Нохойг гэртээ шээж баалгахгүй сургахад анхаарах ХАМГИЙН ЧУХАЛ 3 ЗҮЙЛ
Нохойгоо анх гэртээ авчраад хамгийн эхлээд тулгардаг асуудал бол гэрт шээж баах. Энэ асуудлыг шийдэхэд бид юуг анхаарах ёстой вэ?
Solace Canine Academy ийн сургагч багш Наарка-ийн ганцаарчилсан зөвлөгөөний хэсгээс.
💡Гэрт шээхгүй сургахад хамгийн чухал анхаарах зүйлсийн нэг нь хоол болон усыг замбараатай болгох
💡Нохойтой болсон айл, нохойгүй байсан үе шигээ амьдрах ямар ч боломж байхгүй, өөрчлөлт, бага зэргийн золиос заавал хэрэгтэй.
Хүүхдүүд яагаад өөр өөрийн гэсэн тусдаа өрөөтэй байдаг вэ? Яагаад тэд нар бөөндөө нэг өрөөнд амьдрахад хүндрэл гардаг вэ?
Нохой тэжээхийг хүүхэд өсгөж хүмүүжүүлэхтэй шууд харьцуулж, адилтгаж болохгүй ч бусдад ойлгуулах, энгийнээр тайлбарлахын тулд жишээ авах тохиолдол их.
Анх удаа нохой авч тэжээж эхэлж байгаа гэр бүлүүдийн хамгийн их гаргадаг алдаануудын нэг нь жижигхээн гөлгөндөө хэт эрт, хэт их эрх чөлөө олгосноор дэндүү замбараагүй амьдрал руу шилжиж эхэлдэг. Замбараагүй байгаа үед шээс, баас, нохойны хүмүүжлийн асуудлууд нэмэгдэх нь ойлгомжтой.
Айлын 4 хүүхэд бүгд хамтдаа мөнгөө цуглуулж байгаад нохойтой болох мөрөөдлөө биелүүлсэн. Одоо тэдэнд нохойгоо хэрхэн зөв тэжээхэд тусламж хэрэгтэй. ❤
Ганцаарчилсан зөвлөгөөний эхний 10-20 минут миний зүгээс баахан асуулт асууснаар эхэлдэг. Зөвлөгөө өгөхийн тул яаж яваад энд хүрснийг нь эхэлж ойлгох нь хамгийн чухал байдаг. Энд ганц нохойны тухай асуултууд биш, гэр бүлийн хуваарь, амьдралын хэв маяг.. болж байгаа зүйл болоогүй зүйлсийнх нь талаар асууж ярилцдаг.
Өнөөдрийн зөвлөгөөний энэ уулзалт их хөөрхөн, жижиг гөлөгтэй эздэд яг л өдөр бүр тохиолддог зүйлсийн талаар их ярилцсан уулзалт болсон ч харамсалтай нь Mic ээ асаалгүй бичлэг хийсэн байна 😔
Хэд хоногоос завандаа энэ session ээс Reels үүд оруулнаа.
Нохойтойгоо тоглох тоглолтыг хэзээ яаж дуусгах вэ? 🐕😱
Зөв тоглолт гэж тэгвэл юу вэ? Хэрхэн зөв тоглуулж эхлэх вэ?
Нохой хүн биш учраас яаааг хүүхэдтэйгээ тоглодог шигээ өөрсдийн гар хөлийг оролцуулж тоглох нь гөлөг хэт онгироо болох, дагаад гар хөл хазаж тоглох дадал суулгах эрсдэлтэй байдаг.
💡Нохойг өөрт нь зориулсан тоглоомоор нь тоглуулж сургах чухал
Гөлөгний биеийг нь хөдөлгөхөөс гадна бусад мэдрэхгүй болох нүр, хамар, чих зэрэг бусад мэдрэхгүй хөгжүүлж дасгал хийлгэх бас нохойндоо маш хөгжилтэй, оюун санааных нь хөгжилд мөн их хэрэгтэй.
Solace Canine Academy - Ганцаарчилсан нийгэмшлийн дасгал.
Socialization session / Play group at Solace Day Care 😱🐕🥰
Гөлөгтэй болсон эхний саруудад хамгийн чухал зүйл бол 👉👉👉 НИЙГЭМШИЛ. Залхуурахгүй, шалтаг тоочихгүй, цаг гаргана, зорилготой нийгэмшүүлнэ. Та эхний хэдэн сар Нийгэмшилд цаг гаргасандаа дараагийн 15 жил баярлаж амьдарна. 💡
Хаус-нд нохой тэжээх нь Орон сууцанд нохой тэжээхээс илүү амархан уу?
