Hearthstone Kennel

Hearthstone Kennel Based in Ulaanbaatar, Mongolia
Mongolian Bankhar Kennel

Улаанбаатар хотод байрлалтай МБҮГ
(1)

🇲🇳🇲🇳ЗҮРХЭН ЧУЛУУ МБҮГ🇲🇳🇲🇳Hearthstone Kennel" Монгол банхар үржлийн газар вакцин туулганд хамрагдсан эрүүл мэндийн баталг...
02/12/2023

🇲🇳🇲🇳ЗҮРХЭН ЧУЛУУ МБҮГ🇲🇳🇲🇳

Hearthstone Kennel" Монгол банхар үржлийн газар вакцин туулганд хамрагдсан эрүүл мэндийн баталгаатай, МНСХолбооны албан ёсны микро чип, удмын бичигтэй гөлөгнүүд бна шүү

5 эр 2 эм гөлөг бга шүү

Утас : 88849550

26/11/2023

Эхнээсээ Монгол нохойн гөлөгнүүд гараад эхлэсэн мөн удахгүй гарах гэж байгаатай холбогдуулан вакцины тухай мэдэхгүй нэгэнд нь хүргэе.
Манайх гөлөгнүүдээ жил бүр л ингээд вакцинд нь хамруулдаг даа.

Нохойд заавал хийлгэх ёстой үндсэн вакцин гэж байдаг. Үүнд:

Гударга (D – Distemper)
элэгний хурц үрэвсэл (H гепатит)
Парвовирус Интерит (P – Parvovirus)
Цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл (Pf – Parainfliuenza )
Булчирхайн хоруу (I – Adenovirus)
Галзуу (R – Rabies) гэх мэт вацкинууд орно.

Гөлгийг төрснөөс нь хойш 4-6 долоо хоногтойд нь дээр нь эхний вакцин хийдэг. Үүнийг 21 хоногийн давтамжтайгаар 8-9 долоо хоногтойд нь, дахин 12 долоо хоногтойд нь нийтдээ 3 удаа үндсэн вакцин хийлгэснээр дархлаа 100 хувь тогтоно.

Ингээд жил бүр вакциныг хийлгэх шаардлагатай. Үүний дараа 3 сар хүрмэгц галзуугийн вакцин хийлгэдэг. Галзуугийн вакциныг 3 сартайд, 1 настайд ,жил бүр 1 удаа хийнэ

Өнгөрсөн өвлийн төрөлтийн эр гөлөг Энэ их түүхтэй гараа28 хоногтой Өвөрхангай яваад Очоод жижиг эзэнтэй хамт шахуу унтда...
23/11/2023

Өнгөрсөн өвлийн төрөлтийн эр гөлөг
Энэ их түүхтэй гараа
28 хоногтой Өвөрхангай яваад
Очоод жижиг эзэнтэй хамт шахуу унтдаг нохойн хоол иддэггүй бууз салаад иднэ 😂😂
Зааа тэгээд зун болхийн өмнө алдсан гээд би бүр санаа зовоод олдку 1-2 сар болсон байхаа тэгсэн нэг өдөр яс арьс болсон хашаандаа ороод ирлээ гэлээ, тэгээд нэг өвдөөд сэргэсэндээ
Одоо ийм сайхан амьтан болж бндаа
Баянмонгол Үзэмж Х Говийн Сор Үүлэн
10 сартай эр

Монгол нохойн үндсэн 4 зүс (Хар, Халтар, Шар, Цагаан) #АлтанСоёмбот
19/11/2023

Монгол нохойн үндсэн 4 зүс (Хар, Халтар, Шар, Цагаан)

#АлтанСоёмбот

17/11/2023

11/13/23 4 хоногтой
Баянмонгол Шагай Х Баянмонгол Үнэнч

12/30 45-50 хоногтой 2 тун вакцин туулгадаа орсон эзэндээ очино
чат болон 88849550 мэдээлэл аваарай

Нохой сонгохИхэнх хүмүүс нохой авах үедээ за би ямар үржүүлэх биш, тэмцээн уралдаан гэх биш, хөөрхөн хань болох л бол бо...
31/10/2023

