Талархал 🙏
Биднийг зорьж ирээд нэвтрүүлэгтээ оролцуулсанд Dog Engineer хамт олонд маш их баярлалаа ♥️ Тулгамдаад байгаа, хэлмээр байгаа, бодож, санаж явдаг зүйлсийнхээ зах зухаас нь үнэхээр хэлмээр санагдсан. Замбараагүй үржүүлэг, эздийн хариуцлагагүй байдлаас болж олон амьтан зовж шаналдаг, цаашлаад байгаль орчин, хүний эрүүл аюулгүй амьдрах эрх нь зөрчигддөг гээд яриад байвал энэ сэдэв дуусахгүй. Хүмүүст амьтан тэжээх ямар хариуцлагатай байх, амьтдын эрх, аюулгүй амьдрах боломж бололцоо, тэднийг зааж сургах сургалт зөвөлгөө гээд маш хэрэгтэй байгаа нь энэхүү контентоор харагдаж байна. Хүмүүс амьтдын талаар нэвтрүүлэг, контент хийж эхлэж байгаад талархаж байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье 🙏
Нохойн сэтгэлзүйч, сургагч Энхтүвшин ахын Dog Engineer 👏
Юнивишн👉🏻Гэрийн Томъёо багц👉🏻Dog Engineer
🐾🐾🐾🐾🐾🐾🐾🐾🐾🐾🐾🐾🐾🐾🐾
Gratitude🙏 I extend my sincere gratitude to the Dog Engineer team for their visit and allowing us to take part in their television program ♥️ It was a tremendous opportunity to express our thoughts and concerns. The issue of animal suffering stemming from irresponsible breeding and ownership practices is one that warrants extensive discussion. Likewise, the environmental degradation and the infringement upon people's rights to a safe and healthy life due to these
Итгэл маань өвөл болохоор цасан дээр хөрвөөж тоглох дуртай. Түүнийг харсан зарим хүмүүс нохойг ингэж тамлаж байхаар унтуул гээд байдаг юм. Ямар ч өвдөлтгүй, хоолоо сайн идэж, сайн унтаж, тоглож наадаж бид 2 жаргалтай байхад тийм муухай үг сонсох аймар 🙃 өдөрт 3 удаа памперс сольно, тэврээд салхиллуулна, ус халааж өглөө орой бөгсийг нь угаана, хооллоно би ядраагүй байхад та юундаа ядрахав гээд л хэлчихдэг. Угаасаа эв эрүүл амьтанг яаж алах юм тиймбээз 😎
〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️
During the winter, our beloved Itgel enjoys playing around in the snow. However, some individuals who have observed him playing suggest that it would be kinder to euthanize him to prevent any perceived suffering. Yet, there is no indication of pain; he eats, sleeps, and plays happily, bringing joy to both of us. It's disheartening to encounter such harsh remarks 🙃
I tend to Itgel's needs diligently, changing his diapers three times daily, assisting him in walking, and ensuring he is clean and comfortable with warm water baths for his hygiene every morning and night. If I'm not fatigued by caring for him, why should others be? This is what I often explain to people. How could anyone consider ending the life of a naturally healthy and happy animal?😎
Бид нар түрүү жил хийж байсан нэг өдрийн амьдралаа харуулсан жижигхэн бичлэгээ та бүхэндээ хуваалцье 🫶🏻
Өдөр тутам л байнга хийдэг ажлууд маань энэ. Зогсоо зайгүй л ажиллана. Эхээсээ өнчирсөн, эзэндээ хаягдсан, төөрсөн, гэмтсэн, өвдсөн гээд энэ олон амьтдын өмнө хариуцлага хүлээсэн бидэнд зүгээр суух эрх байхгүй ээ 🫡
Мөрөөдөж, зүтгэх олон ажил байна яалтчгүй бас хүчин мөхөсдөх л юм гэхдээ хичээнээ та ч бас хичээгээрэй 👍
〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️
We’d like to offer you a brief glimpse into our daily life from last year🫶🏻. This video captures our daily routine, which continues tirelessly. As caretakers of numerous animals - orphaned, abandoned, lost, injured, or sick - we understand the importance of constant action. We believe there’s no room for complacency. While we face many challenges and may feel exhausted at times, we remain committed to our cause. 🫡
There are countless dreams to pursue and goals to achieve. Though it may be tough, we strive to give our best effort. 👍
Бэби бол манай шэлтерт тэнгэрээс бууж ирсэн сахиусан тэнгэр шд 🥰 1 хэн сартай байхдаа манай хашааны үүдэнд сууж байсан хаанаас гарч ирсэн яаж ирсэн нь тодорхойгүй гэв гэнэт л гараад ирсэн. Манай Бэби хамгийн ухаантай нүдний харц, байгаа байдал нь бусдаас шаааал өөр 😇 Нэг тийм тэнгэрийн амьтан юм байгаан ♥️
〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️
Baby, our little angel 🥰, found her way to our shelter, sitting at our shelter’s doorstep when she was just one month old. The mystery of her arrival only adds to her celestial charm. With her intelligent gaze and unique posture, she truly embodies the essence of a heavenly creature 😇.
