14/04/2020
С. Оюунчимэг
🙂🙂🙂 МАНАЙ БАНХАР 🙂🙂🙂
Өвөө үхэрт явах бүртээ Банхараа дагуулан шогшсоор одно. Заримдаа өвөө бидэнд хайртай юу? Банхартаа хайртай юу? гэж зэрэгцүүлэн бодогдох нь бий.
Аав бол адуундаа л хайртай. Баруун талын жижиг гэрт өвөө, эмээ бид гурав, зүүн талын данагар том цагаан гэрт аав, ээж, дүү нар амьдарах. Орой мал хотлохоор ирэх түрүүчээр эмээ маань Банхартаа хоол бэлтгэнэ ээ.
- Хэ өдөржин мал дагаад ам нь хатаж яваа байхдаа гэх нь халтар нохойг хайртай өвөөгөөс минь ч илүүтэй сүр зар болгож угтаж байгаа мэт.
Халуун наранд үс ноос нь гуужиж гилгэр хар зоотой болсон ч хэлээ унжуулчих шахам ирээд тэргэн доогуур бэлтгэж зассан сүүдэрт сүүлээ дэрлээд хэвтээд өгөх нь хэсэг дуг хийгээд авья гэх өвөөг дуурай сан мэт.
Эмээ хэзээний бэлтгэсэн хүйтэн цийдмээ дөхүүлж өгөөд бараг нурууг нь илэх нь халаг :
- Өнөөдөр их халуун өдөр байлаа жаал амар даа. Тэгж байгаад үдшийн сэрүү орохоор хоолоо идээрэй гэж хэл мэддэг амьтантай хүүрнэх мэт ганцаараа үглэсээр буцах. Банхар эмээд талархах мэт зөөлөн харцаар, бор нүдээ анилдуулан эвшээсээр сүүгээ долоогоод нам гүмхэн хэвтэнэ........Өдөржин Банхарыг дагуулж явахад нь атаархдаг би өвөөтэй хамт мордох болсондоо “Азын гоо” гээд эмээдээ эрхлэн нуруугаар нь нэг тэврээд гарлаа.
- Миний хүү морио хөдөлгөж бай, өдөр тугал хурганд мориороо мордоолд морио услаад харьж бай, дандаа уяан дээр байгаа морин нь бас хийморио сэргээж, хол ойрт хатирья гэдэг юм гээд өвөөг зөөлөн ташуур өргөдөхөд, миний хээр морь ч тэснэ тэснэ гэхэд яаж өдөржин уяан дээр эргэцэж, үхэрт явсан өвгөний ирэхийг хүлээдэг байна аа гэсэн шиг шигширгэ даран галгиулав.
“Азын гоо” би өвөөтэйгээ алтан хараацай, морин хараацайн жигүүрт зэллээг дагуулан Хульжийн голд гүү барьж байгаа айлд айраг уухаар хатирч явна. “ Азын гоо” гэж би саяхан нэг хүүхдийн өгүүлэл уншсан болохоор ухаан санаанд үүнээс ончтой гоё үг юу ч үл санагдан, сэтгэлээ дэрвэлзэж, “ айраг ууна даа, азын гоо” гэсээр ергөлөө.
Айлын аав, өвөө хоёрын яриа:
- Манайхаар Монгол Банхарын удам тасарч буй тухай ярьсан залуус буугаад явсан байна. Танайхаар ирсэн үү? Гэлцсээр тэр айлын аав, өвөө хоёр маань хөөрөлдлөө.
Тэр айлын хаяанд амарч байгаа хотын нэг их сургуулийн багш гэх айлын майхнаас цагаан мактай, том дэлбэгэр малгайтай залуу хүрч ирснээ хүүхдээ дуудаж, аавынхаа цүнхийг олоод ирээ гэв.
Нэг их олон нохойны зураг болсон ном гаргаад, өвөөд үзүүлэнгээ.
- Дэлхийн алдарт аялагч Марко Поло “даага шиг тийм том нохойг анх удаа үзлээ” гэж монгол банхарын тухай 275 онд гайхшран бичсэн байгаа юм гээд номны хуудсаа эргүүлэхэд нь өвөө илт сонирхон тэгээд цааш нь гэв.
Монгол банхар нь Чингис хаан, Атилла хааны байлдан дагуулалтын үеэр Төв Ази, Баруун Европ, Хималайн бүс нутгуудаар өргөн тархсан гэдэг.
Монгол нохой дунджаар 15 - 20 жил насална. Монгол нохойн үндсэн зүс нь халтар, зүрх цагаан, хар болно.
1920-иод оны үед монгол хоточ нохой 200-300 мянга байснаа 10-20 мянга болтлоо цөөрчээ.
1950, 1960- аад онд хүн, малын өвчин тараагч гэсэн хаяг зүүж, олноор нь алж устгасан нь цэвэр монгол үүлдрийн нохойн тоог эрс цөөрүүлсэн юм. Монголд 1957, 58, 59 онд баруун таван аймгийг дамнасан хүчтэй газар хөдлөлт болсон гэдэг.
Тухайн үед нутгийн айлд нэг муу монгол банхар малд явдаггүй, үс ноосондоо баригдчихсан, хотонд хуцдаггүй. Хөгширсөн идэхээс өөр юм мэддэггүй гээд адлагддаг байж.