Нохой сонгох
Ихэнх хүмүүс нохой авах үедээ за би ямар үржүүлэх биш, тэмцээн уралдаан гэх биш, хөөрхөн хань болох л бол болоо адилхан л нохой, тэгж үнэтэйг авах хэрэггүй гэж боддог. 800.000-аас хэдэн саяын гөлөг хэт үнэтэй байна, 500-700 бас л үнэтэй байна. За ер нь энэнээс хямд ч байдаг юм байна гээд 100,200-гийн хямдыг авчихдаг. Авсныхаа дараа сайн хоол өгөхгүй бол сайхан биетэй болохгүй, загасны тос витамин өгөхгүй бол гоё үстэй болохгүй, тэгээд цаашаагаа кальци, хувцас, тор, тоглоом, саван шампунь, хүзүүвч, аяга гээд л сайныг нь сонгож эхэлдэг. Үнэндээ гуравхан сар идэх хоол нь л гэхэд хямд авсан нохойныхоо үнийг давдаг. Бөөн зардал болоод л байдаг нохой нь нөгөөх үнэтэй нохойнуудтай адил болдоггүй.
Нохойндоо сэтгэл дундуур эзэн сүүлдээ гаргаж хаях, эсвэл хүнд үрчлүүлдэг тохиолдол маш их.
Цэвэр сайн цусны удамтай нохойн характер маш дөлгөөн байдаг. Нохойны мундаг үржүүлэгч нар муу цустай, ааш муутай, удмын өвчтэй нохойг хэзээ ч үржүүлдэггүй. Ийм нохойг үржүүлснээр авсан эзнээ урах, өөрт таалагдаагүй зүйл дээрээ огцом характер гаргах тохиолдолууд байдаг. Цэвэр цус, удам бол маш чухал!
Хямд гөлөг байсаар байтал яагаад өндөр үнэтэй гөлөг бас байдаг вэ? Бүх талаараа маш их ялгаатай байдаг болоод л үнийн зөрүү гарч байгаа.
Олон хүмүүс группээс, мал эмнэлгээс дэлгүүрээс асуудаг, манай нохой үс муутай байна, яаж үсийг нь ургуулах вэ? Юу өгөх үү? Витамин дутагдаж байна уу? Кальци дутчихав уу? Бусдын нохой яаж ийм гоё үстэй, биетэй байдаг вэ? Юу өгдөг юм бол гэж... Энд ганц л хариулт бий. Үнэтэй болон хямд гөлөгний ялгаа бүх талаараа ялгарч харагддаг. Дунджаас үнэтэй гөлөгний чанар мэдээж тодорхой. Хэт хямдыг бол яриад ч хэрэггүй.
Маш олон хүмүүс асуудаг. Нохойгоо яаж сайхан үстэй, гоё биетэй болгох уу? Манай энэ гэж яаж ч тордоод нэмэр алга! Үүнд үнэхээр эцэг, эх удам судар маш чухал. Сайн удамтай, зөв бүтэцтэй нохойнуудаас гарсан гөлөгнүүд эцэг эхээсээ дутахгүй л болно. Муу цустай, цэвэр биш, буруу бүтэцтэй нохойноос гарсан гөлгийг яаж ч тордоод мундаг нохойнуудын гөлөгтэй адил болохгүй. Удам болон үнийн ялгаа энд гарна.
Үнэхээр олон жил сэтгэл хангалуун байх нохой тэжээхийг хүсвэл хямдыг биш үнэтэйг сайн судалж байж сонго. Энэ нь зөв сонголт байх болно. Сайн бараа үнэтэй байдаг шиг сайн нохой ч мөн үнэтэй байдаг. Ихэнх хүмүүс цаашид гарах зардлыг тооцоолоогүй байдаг учир анх авахдаа хямд болон дундаж үнэтэйг сонгодог.
Анх худалдаж авах зардал цаашид таны нохойгоо тэжээх зардлын хажууд юу ч биш, үүнийг нохойтой хүн бүр мэднэ. Бүх нохой адилхан нохой боловч, та мэдээж 10 жил сайхан нохой тэжээхийг хүсэх үү эсвэл үргэлж миний нохой цэвэр болов уу, яаж бусдынх шиг бие хаа, үстэй болгох уу гэсэн бодол тээж явахыг хүсэх үү?
Ялангуяа зарим муу үржлийн газрууд, амьтны дэлгүүрүүд, болон нэтээр хямд зарагдаж байгаа нохойнуудыг хувь хүн(хариуцлагатай үржүүлэг), сайн үржлийн газруудын үнэтэй зарагдаж байгаа гөлөгнүүдтэй харьцуулаад үзээрэй. Хямдаар зарагдаж байгаа гөлөгнүүд ямар удамтай, ямар хоолоор хооллож, ямар нөхцөлд тэжээгдэж байгаа бол. Очоод харьцуулаад үзээрэй!
Эцэг, эх нь цэвэр цусны сайн удамтай, сайн тэжээлттэй, гөлөгнүүд нь маш сайн тордогдож бүх юм нь цаг тухайдаа хийгдсэн гөлөг хэзээ ч хямд зарагдахгүй болов уу! Хэт хямд зарагдаж байгаа нохойнуудын цэвэр цус, удам судар байтугай вакцин, туулгандаа орсон талаар яриад ч хэрэггүй.
Танд л гэж зөвлөхөд, та нохойны талаар мэдлэггүй байж болно, мэргэжлийн хэмжээнд ялгаж чадахгүй байж болно, санаа зовох хэрэггүй, аажмаар суралц, хэзээ ч битгий яаран нохой ав, сайн харьцуул, сайн судал, бага багаар ойлгох болно. Нэг зүйлийг санаж ав! Хэзээ ч битгий хямдыг нь бодож ав! Хэт хямд бараа муу байдаг шиг хямд нохой ч тийм сайн сонголт биш (аз таардаггүй л юм бол)! 100.000₮, 200.000₮-ийнх байхад хэдэн саяынх ч байдаг! Аваад тэжээгээд ойлгодог болсон үедээ та ойлгох болно!
Мууг аваад сайн болгох гэж хий дэмий цаг хугацаа, санхүү, сэтгэл санаагаар хохирч байснаас анхнаасаа сайныг сонгоод олон жил сэтгэл хангалуун байсан нь зөв сонголт байх болно!

