны нэр хүнд нь гарсан үр төлүүдтэй шууд хамаатай байдаг, сайн эм нохойны сайн үр төлийг гарган авах нь эзэн таний туршлага болон хөдөлмөрийн үр дүнгээс хамаарна. Та эм нохойг зөв сонгон авч, сайн тэжээж, зөв үржил хийж чадвал ирээдүйд танд олон сайн ноход, алдар нэр, баяр баясал магадгүй эд мөнгө бэлэглэж болно. Эм нохойн жинхэн эзэд бол тэвчээртэй, хүлээцтэй, хөдөлмөрч, цаашид үржлийн чиглэлээр тэжээх бол Герман хоньч нохойн талаар тодорхой мэдлэгтэй, алсын хараатай хүн байх нь зохилтой, ирээдүйд төрөх олон сайн нохойг хэрхэн гаргаж авах төлөвлөгөөтэй ихэнх тохиолдолд бидний мэдэх үржлийн газрын эзэд болон үржүүлэгчид байдаг. Тиймээс эм нохойны эзэн та эхлээд өөрийгөө хайж олох хэрэгтэй!

Ингээд эцсийн дүгнэлт хийхэд эм нохойны эзэд бол тухайн үүлдэрийн амин сүнснүүд байх шиг. Өнөөх мундаг нэр алдартай эр нохдыг үржүүлэн гаргаж авсан хүмүүс мөн л эм нохдын эзэд байж таараа. Харин би эр нохойны эздийг тухайн үүлдэрийн хөрөнгө оруулагчид юм болуу гэсэн бодолтой үлдлээ.

Магадгүй энэ пост нохойг гинжтэй хашааны манаач юмуу эсвэл гэрт байжил байдаг зүгээрэл нэг нохой гэдгээс өөрөөр, илүүгээр харж чаддаг хүмүүст золиулагдсан болноо!!!

За тэгэхээр Миний бодолоор та эр үү!? эм үү!? гэж бодохоос өмнө та өөрөө хэн бэ гэдгээ нэг бодож үзэх хэрэгтэй юм байна 🙂 сонирхон уншисан танд баярлалаа авах гээхийн сэтгэлээр хандан өөрийн бодол болон туршилгаараа өөрийн сонголтоо зөв хийгээрэй :)

31/12/2023

Гөлөг тэжээх зөвлөгөө

Жингэрийг өдөрт 2-3 удаа гаргаж зугаалуулах ба эхний өдөр 5-10 минут гаргана. Учир нь гөлөгнүүд рүүгээ тэмүүлдэг. Цаашдаа гарган хугацааг 40-50 минут болтол уртасгана.

1. Гөлөг эхээс гарсаны дараа 5-8 дахь хоног дээрээ юм сонсдог болж сонсгол хөгжиж эхэлнэ.

2.14-16 хоноод хэвийн сонсоно.

3.10-15 хоноод нүдээ нээнэ.

4.20-25 хоноод сүүн шүд ургана.

5.Гөлгийг эхээс 30-45 хоногтойд салгаж болно.

6.Гөлгийг эхээс аажмаар 3-5 хоногт салгах хэрэгтэй

Гөлгийг эхээс салгасны дараа бойжуулах нь хариуцлагатай ажил бөгөөд нохой сонирхогч та бүхнээс ихээхэн анхаарал халамж шаардана.

1.Гөлгийг амт чанар сайтай хоолоор тэжээж тогтмол цагт агаар салхинд зугаалуулна.

2.Гөлгөнд цэвэр ус байнга тавьж өгөх ба сард 2-с илүүгүй усанд оруулна.

3.Мөн өсөлт хөгжилтөнд анхаарч төрөл бүрийн витамин өгнө.

4.Чанар муутай хоолоор тэжээх агаарт гаргахгүй байх нь гөлгөнд сульдаа буюу рахит өвчин тусах гол шалтгаан болдог.

5.Гөлгөнд фосфор хүчлийн кали,витамин-Д-г зохих тунгаах өгч байх хэрэжгтэй

6.Дөрвөн долоо хоногтойгоос эхлэн хүнсний ногоог хоолны жорнд оруулж аажмаар нэмэгдүүлнэ.

