25/06/2022
📣 ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл боловсруулж байна. Амьтанд хайртай бүхэн өргөнөөр оролцон тус хуулийн төсөлд саналаа өгөхийг хүсье.
Энэ хуулийн зорилт нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
Гэрийн тэжээвэр амьтныг хяналтгүйгээр үржүүлж, улмаар эзэнгүй амьтны тоо толгой нэмэгдэх, гэрийн тэжээвэр амьтан тэжээхдээ хариуцлагагүй хандах, бусдын эрхийг зөрчих, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх, амьтны эсрэг хүчирхийлэл үйлдэх гэх мэт олон асуудлууд нийгэмд гарч байна.
👇 Хуулийн төсөлд доорх холбоосоор нэвтрэн саналаа тусгах боломжтой.
https://d.parliament.mn/tusul/78dd320f-e6f5-42ff-9c72-ebf8e3d1a2d5
Хуулийн төслийг санаачлагч:
УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаяр
УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР
УИХ-ын гишүүн Жамъянхорлоогийн СҮХБААТАР
Таны төлөө, Тантай хамт, Цахим парламент