Тэгсэн гэнэт нэг өдөр нохой нь гэр рүү нь давхиж ороод орон дээр дээр унтаж байсан өлгийтэй хүүхдийг зуугаад гараад давхисан байгаа юм. Гэрийнхэн хашгиралдаад бүгдээрээ нохойны араас том жижиггүй хашгираад гүйгээд байж. Гэтэл хэдхэн минутын дараа ард нь газрын гаваар гэр хот нь орсон гэдэг. Тэр айл ад үзээд байсан нохойныхоо ачаар бүгд амьд мэнд гарчээ. Бидний амийг аварсан ачтан гэж үхэн үхтэл нь хүндэлдэг болсон гэдэг гэж уншихад өвөө маань эрлээ олсон хүний их таатай харцаар гэр тойруулан харснаа “Үнэн л бичсэн байна” гэв.
1967 онд манай сумын Түлээгийн даваанаас хойш Хульжаа уруудаад газар хөдөлсөн юм. Тэгэхэд нохой хуцалдаад л, үхэр мөөрч шуугиад л сүйд болсон л доо. Бид яахав хүн атлаа билэг оюун, зөн совингоо тэр бүр ажиллуулж, дагаж сураагүй, тухайн үед сумын даргын үг л үнэн байсан цаг. Маргааш өглөө нь 6 цагийн алдад газар хөдөлсөн юм шүү дээ.
Монгол Банхарын удмыг тасалж болохгүй ээ гээд тамхиа асаагаагүй атлаа, гаансныхаа толгойд улаан тамхи чимххэнийг хийж дарж суув. Өвөө маань тамхи татдаггүй атлаа аваад явдаг хүн байсан юм.
🙂 Аливаа орчинд дасан зохицох чадвартай. Сэтгэлзүйн хувьд мэлен холек талруугаа. Юм сурахдаа гадны нохой шиг хурдан шалмаг сүрхий биш. Байгалаасаа зөнгөөрөө юмыг мэдэрдаг. Шаардлагатай үед л хүч чадлаа гаргадаг. Юм бүхэн рүү үсэрч цовхчоод байдаггүй. Аливаа зүйлийг зааж сургах гээд нэмэргүй. Өөрийн зөнгөөрөө амьдардаг нь уугуул шинжийг нь баталж өгдөг.
🙂 Монгол, Түвд банхарын хооронд бага зэрэг ялгаа бий. Гэхдээ энэ нь үүлдэр, угсаа биш зөвхөн амьдрах орчноос үүссэн ялгаа юм.
🙂 Хасар нохой (Чоно баригч), Төвд нохой (гарз нохой), Монгол нохой, Монгол Банхар, Хоточ нохой, хоньч нохой, Дөрвөн нүдэт Хар нохой, Банхар, баавгай, Хүннү нохой (гадныхан нэрлэдэг нэршил), Буриад Монгол гарз нохой хэмээн олон янзаар нэрлэж иржээ.
🙂 Монгол банхарын эр нь дунджаар 66-70 см, эм нь 62-66 см, 55-80 кг жинтэй.
🙂 Үржлийн хувьд чонотой их төстэй, өвөл 11-12 сарын үед ороо нь ордог бөгөөд жилд нэг л удаа гөлөглөдөг.
🙂 Ойролцоогоор 2-8 гөлөг гаргадаг, гарсан гөлөгнүүд нь өвлийн хүйтнийг тэсвэрлэн давж гардагаараа бусад нохойгоос илүү байгалийн шалгаралд тэсч үлддэг онцлогтой аж.
🙂 Монголын нохой судлалын холбоо 2009 онд байгуулагдсан. Нохой судалдаг хүмүүс нэгдээд тусдаа үржлийн газартай болж цэвэр үүлдрийг авч үлдэхээр ажиллаж байна.
🙂 Дөрвөн нүдний учрыг шинжлэх ухааны талаас нь тайлбарлахад Төв азийн нутагт түгээмэл тархсан монгол нохой буюу банхар нохой мнар саранд ойр, нарны гэрлийн хугарлыг ялгах гэж хүнд хөмсөг заяадагтай адил үүссэн. Монголчууд үүнийг бэлгийн нүд гэж ярьдаг. Дөрвөн нүдтэй нохой гэрийнхээ хаяанд аахилаад хэвтэж байхад эзнээ юм бүхнээс хамгаалдаг гэдэг.
🙂 Чингис хаан дайлаар мордохдоо 30 мянган монгол нохойтой, цэрэг армитай байжээ. Дайн тулаанд нохойг маш их ашиглаж байсан. Түвдийг эзэлсний дараа тэнд нохойныхоо баазыг байгуулсан гэж түүхэн баримт байдаг аж.
🙂 Монголчуудын хэлдэгээр арслантай авдар, нэг төгрөг дээр арслан шиг зураг байдаг. Энэ бол арслан биш монгол нохой юм. Нохойг эртний монгол зургийн аргаар гурван дугуй дүрсээр зурдаг байна. Эхнийх дугуй нь толгой, хоёр дахь нь цээж, гурав дахь нь сүүл нь юм.
Chimegoyu Suren