04/12/2023
Хэт Буха жанжны тэнгэрийн ташуур мэт агуу үг.
Айн Жалиутад ялагдсан жанжин маань:
-Монголчууд бид үл дийлдэх тавилантай. Өнөө миний дарагдан хөнөөгдөж буй нь султан Кутуз чиний хүч бус мөнх тэнгэрийн таалал билээ. Чиний өнөөдрийн ялалт үүлэн чөлөөний наран лугаа түр зуурынх. Энэ мэдээ хамгийг эрхшээсэн ил хаан Хүлэгүд хүрэхэд түүний хилэнд Египет орон өшөө хорслын галд шатаж, Мамлюкууд та нар Монгол цэргийн морин туурайн дор тэгшлэгдэх болно. Монгол нутагт, Хүлэгү хаанд над шиг цэрэг эр зуун түм бий. Тэдгээр дайчин эрсийн жирийн нэг нь би.” Хэт Буха жанжин үхлийн өмнө Мамлюкын султан Кутузыг дагжиж атиртал ширтэн ийн өчжээ. Ялсан нь ялагдсан мэт чичирч, ялагдсан нь ялсан мэт эрмэг догшин байх ийм хормыг ертөнцийн буурал цадиг урд хожид үзээгүй юм. Айн Жалутын тулалдаан гэж дэлхийн түүхнээ алдаршсан тулаанд Монгол цэргийг арабын ертөнцөд анх удаа цохисон Мамлюкууд үнэндээ ялагдсантай адил ялалттай учирсан. Хүлэгү хааны томилон үлдээсэн цөөн Монгол цэргийг захирсан Хэт буха жанжин тулалдааны ид үед ухарсан Сирийн Муса султанаас болж, ихэд дарагдан өөрөө олзлогдсон гэдэг. Айн Жалутын тулалдаанд Монголчууд зөвхөн дэлхийг байлдан дагуулагч-ялагдашгүй цэрэг гэдэг омог итгэлээр орсон юм. Учир нь султан Кутуз болон түүний итгэлт жанжин Бэйнбарсын цэрэг Хэт бухагийн цэргээс 10 дахин илүү байсан гэх түүхийн баттай сурвалж буй. Монголд дийлдсэн улсын түүхчид энэхүү тулааныг товойлгон үзүүлж, Монголчуудыг буруу ташаагаар харуулахыг санаархдаг нь харамсалтай.