Coming soon in 10 days
31/10/2023

Coming soon in 10 days

27/10/2023
27/10/2023

Ороо нийллэгний үе үргэлжилж байгаатай холбогдуулан удмын бичиггүй эр ноход ихээр нийллэгт санал болгож байна. Энэ нь гөлөгнүүд дээр нь удмын бичиг гарах боломжгүйгээс гадна, магадгүй хоорондоо цусны хамааралтай байх ч эрсдэлтэй бөгөөд, танай нохойтой хэрхэн паарлаж ямар гөлөг гарахыг таамаглахад их хэцүү юм.

Мөн охин нохойн доо эр нохой хайсан хүмүүс гэрийн ойр үнийн хямдыг бодон болсон болоогүй үржил хийхээ болино уу!!!

хийцгээе.

http://pedigree.mn/ сайтын Монгол банхарын удмын сан дахь нохдын удам, бусад мэдээллийг харж судалж байж үржлийн ноход болон гөлөг сонгох боломжтой болсон шүү!!!

🇲🇳🇲🇳ЗҮРХЭН ЧУЛУУ МБҮГ🇲🇳🇲🇳ШаазгайPhoto by : Khas Mongoloo #Монголнохой  #Монголбанхар          #монгольскийбанхар  #монго...
24/10/2023

🇲🇳🇲🇳ЗҮРХЭН ЧУЛУУ МБҮГ🇲🇳🇲🇳

Шаазгай
Photo by : Khas Mongoloo

#Монголнохой #Монголбанхар #монгольскийбанхар #монгольскаяовчарка #банхары #МКФ #щенкибанхара #собака

Дог гар шдээ манай шаазгай хашаа машаа даваад 2-3 хоног залуу эргүүлж байгаад ирнэ🤣🤣🤣Одоо 6 хүргэж бга жингэр ( Баянхонг...
23/10/2023

Дог гар шдээ манай шаазгай хашаа машаа даваад 2-3 хоног залуу эргүүлж байгаад ирнэ🤣🤣🤣
Одоо 6 хүргэж бга жингэр ( Баянхонгор уугуул)

Photo by: Khas Mongoloo

Tri tan gene
19/10/2023

Tri tan gene

Color genetics
19/10/2023

Color genetics

Line breeding
19/10/2023

Line breeding

(Баавгай Х Шаазгай) охин гөлөг 9 сартайУлаан Сор үржлийн газарт очлоо
05/09/2023

(Баавгай Х Шаазгай) охин гөлөг 9 сартай
Улаан Сор үржлийн газарт очлоо

Congratulations for  Монголын Нохой Судлалын Холбоо - MKF and the members that made this come true Appreciate you all 🎉O...
26/08/2023