Орчин ямар байхаас үл хамааран жижиг гөлгийг замбараатай, дүрэмтэй, журамтай өсгөх нь чухал байдаг.
2 жижиг гөлөг 🐕🐕зэрэг авч тэжээх талаар Наарка юу гэж боддог вэ? 😱
Solace Canine Academy ийн үзүүлдэг ганцаарчилсан зөвлөгөөний хэсгээс. Ганцаарчилсан зөвлөгөө нь, ялангуяа анх гөлөгтэй болж байгаа эздэд ерөнхий мэдлэгийг богино хугацаанд өгөх зорилготой.
🎓Зөвлөгөөгөөр гөлөгөө гэртээ хэрхэн байлгах, ямар хувиараар амьдруулж эхлэх (Танай гэр бүлийн хэв маяг дээр тулгуурласан зөвлөмж), ямар асуудлууд хэзээ гарч болохов, тэрнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ зэргийн талаар ярилцдаг.
Хөтөлгөө дагаж явуулж сургах дасгал + Жижиг гөлгөнд нэрийг хэрхэн цээжүүлэх, сургах талаар богино дасгалын бичлэг.
Нохой сургалтаа амжилттай болгох жижиг tip!
Сургалтанд ашигладаг цүнхтэй болох, тэндээсээ амттан, хоолыг нь замбараатай, цэгцтэй гаргаж өгч сурах, тэрийгээ дадал болгох.
Урамшууллыг ямар хэмжээгээр, яг хэзээ гаргаж өгөхөөс сургалтын үр дүн бас хамаарах тохиолдол их тул нохойтой хүн бүр сургалтанд ашиглах боломжтой зориулсан цүнх бэлдэх чухал.
Нохойны зан ааш, хуваарьт муу өөрчлөлт гэнэт гарсан тохиолдолд хамгийн эхлээд асуух асуулт бол "Нохой нь эрүүл мэндийн ямар нэгэн асуудалгүй байгаа юу? "
- Арьс, харшлын өвчнөөсөө бол бусад нохой, хүнд ойртох дургүй байх
- Охин нохой ороо орох дөхсөнөөс болж үс их унах, шээх хуваарь өөрчлөгдөх
- Хуримтлагдсан энерги ихтэйгээс болоод тайван байж чадахгүй байх
гэх мэт яг сургалт, хүмүүжилтэй нь холбооггүй гарч байгаа олон асуудлууд нохойны эрүүл мэнд, биеийн байдалтай нь хамааралтай байх нь элбэг.
Нохойгоо сайн анзаарч байгаарай.
Хуцвал яах вэ? гэж хүмүүсийн асуултууд байсан. Хуцахад нь гөлөгний өөрийнх нь хүссэн үйлдлийг хийж өгөхгүй байх чухал.
Мөн хязгаарлагдмал орчинд байлгах хугацаагаа сайн анхаарч гэрт сул байлгах, торонд байлгах, хашлаганд байх хугацаануудаа хуваарьтай болгох нь гэрт нохой замбараатай, чөлөөтэй, эрсдэлгүй өсөх боломжыг олгоно.
Жижиг гөлөг анх авч байгаа хүмүүсийн хамгийн нийтлэг алдаа бол нохойндоо хэт эрт хэт их эрх чөлөө өгчихдөг, тэгээд гөлөг буруу зөвөө ялгаж амжаагүй байхдаа хяналтгүй гэрээр зугаалж эхлэх нь гэр үймүүлэх, гадаа шээж бааж сурах гэж удах гэх мэт маш олон асуудлыг дагуулдаг.
Гэр доторх сайн зохион байгуулалт -> Эрүүл, зөв хүмүүжилтэй гөлөг
Жижиг гөлөг тоглохдоо гар хазаад байвал яах вэ?
- Зөв тоглуулж сургах
- Буруу үйлдэл хийвэл зөв шийтгэж сурах
Solace ийн гэрт очиж орох ганцаарчилсан сургалт, зөвлөгөөний хэсгээс
Жижиг гөлгийг хөтөлгөөнд зөв дасгахад Хөтөлгөөнөөс татахад татсан чиглэл рүү ямар нэгэн эсэргүүцэлгүй дагаж хөдөлж сурах нь өсөх цагт нь хөтөлгөөтэйгээ асуудалгүй явж сурахад нь хэрэгтэй