06/08/2023
!!!SOS!!!
2023.08.06-ных ХАШААНЫ НОХОЙГОО ӨНДӨРТ ГАРАХААР УЯЖ ЭСВЭЛ УЯААНААС НЬ СУЛЛААД ӨГӨӨРЭЙ.
УЛААНБААТАРТ 2-3 ЦАГИЙН ДАРАА ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, +21...+23 градус дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. + байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, +20...+22 градус дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. +19...+21 градус дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэхийг ЦУОШГ-аас мэдээлж байна.
⛈️ИЙМД БОЛЗОШГҮЙ НӨӨЛӨГ САЛХИ, АЯНГА ЦАХИЛГААН, ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
- Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
- Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
-Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
- Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.