Congratulations for Монголын Нохой Судлалын Холбоо - MKF and the members that made this come true
Appreciate you all 🎉
One more step closer

Баянмонгол Шагай Х Цагаан Сор Космос төрөлтийн охин минь эзэнтэйгээ сайхан бна шүү 7 сартай охин
11/08/2023

Баянмонгол Шагай Х Цагаан Сор Космос төрөлтийн охин минь эзэнтэйгээ сайхан бна шүү
7 сартай охин

ГӨЛӨГНИЙ ХАРИУЦЛАГГҮЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ЗОГСООХОД БҮГД ХАМТДАА ТЭМЦЭХ ЁСТОЙ. #Үржүүлэгчдийг ингэж ангилж болох ба аль ч тохи...
10/08/2023

ГӨЛӨГНИЙ ХАРИУЦЛАГГҮЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ЗОГСООХОД БҮГД ХАМТДАА ТЭМЦЭХ ЁСТОЙ.
#Үржүүлэгчдийг ингэж ангилж болох ба аль ч тохиолдолд зөвхөн мэргэжлийн үржүүлэгчээс гөлөг авах сонголтыг хийх хэрэгтэй. (Үнэтэй байна уу, удаан хүлээхээр байна уу хамаагүй. Гөлөг бол лангуун дээрх бараа биш гэдгийг байнга санах)
1. Нэг, эсвэл олон үүлдрийн нохойг зориулалтын бус эсвэл шаардлага хангаагүй орчинд үржүүлдэг. Чанар биш зөвхөн тоо толгойг ихэсгэж зарж борлуулахын тулд үржил хийдэг. Эх эцэг нохойнууд нь ихэнхдээ маш хүнд нөхцөлд тэжээгддэг. #Гөлөг сонирхсон эздийг гөлөгний эх, эцэг нохойтой нь уулзуулахаас цааргалдаг, эсвэл зураг үзүүлж зардаг. Удмын бичиг, микро чип хийлгэдэггүй. #Бүртгэлтэй нохойны талаар буруу ташаа мэдээлэл өгдөг. #Байнга зарах гөлөгтэй байдаг (тэмцээнд л оруулахгүй бол бүртгүүлж хэрэггүй гэх мэт)
2. Гэртээ байгаа ганц нэг нохойгоо үржүүлдэг хүн, эрүүл тайван орчинд тэжээгддэг. Гэвч ийм эзэд үржлийн талаар ойлголт муутай, бүртгэлгүй үржил хийвэл дээх Back yard breeder тэй агуулга яг ижил болж үүлрийн чанарыг муутгахад маш том хувь нэмэр оруулж эхэлнэ.
3. Үржил хийх, гөлөг асрах зориулалтын байртай. Нэг эсвэл маш цөөн үүлдрээр дагнаж үржил селекцийн ажил хийдэг хүн, баг, эсвэл байгууллага байж болно. Тухайн үүлдрийнхээ тоонд биш чанарт анхаарч үүлдрийн стандартыг хадгалсан болон гөлөгнүүд гаргаж авахыг хичээдэг. Байнга гөлөгтэй байдаггүй. Жилд тодорхой тоогоор л гөлөг үржүүлэн гаргадаг. Нохойнуудаа байнга тэмцээн уралдаанд оруулж шаардлагатай үнэлгээнүүдийг олон улсын шүүгчээс цуглуулж байдаг. Нохойнууд нь зөв нийгэмшилтэй. Бүх төрөлтөндөө , #микрочип хийлгэж эздэд нь өгдөг. Өөрийн гэсэн эзэмшидэг хүн байна.
Эцэст нь гөлөг хайж байгаа хүмүүс Back yard breeder ийг шууд алгасах ёстой (эндээс гөлөг авч байгаагаараа та цаашид ийм хүмүүсийн тоог олшруулахад хувь нэмрээ оруулж байна гэсэн үг). Hobby breeder-тэй харилцахдаа шаардлага хангасан, бүртгэлтэй, төлөвлөгөөтэй үржил хийгдсэн эсэхийг заавал нягтлах. Гөлөгнүүдэд хангалттай зөв асаргаа, тэжээлт, нийгэмшил хийгдэж байгаа эсэхийг шалгах. Professional breeder үүд дээр үржлийн газар нь заавал очиж үзэх. Аль болох мэргэжлийн ийм ангиллын үржүүлэгч нараас гөлөг сонгож авахыг хичээх хэрэгтэй.
Эх сурвалжийг:

01/06/2023
07/04/2023

Хотод байрлалтай манайхаас гөлөг авсан хүмүүс
Тэмцээндэээ сайн идэвхтэй оролцоорой.