Манай Алагмаа жижигхэн хэдийнхээ нүүрийг нь ингээд л долоож өгөөд байдаг юм 😇
Хөөрхөн Алагмаа ♥️
〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️
Alagmaa showers the little ones with affection bh licking their faces.😇
Beautiful Alagmaa ❤️
Яамаар ч юм бэ дээ
Уучлаарай манайх амьтан авахгүй байгаа гэхээр та нар тэгээд юугаа хийдэг газар юм бээ. Яах гэж амьтан асрах төв ажлуулдаг юм бэ гэх юм. Сүүлдээ ч загнуулсаар байгаад бүр дасаад ч байх шиг. Биднийг загнаж байхаар хамтдаа хичээгээд спэй заслагыг нь хийж өгөөд байвал энэ олон гөлөг нохой гудамжинд үхэхгүй л баймаар. Бид нар хэний ч өмнө хариуцлага хүлээгээгүй өөрсдийнхөө чадлаар олон сайхан сэтгэлтэй хандивлагч нарынхаа хүчээр энэ амьтдыг асран хамгаалж гэр бүлтэй болгож хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж илүүг хүсэхгүй ирээдүйд зовлон үгүй амьдралыг амьтдад бий болгох гэж хичээж байгаа хэсэгхээн сайн дурын залуус байгаа шүү. Уураа гаргаж, стрессээ бидэн рүү шидэж байхаар зохицуулалт хийх эрх бүхий хүмүүс, албан байгууллага руу хандаад уураа гаргачихөө яршиг зүгээр 😤
(Энэ 4г 23/10/28нд буюу 20 хоногийн өмнө олсон)
〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️〰️
We’re at a loss about what steps to take next. Every time we express our inability to take in more animals, the response we receive is, “Then why are you running an animal care center? What do you even do?!” Over time, it feels like we’re becoming accustomed to this kind of criticism. Collaboratively, it seems more productive to focus on spaying them r
Манайд ихэнхи амьтад маань сул чөлөөтэй гүйж тоглож байдаг (өөрсдийнхөө жижигхэн ч гэсэн орон зайндаа) өдрийн цагаар уяатай байдаг хэд хэдэн амьтад байгаа (хашаа даваад гарч гүйгээд байдаг тул уячихдаг, манай энэ хавь буудлага их явдаг) манайд янз бүрийн л хүмүүс ирдэг. Зарим нь хэт олон нохой хараад гайхна, цочирдоно, гацаад зогсоно, өөрийгөө хамгаалах механизмаар хариу үйлдэл гаргаж чарлана, орилно гүйх гэж оролдоно, юм аваад шидэх гэж үзнэ. Тэр болгонд бидний зааврыг дагаад аль болох тайван тэдэнд өөрийгөө үнэртүүлэн танилцуулаад ирэхээр бүгд аан энэ хүн аюулгүй хүн байна гээд өөрсдийнхөө мэдрэмжээр итгээд эрхэлж өгнө. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэвэл нохой их зөнтэй сайн мууг ялгана, согтуу хүнийг мэднэ, өөрт нь ямар эрсдэл учруулахыг тооцоолж мэднэ тэд маш ухаантай шүү л гэж хэлэх гээд ✌️✌️✌️
Тэди маань өдөр ирэх тусам л бүүр нялхамсаад л боль байж бай гэдэг үгнүүдийг сайн мэддэг болоод л үсээ байнга самнуулаад л нэг эрхийн эрх залуу л болж байна 🥰
(Түүнийг санаж байвал нөгөө хоолтойгоо хаягддаг залуу шд)
Газар шороо ухах ажил найдвартай түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ 😂
Бороо зогсож нар гарахад тэд баярлав 😂
Энэ хэдийгээ ингэж л сэрүүцүүдж байна даа 😂 Ёстой бодон бодон санан санан хичээж байгаад бассэйнтэй болнодоо ✌️
Зайдас 🌭🌭
Манай жижигхэн биетэй хилэн хар Зайдас охин маань ийм хөөрхөн ярзайж инээдийшд 😂
Гэр бүлээ хүлээж байгаа шүү 🙏
Бага насны хүүхэдтэй айлд тохиромжгүй
Жижигхэн биетэй ч чанга дуутай
Эрх гэж жигтэйхэн
Нээх тийм зөөлхөн явдалтай хүнд хүрэхдээ ч зөөлхөн хүрдэг тэгээд л инээгээд л байж байдаг сайхан түүнийгээ эзэнтэй болгохыг хүсэж байна 🖤
Худалдаж биш үрчилж авдаг
Гомдоодог биш хайрладаг хүн байгаарай 🩵
Мэдэхгүй ээ юуу ч болоод байгаан 😂
Хашаанаас гараад 10 секундын дараа 😆
Хором ч холдохгүй яг л хажууд нь байж байвал тэгээд л эд нарт жаргал 😂
Түүнийг хардаа ♥️
Багтахгүй байж идүүр дотор хэвтчээд л
Хүн амьтан загнаад л байж байна 🤭🤭🤭
Хурга ✌️
Татагнаад унтаж өгдийн жаахан охин 🥰
Хурга ♥️
Түүнийг таниж байна уу ♥️