31/08/2024
Нохойны зөн совин
Чойжоо гуай хоёр нохойтой. Өдөр бүр хоёр нохойгоо сайн хоололчоод, хашааны хаалгаа онгойлгоод таксинд явхаар гарах үед хоёр нохой нь дагаад гудамны өнцөг хүртэл шогшоод, гаргаж өгдөг юмсанжээ. Тэр нэг өдөр машиндаа суугаад, ухраад хашаанаас гарах гэтэл хоёр нохой нь хойд дугуйны харалдаа цагираглаж хэвтчээд босож өгөдгүй гэнэ. Нохой нь хоол нэхээд байгаа юм болов уу гээд буцаж ороод идүүрэнд нь хоол хийж өгчөөд буцаад гарах гэхээр л хойд дугуйны харалдаа хэвтчээд босож өгөдгүй гэнэ. Энэ нэг учир боллоо шүү гээд хашир өвгөн нохойгоо хөөж босголгүй буцаад гэртээ ороод амраад хэвтэжээ. Тэгтэл төд удалгүй ширүүн бороо орж хотод үер буужээ. Дарь эхийн чиглэлд бүүр их хэмжээний үер бууж олон машин урсаж сүйд болжээ. Ах нь хэрвээ гарсан бол тийшээ таксинд яваад балрах ч байсан юм бил үү! Хэн мэдлээ. Тэр өдрийн үерийг хоёр нохой минь мэдсэн шүү гэж хуучлав. Сайн нохой эзнийхээ гурван жилийн гайг өөр дээрээ авдаг гэдэг. Нохой бол бидний хамгийн дотно нөхөр юм. #Копи жич нохойн зураг бол өөр зураг ашигласан болно