19/08/2021
ХАГИЙН ХАР НУУРЫН МОРИН АЯЛАЛ
👉Хэзээ: 2021.08.27 – 2021.08.29 /Баасан, Бямба, Ням/
👉Аяллын хөтөлбөр, маршрут:
Аяллын товч танилцуулга: Хагийн хар нуур нь Хан Хэнтий Тусгай Хамгаалалттай газар нутагт оршдог бөгөөд Өтгөн тайгын бүсийн ой мод, гол горхи, бутаар хүрээлэгдсэн, хүрэхэд хүнд бэрх замтай, онгон зэлүүд, үзэсгэлэнтэй нуур юм.
✌️Эхний өдөр:
Аялал эхлэх өглөө эрт машиндаа суугаад Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газар руу хөдлөөд, замдаа хөдөө айлаар орж, хөнгөн цайлаад, Хавиргын Давааны ойролцоо бууж, мориндоо мордоод морин аялалаа Хагийн хар нуур тийш эхлүүлнэ
✌️2 дахь өдөр:
Өглөө эрт цайгаа ууж хөдлөөд, Далайн түвшнээс дээш 2200м өндөр Хавиргын давааг давах бөгөөд тайгын намгархаг, торлог битүү ургасан жимээр бид морьтой аялан Хагийн Хар Нуурандаа эртхэн хүрэх болно. Өдрийн үлдсэн цагуудад амарч, зугаалж, хөгжилдөн өнгөрөөх боломжтой.
🤘3дахь өдөр:
Өглөө эрт мориндоо мордон уртын аялалд гарах болно.Замдаа үдийн цайгаа ууж, үдээс хойш машин дээрээ ирнэ. Хотын зүг хөдлөнө.
👉Аяллын нийт үнэ: 350,000₮ ба дараах зүйлс багтана:
- Унах морь
- Ачаа ачих морь /3-5 хүн тутам нэг ачаа морь/
- Эмээл /Орос болон Европ тухтай эмээл/
- Chaps / Түрий – Та пүүзтэй аялсан ч болно.
- Машин /Хүргэж өгөх, хүлээж байгаад буцах/
- Жолоочийн цалин
- Майхан
- Морины хөтөч, адуучин /Гадны жуулчдад олон жил үйлчилсэн туршлагатай/
- Өглөөний цай, Өдрийн хөнгөн хоол, Оройн хоол
- Цэвэр ус /Өдрийн лимитээр/
- Тогоочын хөлс
👉Аялалд таны авч явах зүйлс:
- 2 ээлжийн хувцас
- Ялаа шумуулны цацлага эсвэл тос
- Борооны цув
- Snack /Ойр зуурын идэх зүйлс/
- Усны жижиг сав
- Жижиг үүргэвч
👉Анхаарах зүйлс:
- Ачааг моринд ачих учир ОВОР хэмжээ багатай ачаатай байх, өөрт зайлшгүй хэрэгтэй зүйлсээ л авч ирэх,
- Энэхүү аялал нь даатгагдсан аялал биш учир ТА өөрийгөө даатгуулах боломжтой,
- Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бусад аялагчдаа хүндэтгэх,
👉Аялалд явахаар шийдсэн бол ТА:
Төлбөр төлөх данс: 5604032248 /Хаан банк/ - 50% буюу 175,000₮ төлснөөр таныг аялалд бүртгэж авах юм.
Данс эзэмшигчийн нэр: Амартүвшин (дансаар төлбөрөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр өөрийнхөө НЭР болон УТАСНЫ ДУГААРАА бичээрэй)
Аялал цуцлах бол аялал эхлэхээс 5 хоногийн өмнө цуцлана. Хэрэв заасан хугацаанд цуцлаагүй бол аялалын төлбөрийг буцааж олгохгүй.
👉АЯЛАЛ ЭХЛЭХ:
Аялал эхлэх өдрийн өглөөний 6:00 цагт Сүхбаатарын талбайн зүүн талд, Хас банкны урд нэгдсэн байдлаар цуглаж хөдлөнө. Цаг баримтлана. /Туушингийн баруун талд, Galleria Улаанбаатарын зүүн талд/
🤙Аялал зохион байгуулагчтай холбогдох утас: 9900-3445, 8805-5466
Зохион байгуулагч: Horse Trails Mongolia