31/12/2023

Нохой Төрсний дараах арчилгаа

Ийм цагаан хоолыг нэг хоногийн хугацаанд 3-4 удаа өгөөд биеийн байдал дараагийн хоногоос шингэн хоолоор хооллох хэрэгтэй. Төрсний дараа 12-18 хоногийн турш бэлэг эрхтнээс цусархаг шингэн зүйл гарч байгаад тунгалаг өнгөтэй болж алга болно.

Хэвтрийг ямагт цэвэр байлгах хэрэгтэй. Гөлөг бойжуулах ажил нь эхийн хэвлийд байхаас эхэлнэ гэдгийг мартаж болохгүй.

Гөлөглөх жингэрийн хоол тэжээлээс шалтшаалж гөлөгний хэвийн хөгжил шалтгаалах болно.Гөлөгнүүд төрөхдөө нүдээ нээгээгүй,шүдгүй,юм сонсохгүй,арай ядан мөлхөж,хөдөлдөг.

Гөлөгний зан байдал хоол идэх төрөлхийн зөн тавилангаас шалтгаалж эхийнхээ хөхийг олж сүүгээ хөхдөг.

Эх нь рефлексээрээ түүнд өөрөө тусалдаг..Гөлөгнүүд гараад нэг хоноод байхад бүх гөлөгнүүд хэвийн хөгжилтэй байгаа эсэхийг ажиглан мөн тэдэнд илүү хуруу байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

Немц овчарканы гөлөгний хойт хөлийн илүү хурууг эхээс гараад 3-4 хоногтойд авдаг .Энэ насанд ийм мэс ажилбар хөнгөн байдаг ба түргэн эдгэрдэг.
Эхийн хөхийг урж шархлуулахгүйн тулд 8-10 хоног дээр нь урд саварын хумсыг авах хэрэгтэй . Мөн 20 дахь хоног дээр нь дахин авна.

Эхийн хөх дэлэн бохирдсон байвал марганц хүчлийн уусмал болон борын хүчлийн бүлээн сул уусмалаар угааж хуурай болтол арчиж өгнө .

31/12/2023

Нохойн гөлөг төрөх

Төрч буй гөлөг нь гадуураа хальсан бүрхүүлтэй гарах ба түүнийг эх нь шүдээрээ хагалж цоолдог. Төрсөн гөлөг хүйс болон ихэстэйгээ холбоотой төрдөг бөгөөд түүнийг эх нь бүрхүүлтэй нь хамт идэx бөгөөд дараа нь гөлгөө долоож цэвэрлэнэ .

Дараа нь дахин базлалт эхлэж дараагийн гөлөг төрөх бөгөөд голдуу хоорондоо 20 минутаас 1.5-2 цаг хүртэлx зайтайгаар төрдөг .

Төрөлт явагдаж байхад нохойг тайван байлгаж төрөлт зөв явагдаж байгаа эсэхийг нь ажиглах хэрэгтэй.

Хэрвээ үнэхээр таны ноxой төрөx үед та тусламж маягаар малын болон ноxойны мэргэшсэн эмчид хандаж хажууд нь байлгавал та болон таны хайрт ноxойд илүү төрөлт нь 100% эрүүл байхад тусламж болно .

Дүлэлт удаан үргэлжилээд гөлөг гарахгүй бол малын эмчийг даруй дуудаарай. Төрөлтийн нийт үргэлжлэх хугацаа 8-12 цаг байдаг. Гөлөглөж дууссаны дараа амрааж 6-8 цаг байлгаад сүүнд эсвэл шөлөнд чанасан будааг зутан хэлбэрээр өгнө.

31/12/2023

Ноxой хээлтэй үеийн зөвлөмж

Ноxой хээлээ тээx хугацаа , хээлтэй үед хэрэгтэй зөвлөмжүүд , шинэ гөлгийг хэрхэн бойжуулах вэ ?

Ямарваа нохойны xээлээ тээх хугацаа нь 57-65 хоног.

Иймд сайтар халамжилж өдөрт 2-3 удаа гарган салхилуулж ,зугаалуулж, аливаа огцом дайралт хөдөлгөөнөөс сэргийлнэ.