06/10-06/11-ны өдрүүдэд 3хCAC, Бүх үүлдрийн тэмцээн зохион байгуулагдана.

Инээдтэй хоёр шүү 😂😂😂

🇲🇳🇲🇳ЗҮРХЭН ЧУЛУУ МБҮГ🇲🇳🇲🇳Хөвсгөлд очсон залуу минь сайхан бна шүү Энэ их сайн гөлөг явсандаа малчин залуу болсон #Монгол...
28/03/2023

🇲🇳🇲🇳ЗҮРХЭН ЧУЛУУ МБҮГ🇲🇳🇲🇳

Хөвсгөлд очсон залуу минь сайхан бна шүү

Энэ их сайн гөлөг явсандаа малчин залуу болсон

#Монголнохой #Монголбанхар #монгольскийбанхар #монгольскаяовчарка #банхары #МКФ #щенкибанхара #собака

🇲🇳🇲🇳ЗҮРХЭН ЧУЛУУ МБҮГ🇲🇳🇲🇳Hearthstone Kennel" Монгол банхар үржлийн газар вакцин туулганд хамрагдсан эрүүл мэндийн баталг...
09/03/2023

🇲🇳🇲🇳ЗҮРХЭН ЧУЛУУ МБҮГ🇲🇳🇲🇳

Hearthstone Kennel" Монгол банхар үржлийн газар вакцин туулганд хамрагдсан эрүүл мэндийн баталгаатай, МНСХолбооны албан ёсны микро чип, удмын бичигтэй 55 хоногтой гөлөгнүүд бна шүү

1. Зүрх цагаан хар эр гөлөг
2. Зүрх цагаан улаан халтар эр гөлөг
3. Улаан халтар охин гөлөг
4. Улаан халтар охин гөлөг ( Хумсны үзүүр цагаан)

Утас : 90082442

07/03/2023

🇲🇳🇲🇳ЗҮРХЭН ЧУЛУУ МБҮГ🇲🇳🇲🇳

Эзэнээ хүлээж бга 4 нь гөлөг бга шүү
2 эр 2 охин

Чатаар болон утсаар мэдээлэл аваарай

Б Төрөлтийн охин минь шинэ гэртэй очоод мууртай найзлаад бж бндаа
03/03/2023

Б Төрөлтийн охин минь шинэ гэртэй очоод мууртай найзлаад бж бндаа

🇲🇳🇲🇳ЗҮРХЭН ЧУЛУУ МБҮГ🇲🇳🇲🇳Манай зүрх цагаан хар залуу минь шинэ эээнтэйгээ сайхан өдөр зөндөө тоглож байна Зүрхэн Чулуу Б...
26/02/2023

🇲🇳🇲🇳ЗҮРХЭН ЧУЛУУ МБҮГ🇲🇳🇲🇳

Манай зүрх цагаан хар залуу минь шинэ эээнтэйгээ сайхан өдөр зөндөө тоглож байна
Зүрхэн Чулуу Баки минь МАКС гэдэг нэртэй монгол нохой болоо 😅


#Монголнохой #Монголбанхар #монгольскийбанхар #монгольскаяовчарка #банхары #МКФ #щенкибанхара #собака

🇲🇳🇲🇳ЗҮРХЭН ЧУЛУУ МБҮГ🇲🇳🇲🇳Манайх үржлийн газраас 5 гөлөг эзэнээ хайж бга шүү 2 эр гөлөг 3 эм гөлөг Hearthstone Kennel" Мо...
22/02/2023

🇲🇳🇲🇳ЗҮРХЭН ЧУЛУУ МБҮГ🇲🇳🇲🇳

Манайх үржлийн газраас 5 гөлөг эзэнээ хайж бга шүү

2 эр гөлөг
3 эм гөлөг

Hearthstone Kennel" Монгол банхар үржлийн газар вакцин туулганд хамрагдсан эрүүл мэндийн баталгаатай, МНСХолбооны албан ёсны микро чип, удмын бичигтэй 45- с дээш хоногтой гөлөгнүүд эздэд нь өгнө. Захиалга авч байгаа шүү
Утас : 90082442


