04/05/2022
БАРС НОХОЙН ХАЧИГ БӨӨС,
ЧИХНИЙ ДУСААЛГА
Шинэлэг, амьтдад хамгийн бага хор хөнөөлтэй, бөөс, хачигны эсрэг өндөр үр дүнтэй.
Дусаалгыг амьтны жингээс хамаарч дусаана.
-Хэрэглэх заавар: Нохойд 8 долоо хоногтойгоос эхлэн хэрэглэнэ.Дусаалганы хамгаалалтын нөлөө 1-2 сар үргэлжилнэ. Амьтны давтан эмчилгээг заалтын дагуу хийдэг боловч сард нэгээс илүүгүй удаа хийдэг.
• 2-10кг- 1,4мл
• 10-20кг- 2,8мл
• 20-30кг-4,2мл
• 30кг-с дээш-6мл
Мөн чихний хачигны эмчилгээнд чихний сүвийг урьдчилан цэвэрлэж, 4-6 дусал эмийг чих бүрт дусаана. Дусаалгыг жигд тараахын тулд чихний уганд нь хөнгөн массаж хийдэг. Соруурт байгаа эмийн үлдсэн хэсгийг мөрний хоорондох арьсан дээр дусааж болно. Дунд чихний үрэвсэл хүндэрсэн үед 7-10 хоногийн дараа давтан хийнэ. Дахин халдварлуулахгүйн тулд хэвтэр болон орчныг ариутгаж цэвэрлэнэ.
-Хориглох заалт: Халдварт өвчнөөр өвчилсөн, сульдсан, эдгэрч буй амьтан, хээлтэй болон хөхүүл нохой, түүнчлэн 8 долоо хоногоос доош насны гөлөг, 2 кг-аас бага жинтэй, чихний бүрхэвч цоорсон үед нохойг эмчлэхгүй.
-Сөрөг нөлөө: Бие махбодид үзүүлэх нөлөөллийн зэргээс хамааран шавьж устгах үйлчилгээтэй "Барс" дусаалгыг дунд зэргийн аюултай бодис гэж ангилдаг. Нүднээс хол цацна. Туулай, загас болон бусад усны амьтдад хортой байдаг.
-Хадгалалт: Бэлдмэлийг үйлдвэрлэгчийн хаалттай савлагаанд, гэрэл, чийгээс хамгаалсан, хоол хүнс, тэжээл, хүүхдээс хол 0-30 хэмийн температурт хадгална. Хадгалах нөхцлөөс хамааран эмийн хадгалах хугацаа нь үйлдвэрлэсэн өдрөөс хойш 2 жил байна.
Үнэ: 24,000
Хүргэлт: 5,000