Хээлийг тээх эхний үед 2-3 удаа хооллож , ундалж тэрнээс цаашаа 4-5 цагийн зайтай янз бүрийн хурц зүйл , тос иxгүй хоолоор хооллоно.

Хээл тээж байгаа эх ноxойнд хамгийн хэрэгтэй зүйл бол ус тиймээс усыг тогтмол тавьж өгөx хэрэгтэй. Хуурай ,чийггүй , тохь тухтай цэвэр гэрэлтэй орчинд байлгаx нь зүйтэй .

Хээлийн дунд үед хэвлий нилээд томрон төрөхөөс 2-3 хоногийн өмнө хөхийг шувтарч үзэхэд уураг бүхий сүү гардаг. Төрөхын 1-2 хоногийн өмнөөс хоолондоо нилээд дургүй болж биеийн халуун 1.5-2 градусаар буураx шинж тэмдэг ажиглагдана.

Эx ноxой нь төрөхийн өмнө хэвтэрээ дахин дахин эргэж тойрон засч хэвтэн хүндээр амьсгалж умай агшиж базлах үед гаслана. Дараа нь базлалт ихсэхэд бэлэг эрхтэнээс нь шингэн гарах нь ихсэж өөрөө долоож арилгадаг байна.

29/12/2023

Үржил селекцийн үндсэн 20 зарчим
1. Өнөөдөр чиний сонгосон үржлийн нохой ирээдүйд чиний бүх нохойнд нөлөөлнө
2. Нийлүүлэх эр ба эм нохойг сайн бодож шийдвэр гаргах. Хамгийн чухал зорилго бол үр төл нь эцэг эхээсээ сайн байх.
3. Удмын (мэдээлэл) бичиг нь нохой, түүний удамд ямар тааламжтай болон тааламжгүй шинж чанар байгааг таньж мэдэхэд туслах чухал хэрэгсэл юм.
4. Үржил селекц тус бүрийг тодорхой зорилготой хийх, жишээлбэл зарим шинж чанарыг бэхжүүлж үлдээх. Нохойг ерөнхий цогц байдлаар дүгнэх хэрэгтэй бөгөөд зөвхөн ганц шинж чанарыг онцолж нийллэг хийж болохгүй.
5. Үржүүлсэн нохойны тоо их байх нь үржлийн нохойны эрүүл мэнд ба нөхөн үржихүй сайн байгааг илэрхийлэх боловч олон тооны төрөлт авах нь чанартай нохой үржүүлсэн гэсэн үг биш.
6. Үржил хийхийн өмнө хамгийн багадаа дараагийн гурван үеийн нийллэгийг тооцох хэрэгтэй.
7. Ясны бүтцийн алдаа нь засахад хамгийн хэцүү алдаанд тооцогддог.
8. Өөрийн төсөөлсөн нохойгоо бий болгоход ойртсон гэж үзвэл ойр төрлийн бус (out-cross) нийллэгээс зайлсхийх. Энэ нь таны хүссэн шинж чанараас гадна хүсээгүй шинж чанарууд илрэх шалтгаан болно.
9. Инбридинг (inbreeding) хүссэн шинж чанарыг бэхжүүлэх хамгийн хурдан арга хэдий ч алдаа дутагдлыг дөвийлгөх хамгийн хурдан арга юм.
10. Нэгэнт хүссэн шинж чанарыг гаргаж авсан бол цусны шугам дагнасан (linebreeding) арга хэрэглэхэд тохиромжтой.
11. Үржил селекци цоо шинэ шинж чанарыг бий болгодоггүй бөгөөд нохойнд илэрч буй шинж чанарууд дээд удмын хэдэн үед ч хамаагүй оршиж байна гэсэн үг.
12. Нэг төрөлтийн гөлөгнүүд дунджаар 50% нийтлэг гентэй байдаг. Гөлөг эцэг эхээсээ ген удамшдаг боловч гөлөг тус бүр өөр өөр генийг удамшдаг.
13. Удамшил нь эцэг эхээс үр төлд тодорхой чанар дамжуулахыг хэлдэг ба шууд үр төл болох гөлөгнүүд бүх алдаа дутагдлыг засаж сайжруулахыг хүлээх хэрэггүй.
14. Хэрэв сүүлчийн төрөлтийн хамгийн муу гөлөг эхний төрөлтийн хамгийн муу гөлөгийг гүйцэхгүй бол та ахиц гаргаагүй гэсэн үг.
15. Хэрэв сүүлчийн төрөлтийн хамгийн сайн гөлөг эхний төрөлтийн хамгийн сайн гөлөгийг гүйцэхгүй бол та ахиц гаргаагүй гэсэн үг.
16. Үржлийн нохойг түүний “хамгийн сайн” ба “хамгийн муу” үр төлөөр дүгнэж болохгүй. Аль болох олон тооны үр төлийг нь дунджаар дүгнэх зүйтэй.
17. Хэрэв таны үржлийн зорилго зөвхөн ганц шинж чанарыг (зүс, өнгө, ясархаг байдал) хөөх бол таны үйлдэл байгалын шалгарлаар үүссэн генетикийг тогтолцоог алдагдуулж байгаа юм.
18. Зорилго урьтал болго. Сэтгэлийн хөдлөлөөр үржлийн нохойг сонгож болохгүй.
19. Статистик мэдээллийг төрөлтийн 1-2 гөлөг дээр тулгуурлан хийвэл үнэн зөв гарахгүй, тоо их байх тусам нарийвчлалтай байна.
20. Бодитоор дүгнэлт хийж илүү сайжруулахын төлөө хичээх хэрэгтэй
Эх сурвалж: cku.org.cn
Орчуулсан: Munjuuk