#Монголнохой #Монголбанхар #монгольскийбанхар #монгольскаяовчарка #банхары #МКФ #щенкибанхара #собака

Туулай жилийн сар шинийн мэнд дэвшүүлье сайхан шинэлээрэй🌙🌙🌙Via:Азтай Савар ТББ - Lucky Paws NGO in Mongolia
21/02/2023

Туулай жилийн сар шинийн мэнд дэвшүүлье сайхан шинэлээрэй🌙🌙🌙

Via:Азтай Савар ТББ - Lucky Paws NGO in Mongolia

Хэнтий аймагт бга эр эм гөлөгнүүд минь өөрсдийгөө тайга гэж бодоод л яваад байх шиг байна.😂😂Г.Пүрэвдорж & М.Мөнгөн-Оньс ...
21/02/2023

Хэнтий аймагт бга эр эм гөлөгнүүд минь өөрсдийгөө тайга гэж бодоод л яваад байх шиг байна.😂😂

Г.Пүрэвдорж & М.Мөнгөн-Оньс 2 минь сайхан тэжээж байгаад баярлалаа☺️

Баавгай & Шаазгай 2ийн минь гөлөгнүүд сайхан гарсан шүү

🇲🇳🇲🇳ЗҮРХЭН ЧУЛУУ МБҮГ🇲🇳🇲🇳Өвөрхангай аймагт үржлийн бух болно гээд аваад явлаа (Зүрхэн Чулуу Castor) эр гөлөг минь бяцхан...
20/02/2023

🇲🇳🇲🇳ЗҮРХЭН ЧУЛУУ МБҮГ🇲🇳🇲🇳

Өвөрхангай аймагт үржлийн бух болно гээд аваад явлаа (Зүрхэн Чулуу Castor) эр гөлөг минь бяцхан эзэн дээрээ очоод сайхан битүүрч байнадаа
Г.Мягмарсүрэн ахдаа баярлалаа сайхан нохой гаргаж аваарай

Hearthstone Kennel" Монгол банхар үржлийн газар вакцин туулганд хамрагдсан эрүүл мэндийн баталгаатай, МНСХолбооны албан ёсны микро чип, удмын бичигтэй 45- с дээш хоногтой гөлөгнүүд эздэд нь өгнө. Захиалга авч байгаа шүү
Утас : 90082442


#Монголнохой #Монголбанхар #монгольскийбанхар #монгольскаяовчарка #банхары #МКФ #щенкибанхара #собака

🇲🇳🇲🇳ЗҮРХЭН ЧУЛУУ МБҮГ🇲🇳🇲🇳Hearthstone Kennel" Монгол банхар үржлийн газар вакцин туулганд хамрагдсан эрүүл мэндийн баталг...
17/02/2023

🇲🇳🇲🇳ЗҮРХЭН ЧУЛУУ МБҮГ🇲🇳🇲🇳

Hearthstone Kennel" Монгол банхар үржлийн газар вакцин туулганд хамрагдсан эрүүл мэндийн баталгаатай, МНСХолбооны албан ёсны микро чип, удмын бичигтэй 45- с дээш хоногтой гөлөгнүүд эздэд нь өгнө. Захиалга авч байгаа шүү
Утас : 90082442


#Монголнохой #Монголбанхар #монгольскийбанхар #монгольскаяовчарка #банхары #МКФ #щенкибанхара #собака

🇲🇳🇲🇳ЗҮРХЭН ЧУЛУУ МБҮГ🇲🇳🇲🇳Халтар охин гөлөг эзэнээ хайж бга шүүHearthstone Kennel" Монгол банхар үржлийн газар вакцин туу...
16/02/2023

🇲🇳🇲🇳ЗҮРХЭН ЧУЛУУ МБҮГ🇲🇳🇲🇳

Халтар охин гөлөг эзэнээ хайж бга шүү

Hearthstone Kennel" Монгол банхар үржлийн газар вакцин туулганд хамрагдсан эрүүл мэндийн баталгаатай, МНСХолбооны албан ёсны микро чип, удмын бичигтэй 45- с дээш хоногтой гөлөгнүүд эздэд нь өгнө. Захиалга авч байгаа шүү
Утас : 90082442


#Монголнохой #Монголбанхар #монгольскийбанхар #монгольскаяовчарка #банхары #МКФ #щенкибанхара #собака

Ахдаа, эгчдээ, найздаа ГӨЛӨГ ҮНЭГҮЙ ӨГӨӨЧ!?         Гэдэг хүмүүс гөлөг гаргах нэг жилийн процессын зах зухаас танилцаара...
15/02/2023

Ахдаа, эгчдээ, найздаа ГӨЛӨГ ҮНЭГҮЙ ӨГӨӨЧ!?
Гэдэг хүмүүс гөлөг гаргах нэг жилийн процессын зах зухаас танилцаарай. Өөрийн өнцгөөс буюу, товч тайлбарлая!

