Монгол дахь Герман хоньч нохойг хөгжүүлэх сан

Монгол дахь Герман хоньч нохойг хөгжүүлэх сан Монгол дахь Герман хоньч нохойг хөгжүүлж дэлхийн түвшинд хүргэх.
(22)

02/06/2024

2024 оны Италын аварга шалгаруулах тэмцээнээс шууд дамжуулж байна

W***y vom Kuckucksland       Usher                                                  MondoMio      Quantum Ca.Bi       Qu...
04/03/2024

W***y vom Kuckucksland
Usher Mondo
Mio Quantum Ca.Bi Quantum Sch.Ro Uvo Yankee
Cosmo Elton - Sam

16/11/2023

Үгнээс үйлдэлрүү 👉

11/09/2023

Дэлхийн аваргын үр төлийн параданд анх удаа Монголд үржсэн нохой жагслаа. Бидний хувьд дэлхийн топ нохдын нийллэгийн зэрэглэл ахиулах чухал ач холбогдолтой үйл явдал болсон. Монголоос нийллэг хийхэд эргээд Германд үр төлийг нь тэмцээнд оруулдаг гэдэг ойлголт өгөх нь нийт монголын үржүүлэгчддэд ашиг тус нь ирнэ. Илүү л олон нохой үр төлийн параданд оролцдог болох хэрэгтэй.

Дэлхийн сонорт Монголын баг...
07/09/2023

Дэлхийн сонорт Монголын баг...

Дэлхийн аваргын каталогийг Германы цагаар 2023.09.06 ны Лхагва гаригийн 10:00 цагаас доорх линкээр татаж авах боломжтой ...
02/09/2023

Дэлхийн аваргын каталогийг Германы цагаар 2023.09.06 ны Лхагва гаригийн 10:00 цагаас доорх линкээр татаж авах боломжтой болно.
https://www.schaeferhunde.de/.../Kat.../BSZ-Katalog_2023.pdf

Der weltgrößte Rassehundezuchtverein.

Standing examination хамгийн чухал.Маш богино хугацаанд тактикаа хэрэгжүүлж, бүх хүчээ дайчилж шүүгчдээ нохойгоо бүрэн и...
29/08/2023

Standing examination хамгийн чухал.
Маш богино хугацаанд тактикаа хэрэгжүүлж, бүх хүчээ дайчилж шүүгчдээ нохойгоо бүрэн илэрхийлэхийн хажуугаар удирдлагаа алдалгүй тайван байх шаардлагатай, амаргүй бөгөөд хамгийн чухал хэсэг.Нохой, Хөтлөгч, Дуудагч гуравын нарийн холбоог шүүгч мэдрэх нь чухал. Эндээс л хэд дээр гар ч ирэх хэн болох чинь бүрэн хамаарна. Чамд оногдсон ердөө 10хан секунд. Секунд бүр үнэ цэнэтэй, цагаа зөв хуваарьлаж давуу талаа хамгийн сайнаараа гаргаж байж амжилтанд хүрдэгээрээ 100м-н богино зайн гүйлттэй тун төстэй...

Бид энэ амралтын өдрүүдээр Монголдоо ана удаа нохой сургалтын IGP, BH, Wesensbeurteilung зэрэг шалгалтуудыг герман шүүгч...
26/08/2023

Бид энэ амралтын өдрүүдээр Монголдоо ана удаа нохой сургалтын IGP, BH, Wesensbeurteilung зэрэг шалгалтуудыг герман шүүгчийн удирдлага дор SV стандартын дагуу өгөхөөр зэхэж байна. Энэ гайхалтай биш гэж үү? Бид дэлхийн түвшинд зэрэгцэн ирж байгаагийн хамгийн тод илрэл энэ шүү дээ.

Яагаад 30-аас урагшаа байрны төлөө гэж үү? Яагаад гэвэл эхний 10 байр бол Oлимпын алтан медал10-20 мөнгөн медал 20-30 до...
13/08/2023

Яагаад 30-аас урагшаа байрны төлөө гэж үү?
Яагаад гэвэл эхний 10 байр бол Oлимпын алтан медал
10-20 мөнгөн медал 20-30 дотор багтаж чадвал хүрэл медал авсантай адилаар ойлгож болхоор байдаг. Дэлхийн мянга мянган үржүүлэгчид 20-40 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж дэлхийд нэрээ данслуулахын тулд нэг ангилалдаа дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 200 гаран шилдэгийн шилдэг ноходтой өрсөлдөнө. Эхний 10-т орж цом өргөх боломж нь 30-д 1 л байна гэсэн үг. Тийм ч учраас тусгай шалгуур тавьж даалгаварыг хүндрүүлсэн байдаг.

Энэ жил анх удаа Bundessiegerzuchtschau-г буюу Германы Холбоонуудын аварга байсаныг нэмээд Weltchampionat буюу Герман хо...
12/08/2023

Энэ жил анх удаа Bundessiegerzuchtschau-г буюу Германы Холбоонуудын аварга байсаныг нэмээд Weltchampionat буюу Герман хоньчин нохойн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болгон статусыг жинхэнэ дэлхийн аварга хэмээн албан ёсоор SV зарлалаа. Тиймээс үүнээс хойш
Герман хоньчин нохойн Дэлхийн аварга.