📌Нохой гэдэг амьтан гэрийн тэжээмэл болж, хүнтэй хамт амьдарснаас хойш 30 гаруй  мянган жил өнгөрч. Бид нохойгоо асарч, ...
25/12/2023

📌Нохой гэдэг амьтан гэрийн тэжээмэл болж, хүнтэй хамт амьдарснаас хойш 30 гаруй мянган жил өнгөрч. Бид нохойгоо асарч, хайрлаж, хот хороогоо сахиулж, бас дайн тулаанд зэвсэг болгон ашиглаж, ноход маань биднийг хайрлаж, өмгөөлж хамгаалж өнөө хүрч. Харин бид нохдынхоо талаар юу мэдэх билээ... Нохдын талаарх хамгийн сонирхолтой баримтууд энэ.🐾

📌Нохой хүний сэтгэл хөдлөлийг мэдэрч чадна
Нохой бол хүнээс гадна бидний сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддаг цорын ганц амьтан. Та бидний баярлаж хөөрч, гутааж гуньж байгааг маш сайн мэдэрнэ. Ер нь хүний сэтгэл хөдлөл, баяр гунигийг яг л хүн шиг мэдэрч чадна
📌Нохойны савар нь яг хүн шиг хөлөрнө
Нохой яг л хүн шиг халуунд хөлөрнө. Хүн бүхий л биеэрээ хөлөрч арьсан дээр нь хөлсний дусал илэрдэг бол нохой савар нь л хөлөрнө. Халуун өдөр нохойныхоо саврыг ажиглахад та үүнийг мэдэрнэ.
📌Нохойны хоншоор яг л хүний хурууны хээ шиг давтагдахгүй
Нохойны хамрын сарьсан хоншоорын хээ нь яг л хүний хурууны хээ шиг хэзээ ч давтагдахгүй өөр өөрийн хээтэй, ер бусын өвөрмөц байдаг. Гэмт хэргийн мөрдөн байцаагчид ч нохойн оролцоотой төрөл бүрийн гэмт хэргийг мөрдөхдөө үүнийг ашигладаг байна.
📌Нохойн дунд баячууд ч олон
Нохойн олон эзэн насныхаа эцэст өөрийн хайртай амьтандаа өв хөрөнгөө өвлүүлж үлдээх нь нэг биш. АНУ-д гэхэд л өв хөрөнгө өвлөж авсан “баян” нохой гэхэд бараг сая орчим байна.
📌Нохой хэдэн зуун үг цээжилж чадна
Нохой ерийн л дунджаар хүний хүүхэд шиг 200-500 үг цээжилж чадна гэж судлаачид хэлж байна. Тэр байтугай нохой математикийн ойр зуурын үйлдэл хийж чадна гэнэ.
📌Борзы бол хамгийн хурдан нохой
Борзы бол манай гаргийн хамгийн хурдан нохой гэнэ. Энэ үүлдрийн нохой цагт72 км хурдалж чаддаг, Библид энэ тухай дурссан байдаг гэнэ.
📌Нохойн биеийн дулаан хүнийхээс илүү
Нохойн биеийн дундаж дулаан цельсийн 38.3- 39.4 градус байдаг нь хүний биеийн дундаж халуунаас өндөр байдаг.
📌Пит Буль бол үүлдэр биш
Хүн бүрийн хайрлаж өсгөдөг Пит Буль бол үнэн хэрэгтээ бие даасан үүлдэрийнх биш гэнэ. Энэ бол америкийн питбультерьер, америкийн стаффордширын терьер, бультерьер, америкийн дог, японы тоса, бордосын дог, бульдог нарын эрлийз нийлбэр юм гэнэ.
📌Борооны чимээ нохойн чихэнд муугаар нөлөөлдөг