❗️Монгол нохой нь бүтэн жилийн туршид ганцхан удаа өвлийн эд хүйтнээр гөлөглөдөгөөрөө бусад нохойноос ялгарах онцлогтой байдаг.

1️⃣. Нэг гөлгийг гаргаж авахын тулд эцэг эх нохойг 365 хоног тэжээнэ гэсэн үг. 1 нохойг тэжээхэд дундажаар өдөрт 1.500 төгрөгийн хоол өгдөг.

2️⃣. Мөн улирал бүрт туулганд нь хамруулана. Туулга нь дундажаар 30.000 төгрөг болно.

3️⃣. Ороо нийллэгийн үед зүгээр эр охин хоёр нохойг нийлүүлээд олон гөлөг гаргаад авчихгүй. Ямар нохойг ямар нохойтой нийлүүлж байж сайн гөлөг гарах вэ гэдгийг үржүүлэгч хүн өөрийн мэдрэмж, туршлаган дээр үндэслээд нийллэг хийх нохдоо төлөвлөдөг. Нийллэг хийх нохой нь өөрийн нохой байж болно, өрөөлийн нохой ч байж болно. Тухайн хүссэн нохойтойгоо нийллэг хийхийн тулд хэдэн км туулж, зорин очих шаардлага гардаг. Мөн эр нохойны нийллэгийн хөлс дундажаар 1.000.000 төгрөг байдаг.

4️⃣. Эх нохой 2 сар хээлээ тээнэ. Хээл авсан үед шим тэжээлтэй хоол арчилгаа шаардагдана. Үүнд ихэвчлэн махан төрлийн хоол байх ба, шаардлагатай үед витамин өгөгдөнө. Өдрийн хоолны хэрэгцээ дундажаар 5.000 төгрөг болно.

5️⃣. 1 жингэрээс дундажаар 5 гөлөг гарна. Гөлөг төрөөд дундажаар 25 хоноод бор хоолонд ордог. Хоолонд орох үед тохиромжтой хоолыг сонгож өгнө. Шаардлагатай бол үхрийн цул мах ч өгөх хэрэг гардаг. Хоолонд орохоос өмнө туулганд хамруулж, 30-45хоногтойд нь эхний тунгийн вакцинд нь хамруулна. Хоолонд орсон гөлөг өдөрт дундажаар 1.500-3.000 төгрөгийн хоол иднэ. Эхний тунгийн вакцин туулга нь 40.000 төгрөг болно.Мэдээж шаардлагатай бол витамин, кальци өгнө.

6️⃣. Удам бичиг авж нохдынхоо удмыг хөтөлнө.

Нохой тэжээхэд хамгийн чухал юм нь эзэн хүний сэтгэл зүрх, ‼️ЦАГ ХУГАЦАА ‼️шаардагддаг ажил байгаа юм. Гөлөг, нохой өвдөх үед, гарах эрсдэлүүдэд эзэн хүн хариуцлагаа үүрнэ. Гөлөг хэдий зараад байгаа нь нийтийн нүдэнд ил сайхан байгаад байдаг ч. Цаанаа бол өөрсдөдөө зориулах мөнгөнөөсөө хомслож нохойндоо зориулж байдаг. Гөлөг зарах нь эцсийн дүндээ ямар ч ашиггүй! эргээд нохойндоо л зориулагддаг. Зарлагагүй зүгээр эр охин хоёр нохой нийлүүлдэг ч хүмүүс байгаа. Эдгээр хүн хүний гараар бүтсэн, газар газрын нохойг эзэн хүн яаж үнэлэх нь өөрийн эрхийн асуудал. Гол нь нохой, гөлөг сонирхож байгаа хүмүүс ямар хүнээс, ямар нохой авах вэ гэдгээ сайн судлаж тунгааж бодсоны эцэст сонголтоо зөв хийх боломжтой байдаг.

