Тод Манлай Уяач Бат-Өлзий

Тод Манлай Уяач Бат-Өлзий Дугараа

08/12/2024
Монголд цэвэр азарга буюу Дон , Будённый , Орлов үүлдрийн азарга 1950-д оноос эхэлж орж ирэн Жаргалант адуу ,Морин тойру...
27/11/2024

Монголд цэвэр азарга буюу Дон , Будённый , Орлов үүлдрийн азарга 1950-д оноос эхэлж орж ирэн Жаргалант адуу ,Морин тойруулга адуу бий болсон түүхтэй. Одоо энэ адуу уусан монгол адуу болсон . Сүүлийн 20 орчим Англи , Араб азаргаар адуугаа эрлийз болголоо.Одоо болсон гэж үзэж байна. Энэ чигээрээ 20-с дээш жилийн дараа Монгол адууны цусгүй , хашааны хэдэн тэжээвэр адуугаар уралдах болно. Одоо хожимдоогүй дээрээ цэвэр азарга оруулж ирэхийг хорих хэрэгтэй . Цэвэр азарганы үнэнд өчнөөн мөнгө гадаад уруу урсаж байна. Цэвэр азарганы үнийн өсөлтийн хурдыг ч гүйцэхгүй болж байна. Энэ их мөнгө Монголдоо эргэлдвэл ямар байх билээ. Гадаад уруу мөнгөө тушаах биш өөр хоорондоо энэ мөнгө эргэлдэнэ. Бид Монгол хүн байна даа хойч үедээ үе үеийн өвгөдийн бий болгосон Монгол адууны удмыг таслана гэхэд эмгэнэлтэй байна. Ямар байдалд хүрэхийг мэдэхгүйгээр цэвэр азаргаар үржил хийж , өнөөгийн байдалд хүрлээ. Тэгэхээр нэгэнт бий болгосон эрлийз адуугаа үгүй хийж чадахгүйгээс хойш , дээрх Жаргалант , Тойруулга адуу шиг энэ адуугаа уусган Монгол адуугаа авч үлдэх юм болов уу гэж мунхаглаж байна.

26/11/2024
Ийм удамтай нэг сарваа төржээ. Bayraa Bayraa
25/11/2024

Ийм удамтай нэг сарваа төржээ. Bayraa Bayraa

24/11/2024

Олон уяачдын хүсэлтээр энэ хүн нэр дэвшиж буй билээ.

Хүн төрөлхтөнд хамгийн анх хурдыг мэдрүүлсэн зүйл бол машин биш морь юм. Тэр жишгээр морины  нуруун гарч салхи татуулан ...
24/11/2024

Хүн төрөлхтөнд хамгийн анх хурдыг мэдрүүлсэн зүйл бол машин биш морь юм. Тэр жишгээр морины нуруун гарч салхи татуулан давхиулж , адуу гэдэг гайхамшгийг мэдэрсэн дээ. Тэгээд л адуу гэдэг амьтанд дурлаж өдийг хүрлээ. Дээр нь морь шинжиж , гоо сайханы мэдрэмж гэдгийг ч мориноос эхэлж авлаа. Хурдан мориноос гадна сайхан морь, унахад сайн морь , явдалтай морь , жороо морь сайхан шүү. Сайхан Сайхан морь сайн морь , жороо моринд үнэхээр дуртай. Олон сайн жороо морь авсан даа. Миний хүү аавыгаа дууриасан сайхан морь , жороо моринд дуртай юм билээ. Сайхан мориороо гоёно гэдэг нь бас нэг өв соёл юм даа. Дэлхий дээр унаа мориороо гоёдог улс байдаг болов уу.

Энэ мөн сайхан мал байжээ. Bayraa Bayraa
19/11/2024

Энэ мөн сайхан мал байжээ. Bayraa Bayraa

Азарга  түрүүлгэсэн , их нас түрүүлгэсэн хүн хоёрын аль нь дээр нь суух вэ.
15/11/2024

Азарга түрүүлгэсэн , их нас түрүүлгэсэн хүн хоёрын аль нь дээр нь суух вэ.

10/11/2024

Морь уяж , моринд дурлаж байж , ялалт ялагдал гэдгийг ойлгосон юм даа. Хүний морь түрүүлэхэд баярлаж , надад ээлж нь ирэх байх даа гэж залбиран сүсэглэх жишээтэй. Залуу явахад сүсэг байхгүй өөрийгөө шүтэж явлаа. Ялагдал амсвал , ингэж явахаар үхсэн нь дээр санагддаг байж билээ. Адуу гэдэг амьтан намайг хүмүүжүүлсэн юм даа.

Би энэ эмнэлгээр адууныхаа хөлний доголыг үзүүлж , үнэн зөв оношийг нь тогтоолгож байна. Ясны зураг авдаг зөөврийн рентг...
25/10/2024

Би энэ эмнэлгээр адууныхаа хөлний доголыг үзүүлж , үнэн зөв оношийг нь тогтоолгож байна. Ясны зураг авдаг зөөврийн рентген нь сүүлийн үеийн , хүчин чадал , нарийвчлал өндөртэй юм билээ. Дээр нь дадлага туршлагатай эмч нар учраас оношийг нь зөв гаргадаг. Энэ хаягаар орж холбогдон адууныхаа доглосон шалтгаан , оношийг нь олуулаарай.

Улсыг Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэгийн дарга нар болон УБХТН -н Морин Спортын Төв Клубын буюу төрийн уяачид ...
24/10/2024

Улсыг Батлан Хамгаалахад Туслах Нийгэмлэгийн дарга нар болон УБХТН -н Морин Спортын Төв Клубын буюу төрийн уяачид ...

Энэ адууны хийцийн сайн тал , мөн алдаатай тал нь юу байна.
20/10/2024

Энэ адууны хийцийн сайн тал , мөн алдаатай тал нь юу байна.

Энэ адууг бий болгоход , миний мэдэж байгаагаар Өвгөн ноён Пүрэвжав , Амгалан Зайсан,  Дагмид мээрэн , Донойн Цэвэгмэд ,...
08/10/2024

Энэ адууг бий болгоход , миний мэдэж байгаагаар Өвгөн ноён Пүрэвжав , Амгалан Зайсан, Дагмид мээрэн , Донойн Цэвэгмэд ,, Батын Төрбадрах , Батын Намхай , Гомбо-Ичин , Жолооч Самдан , Дэлдэн Ваанчиг , Тожил , М.Данзанням , Д. Даваахүү , Морин тойруулга , Самдан , Уртын Дамдинжав , П.Баяраа ,Х.Бат-Эрдэнэ , Б. Бат-Өлзий нарын үе үеийн уяачдын хөдөлмөрөөр ийм удамтай адуу бий болжээ. Нэг хүн хурдан удмын адууг бий болгох нас хүрэхгүй . Дээд түрүү үеийн уяачдын бий болгосон адууг түүчээлэн дамжуулагчид билээ. Энэ адуунд Цолмон халтарын 3×5 , Их салхины 5×5 , Алтангадсын 4×5×5 , Өндөр зулын 3×5 , Нахиу хээрийн 4×4 , Наран хонгорын ээж хонгор гүүний 2×4 , Сартын төрсөн дүү зээрд гүүний 3×5 төрлийн үржүүлэг орсон байна. Азарга , гүү болгон дээр тайлбарлавал ном шахуу юм болно. Ийм удамтай сартай хүрэн эр унага төржээ.

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тод Манлай Уяач Бат-Өлзий posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category