Нохой бороотой байхад гадаа гарах дургүй. Энэ нь борооны чимээ нохойн чихэнд муугаар нөлөөлдөгтэй холбоотой гэнэ.
📌Нохой хорт хавдар, бусад өвчнийг хамгийн түрүүнээ мэдэрдэг
Эзэнд нь хорт хавдар, чихрийн шижин тусвал нохой хамгийн түрүүнээ мэдэрдэг байна. Нохой бүр хорт хавдар уушги, хөх, арьс, давсаг, түрүү булчирхайн алинд нь үүсч байгааг тодорхойлон мэдэрч чаддаг байна. Нохой хаана ийм аюул эхэлж байгааг үнэрээрээ мэдэрч чаддаг гэж судлаачид үзэж байна.
📌Нохой хүнээс 100 мянга дахин мэдрэмтгий
Хүн бол ойролцоогоор таван сая орчим зүйлийг хамраараа мэдэрч хүлээн авч чадна, гэтэл нохой бол 300 мянга орчим зүйлийг үнэрлэж мэдэрч чаддаг байна. Тэр бүү хэл нохой эзнээ багтраа, ханиаднаас сэргийлж чаддаг. Нохойтой гэр бүлд өссөн хүүхэд харшил, ханиадаар бага өвчилдгийг судлаачид тогтоосон байдаг.
📌Салуки бол нохойны хамгийн эртний үүлдэр
Салуки бол хүний мэдэх хамгийн эртний үүлдэр. Эртний Египетэд ийм нохойг хаадын гэр бүл тэжээдэг байсан гэнэ. Ийм нохойг яг язгууртны зиндаанд авч үзэж үхэхээр нь хаадын маягаар занданшуулан оршоодог байжээ.
📌Хаски хамгийн тэвчээртэй нохой
Борзы хамгийн хурдан нохой бол сибирийн хаски нохой хамгийн тэвчээртэй нохойд орно. Хаски цагт 17 км-ийн хурдтайгаар өдөрт 160 км зам туулж чадна.
📌Нохой дурлаж чадна❤️
Нохой хүмүүстэй ч юм уу, бусад нохойтой хайрлалцаж дурлан хайрын гормон окситоцин ялгаруулдаг байна. Энэ нь хүний тархинд нөлөөлж харилцан тэврэлдэж, эзэн нь нохойгоо үнсдэг байна.
📌Пол Маккартни нохойндоо зориулж дуу зохиож байж
Алдарт Битлз хамтлагийн “Амьдралын нэг өдөр” дууг Пол Маккартни өөрийнхөө хайртай овчарк Мартыд зориулж бичсэн гэдэг. Тэр бас “Миний хайрт Марта” гэдэг дуу бичсэн нь 1968 онд “Цагаан цомог”-т нь орсон байдаг.
📌Дундад зуунд нохойг хараал жатгад бууртгаж байж
Дундад зууны үед хүмүүсийг хараал жатга хийсэн хэмээн буруутгаж дүүжлэн хороодог байх үед нохойг хүртэл энэ хэрэгт буруутгадаг байжээ. 1692 онд өнөөгийн америкийн Масса­чусетс мужийн нутаг Салем хотод хараал жат­га хийсэн хэмээн нэг нохойг дүүжлэн хороож байжээ.
Дэлхийн II дайны баатарлаг ноход
Аугаа их Эх орны дайны үед аврагч ноход байлдааны талбараас ойролцоогоор 700 мянган шархтаныг зөөж гаргасан бол тулалдаж байгаа анги нэгтгэлд 3500 тонн орчим галт хэрэгсэл хүргэж өгсөн байдаг. Мина илрүүлэгч зургаан мянга орчим нохой дөрвөн сая орчим мина, тэсрэх бодис илрүүлжээ🐶🐾