Бичсэн: "Нутгийн Хоточ" үржлийн газар.
Нэмэлт зүйл оруулсан бга

15/02/2023

ҮРЖҮҮЛЭГЧИД МӨНГӨ ӨГӨНГҮҮТ БЭЛЭН ГӨЛӨГ ТАНД ГАРГАЖ ӨГДӨГ АВТОМАТ МАШИН БИШ.

Үржүүлэгчид хэзээ ч жилийн бүх хугацаанд байнга зарах гөлөгтэй байхыг зорьдоггүй, үржил хийж төрөлт авахад маш удаан хугацаанд бодож төлөвлөх, шилж сонгох, төрөлт авахад бэлтгэх зэрэг ажлыг урьдчилан хийх шаардлагатай болдог.

Үржүүлэгчид бие физиологи болон зан төлөвийн хувьд эрүүл гөлөг гаргахыг зорихоос, зөвхөн зарах гөлөг гаргахын төлөө төрөлт авахыг зорих ёсгүй. Үржүүлж байгаа үүлдрээ хайрласан хайраар үржлийг хийхээс тэдний тоог олон болгохын тулд үржил хийх ёсгүй.

Тухайн дагнасан үүлдрээрээ өөрийн үнэ цэнийг салбартаа бие болгохоор зорьж байгаа, уг үүлдрийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаар хичээж байгаа тэр үйлдэл л Хариуцлагатай үржлийг бий болгодог.

#ХариуцлагатайҮржил

24/01/2023

Future Champs are 13 days old
All healthy and doing great

Баян Монгол Uzemj Х Goviin Sor Kennel Uulen

Contact info:
Phone:+976-90082442
FB: Hearthstone Kennel (PM)
IG: Hearthstone Kennel (DM)


#Монголнохой #Монголбанхар #монгольскийбанхар #монгольскаяовчарка #банхары #МКФ #щенкибанхара #собака

Goviin Sor Kennel Үүлэн Х Баян Монгол Үзэмж2 эр , 3 охин Гөлөгний захилга авнаМУА ШХ Хүдэр АрсланМУИА Уугуул БүргэдМУИА ...
21/01/2023

Goviin Sor Kennel Үүлэн Х Баян Монгол Үзэмж
2 эр , 3 охин Гөлөгний захилга авна

МУА ШХ Хүдэр Арслан
МУИА Уугуул Бүргэд
МУИА Монгол Арслан Сарлаг
МУИА Говийн Сор Дайчин
Гэх аваргууд орсон төрөлтдөө


#Монголнохой #Монголбанхар #монгольскийбанхар #монгольскаяовчарка #банхары #МКФ #щенкибанхара #собака

Космос минь 4 эр 2 охин гарсан шүүБаян Монгол Шагай Х Цагаан сор КосмосЭнэ төрөлт дээр 1 эр 1 охин гөлөгний захиалга авн...
21/01/2023

Космос минь 4 эр 2 охин гарсан шүү

Баян Монгол Шагай Х Цагаан сор Космос

Энэ төрөлт дээр 1 эр 1 охин гөлөгний захиалга авна

Утас 90082442 Чатаар мэдээлэл аваарай


#Монголнохой #Монголбанхар #монгольскийбанхар #монгольскаяовчарка #банхары #МКФ #щенкибанхара #собака

19/01/2023

Ирээдүй аваргууд гарсан байгаа юм шүү.
Цул зүсний сайхан хар бух гарах төрөлт шүү

Хангай минь сайхан залуу шүү яг ээж шүү нэрээ@Нутгийн хоточ Хүрлээ найздаа баярладаг шүү☺️50 хоногийн өөрчлөлт МОНГОЛ АН...
18/01/2023

Хангай минь сайхан залуу шүү яг ээж шүү нэрээ
@Нутгийн хоточ Хүрлээ найздаа баярладаг шүү☺️
50 хоногийн өөрчлөлт

МОНГОЛ АНЧ ТАЙГА


#Монголнохой #Монголбанхар #монгольскийбанхар #монгольскаяовчарка #банхары #МКФ #щенкибанхара #собака

Address

Apt23-71, Rapid Harsh
Ulaanbaatar

Telephone

+97690082442

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Hearthstone Kennel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category

Nearby pet stores & pet services