18/02/2023
"ЭХНЭР, ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ БУСДЫГ БҮГДИЙГ НЬ СОЛЬ"
Самсунг группын бүтээгдэхүүн чанараар өрсөлдөх чадамжгүй байгааг анхааран 1993 онд компаны ажилчиддаа Шинэ санаа, Технологи нэвтрүүлэх үүрэг өгөхдөө дээрх уриалгыг гаргаж “SAMSUNG” группыг дэлхийн хэмжээний компани болгосон тус компаны Ерөнхийлөгч асан LЕЕ KUN HEE-ийн амьдралын 14 зөвлөгөө:
1. Баячуудын хүрээлэлд ор | Хүн орхоодойн талбайд орж байж л орхоодойг ухаж авна.
2. Бусдад сайныг ерөө | Тэр ерөөл цуурай мэт таныг чиглэн ирнэ.
3. Сэтгэл санаагаа хөнгөн байлга | Сэтгэл хүнд бол хорвоо хүнд.
4. Бүү яар | Яарч идсэн хоол түгжрэл үүсгэдэг.
5. Санаандгүй зүйл гэж байхгүй | Ганцхан олдох хувь тавилангаа хайрла.
6. Баян хүнд бүү атаарх | Харин амьдрах аргаас нь суралц.
7. Сайхан учрал аз авчирдаг | Амьдралаа хайрла.
8. Байгаа үедээ даруу, байхгүй үедээ бардам бай.
9. Далайд дусал нэмэр | Бага мөнгөнд ч талархаж бай.
10. Сэтгэлгээ ядуу бол ядуугаас ангижрахгүй | Сэтгэлдээ баяны үр суулга.
11. Хэцүү байсан ч инээ | Оюун ухаан инээдэг хүнд дуртай.
12. Эерэг үг хэлж бай | Сөрөг үгс буян заяаг хөөдөг.
13. Цөхөрсөн ч хүсэл тэмүүллээ бүү хая | Хүсэл тэмүүлэл бол бүхнийг өдөөгч.
14. Үргэлж таларх | Талархал бүхэн буцаж ирдэг”