24/12/2023
24/12/2023

Бэлтгэл

Хүүхэд нохой хамт байдаггүй л гээд байдаг нь өрөөсгөл байх.  Хүүхэд нохойтой өсөхөөр илүү дархлаатай мөн хөгжилтэй өсдөг...
24/12/2023

Хүүхэд нохой хамт байдаггүй л гээд байдаг нь өрөөсгөл байх. Хүүхэд нохойтой өсөхөөр илүү дархлаатай мөн хөгжилтэй өсдөг дөө

24/12/2023

Өсөлт

24/12/2023

Бас л

24/12/2023

20 гаран нохойноос 3 дээр өрөгдөж 3 байрт шалгарсан. Шүүгч нь Герман улсын мундаг алдартай шүүгч ажилласан.

Өвөл салхинд гарахаар сайн гүйлгэнэ
24/12/2023

Өвөл салхинд гарахаар сайн гүйлгэнэ

Тэжээж байгаа нохой чинь таньд таалагдахгүй болтол хувирах үе байдаг шүү
24/12/2023

Тэжээж байгаа нохой чинь таньд таалагдахгүй болтол хувирах үе байдаг шүү

Тасралтгүй хичээсээр 2023 оны Зигер том тэмцээндээ маш сайн үнэлгээ авч 3-р байранд шалгарлаа.
24/12/2023

Тасралтгүй хичээсээр 2023 оны Зигер том тэмцээндээ маш сайн үнэлгээ авч 3-р байранд шалгарлаа.

24/12/2023

Бэлтгэлийг хийснээр зуултаа хийв

Салхинд бас гарнаа
24/12/2023

Салхинд бас гарнаа

Дараагийн тэмцээндээ мөн амжилтгүй оролцов. Ханцуйвчаа зууж чадаагүй. Нохойг ер нэг бэлдээд орхих биш тогтмол хаа нэг зу...
24/12/2023

Дараагийн тэмцээндээ мөн амжилтгүй оролцов. Ханцуйвчаа зууж чадаагүй. Нохойг ер нэг бэлдээд орхих биш тогтмол хаа нэг зуулгаж байх ёстой юм байна гэж ойлгосон.

Дараагийн тэмцээндээ амжилтгүй оролцов. Өндрийн хэмжээнээс их байна гээд. Герман хоньч нохойн өндрийн стандарт хэмжээг э...
24/12/2023

Дараагийн тэмцээндээ амжилтгүй оролцов. Өндрийн хэмжээнээс их байна гээд. Герман хоньч нохойн өндрийн стандарт хэмжээг эр нохойг 60-65 см, эм нохойг 55-60см гээд заасан байдаг. Үүнээс давсан хэрэг шалтгаан нь нохойны үсийг гоё болгох санаатай их витамин өгсөн нь буруудсан. Зориулалтын өндөр чанартай премиум хоол өгч байгаа нөхцөлд өсөлтийн үедээ явж байгаа нохойнд витамин өгч болохгүй том сургамж болов.

24/12/2023

Ханцуйвчинд бэлдэж эхлэв

3 дахь тэмцээндээ мөн амжилттай оролцож дэд аваргаар шалгарч байв.
24/12/2023

3 дахь тэмцээндээ мөн амжилттай оролцож дэд аваргаар шалгарч байв.

2 дахь тэмцээндээ мөн амжилттай оролцож дэд аварга болж байв.
24/12/2023

2 дахь тэмцээндээ мөн амжилттай оролцож дэд аварга болж байв.

24/12/2023

Бэлтгэл хийсээр

Address


Telephone

+97688112762

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tasman von Haus Ariuk posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Pet Store/pet Service?

Share