BSZS-д залуу нохойн ангилалд өрсөлдөхийн тулд ямар шалгуурыг давсан байх ёстой вэ?Тэмцээнд оролцож буй бүх ангилалийн но...
07/08/2023

BSZS-д залуу нохойн ангилалд өрсөлдөхийн тулд ямар шалгуурыг давсан байх ёстой вэ?

Тэмцээнд оролцож буй бүх ангилалийн нохдоос дурын сонголтоор SV- Холбооний ерөнхийлөгч болон тусгай томилсон хүнээр санамсаргүй байдлаар сэрвээний өндөр хэмжилт хийх эрхтэй байдаг.

Түүнчлэн энгийн тачир үстэй SG ангилалд( 12-18 сартай эр эм, 18-24 сартай эр эм. ) 30 аас урагшаа байранд орохын тулд дараах шалгууруудыг хангасан байна.

1. Орон нутгийн тэмцээнд хамгийн багадаа 3 удаа 3 өөр шүүгчийн дүгнэлт авч оролцсон байх ёстой. (тухайн жилийн шоу сезонд)

2. BSZS-д оролцож буй нохой нь Körzucht-ээс бүтсэн байх ёстой буюу Эцэг болон Эх нь герман Körung-тай байх ёстой.

3. BSZS-д оролцож буй нохой нь HD ED normal, fast normal гарах ёстой. (noch zugelassen буюу түүнээс доош үр дүн байж болохгүй)

4. BSZS-д оролцож буй нохойн эцэг болон эх нь HD ED normal, fast normal, noch zugelassen гарсан байх ёстой түүнээс доош байж болохгүй.

5. BSZS-д оролцож буй нохой нь Эр бол 65см-аас 1 см давж болно Эм бол 60см-аас 1 см давж болно үүнээс илүү бол 30-аас урагш байр эзлэх боломжгүй. (1мм илүү байсан ч хамаагүй)

6. BSZS-д оролцож буй нохойн эцэг нь 24 сар бүрэн хүрсэн байж нийллэгт орсон байх ёстой. Эх нь 20 сар бүрэн хүрсэн байж нийллэгт орсон байх ёстой.

Үүнээс гадна энгийн тачир үстэй ангилалын эхний 10 байранд орсон нохой болон урт үстэй ангилалын эхний 3 байранд орсон нохой болон насанд хүрсэн ангилалын ЭР, ЭМ бүх VA-д орсон нохдууд хяналтын рентгеныг 31.10 дотор Германы их сургуулийн мал эмнэлэгт хийлгүүлсэн байх ёстой .

BSZS-д БүртгүүлэхУг тэмцээнд нохойн бүртгэлийг 2023 оны 5-р сарын 22-ноос 2023 оны 7-р сарын 12-ны хооронд зөвхөн онлайн...
06/08/2023

BSZS-д Бүртгүүлэх
Уг тэмцээнд нохойн бүртгэлийг 2023 оны 5-р сарын 22-ноос 2023 оны 7-р сарын 12-ны хооронд зөвхөн онлайнаар хийх боломжтой.SV-н албан ёсны сайтаар нэвтэрч нохойн мэдээлэл болон, эзэмшигч, хөтлөгчийн мэдээллийг бөглөж илгээдэг. Тухайн хугацаанаас хэтэрсэн бол нөхөн бүртгүүлэх боломжгүй. Хүсэлтээ бөглөсөний дараа элсэлтийн хураамж төлнө нэг нохойд 65 евро, HGH ангиллын нэг нохойд 20 евро, үржлийн бүлэгт 40 евро байна.
Хүсэлт илгээсний дараа SV-с бүртгэж аваад гадаад улсаас оролцогчидоос тусгайлан галзуу өвчний эсрэг дархлаа тогтсон эсэхийг шалгадаг Titer Test Certificate илгээнэ үү? гэсэн хариу ирдэг.
Дархлаа бүрэн тогтсоныг илтгэх баталгаат лабраторын дүгнэлт бүхий сертификатаа илгээсэний дараа нохойн пасспортыг илгээнэ үү гэсэн мэйл ирдэг. Мэдээллээ явуулсаны дараа SV хянаж үзээд тодорхой хугацааны дараа бүртгэл баталгаажсан тухай дахин мэйл ирнэ.
Үүний дараа оролцогч нохойн рингний урьдчилсан үзлэгт оролцох цагаа аваарай гэсэн линктэй мэйл ирж онлайнаар рингинд хэдэн цагт орох цагаа бүртгүүлсэнээр бүх зүйл тодорхой болно.
Нэмж хэлхэд Герман улсын амьтны тухай хуулиар олон нийтийн зогсоолд машиндаа нохой үлдээх хориотой байдаг тул нохойгоо аюулгүй байлгах амьтан зөвшөөрөх зочид буудал, эсвэл зориулалтын Campingplatz зэрэгт захиалга өгсөн байх ёстойг анхаараарай.

Дэлхийн Герман хоньчин нохой сонирхогчдын зүрхний цохилтыг нэгэн хэмнэлд хүргэх, Герман хоньчин нохойн хамгийн том ОЛИМП...
03/08/2023

Дэлхийн Герман хоньчин нохой сонирхогчдын зүрхний цохилтыг нэгэн хэмнэлд хүргэх, Герман хоньчин нохойн хамгийн том ОЛИМП тун удахгүй 2023.09.07-10 ны хооронд Герман улсын Нюрнберг хотноо зохион байгуулагдана.
Шаргуу хөдөлмөрийн үр дүн, хүсэл тэмүүлэл, итгэл найдвар, сэтгэл хөдлөл, бахархал хүндлэл нэг цэгт...

Өнөөдөр LIVE хийгдэнэ.
07/05/2023

Өнөөдөр LIVE хийгдэнэ.

Өнөөдөр буюу 2023.05.07 ны өдөр 16:00-аас Германы LG02, OG Berlin-Britz орон нутгийн үзэсгэлэнгээс манай хуудсаар шууд дамжуулалт хийгдэнэ.

Today, 05/07/2023, from 16:00, there will be a live broadcast on our page from the LG02, OG Berlin-Britz local exhibition in Germany.

Дараах нөхцөлтэй хүмүүс энэ үүлдрийн нохой тэжээхээс татгалзаарай: 1. Залхуу хүмүүсГерман хоньч нохой бол алхам тутамдаа...
21/03/2023

Дараах нөхцөлтэй хүмүүс энэ үүлдрийн нохой тэжээхээс татгалзаарай:
1. Залхуу хүмүүс
Герман хоньч нохой бол алхам тутамдаа хөдөлмөрлөхийг шаарддаг үүлдэр, залхуураад аргалаад өсгөх боломжгүй. Тэвчээртэй тогтмол цагаа зориулж чадахгүй л бол зөв хүмүүжихгүй.
2. Завгүй хүмүүс
Хамгийн их стресстдэг үүлдэр. Ажиллахгүй л бол илүү хүнд байдалруу явдаг. Өглөө гараад орой ирдэг ажилтай бол тун хүнд. Энэ үүлдрийн онцлог нь гадаа алхаж, гүйж, харайхад зориулсан учраас хөдөлгөөний дутагдалыг тэвчиж чаддаггүй.
3. Мөнгөний хувьд хангалуун биш бол...
Хөөрхөн зардалтай үүлдрийн нэг. Хүзүүвч хөтөлгөөнөөсөө эхлээд хоол ундны хувьд хамгийн үнэтэй сонголтыг тулгадаг хэрэглээ өндөртэй.Урьдчилгаа 5-10 саяыг төлөөд сар бүр багадаа 500.000 төгрөгийн төлбөртэй 10-15 жилийн лизингтэй болноо л гээд ойлгоход болно. Цувдаа шар будаа өгөөд гөлөглүүлээд гөлөг зараад хөөрхөн хэдэн бор төгрөг олно гэж бодож байгаа бол эртхэн энэ бодлоо орхисон нь дээр.
4. Бэлэг болгож өгч огт болохгүй.
Жоохон хүүхэддээ бэлэг болгож өгдөг. Энэ бүр хамгийн утгагүй. Өөрийгөө яая гэж байгаа хүүхдэд нохой авч өгчихөөд чи нохойгоо хооллож байгаа юу? Чи яаж сургахыг нь сайн сонс ч гэх шиг...
нэг бол ямар ч төлөвлөөгүй хүнд өгчихдөг. Ер нь бол шийтгэл болдог. Үүний үр дүнд амьтан л зовж дуусна. Герман хоньч нохой тэжээх бол амьдралын хэв маягаа өөрчлөх тухай ойлголт шүү.

Гаднаас, тэр дундаа Серби улсаас нохой авах гэж байгаа хүмүүст АНХААРУУЛГА!!! Товчхондоо : Нэг хятад хүн Сербийн Миодраг...
16/11/2022

Гаднаас, тэр дундаа Серби улсаас нохой авах гэж байгаа хүмүүст АНХААРУУЛГА!!!
Товчхондоо : Нэг хятад хүн Сербийн Миодраг гэгчээс нохой худалдаж авсан. (Энэ нөгөө хуурамч юм хийгээд SV-д банндуулдаг Feetback хавийн гол нөхдүүдийн нэг нь сүүлд өөр Emsi haus гэж нэрээр яваад байгаа) . Нохойгоо зарахдаа HD ED normal, DNA gepruft буюу батлагдсан гэсэн тамгатай удмын бичиг өгсөн ч тамга нь хуурамч байж. Эргэлзээтэй санагдсан бол SV-рүү мэйл бичээд асууж болдог.

09/09/2022

Супер анатоми

09/08/2022

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол дахь Герман хоньч нохойг хөгжүүлэх сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category