06/05/2024
Давхар үстэй нохойнуудын үсийг хусуулж болохгүй байх нь ээ.
"Давхар үстэй нохойны үсийг хэзээ ч хусуулж болохгүй!!!"
Үс нь унаад байна, зун халууцна гэх шалтгаанаар эзэд үнэндээ гэрээр нь унаж байгаа үстэй нь зууралдахаас залхуурч, эсвэл хайртай амьтныхаа талаар мэдлэггүйгээсээ нохойныхоо үсийг хусуулчихдаг. Гэтэл нохойны давхар үс биеийн халуун дулааныг зохицуулж, хүйтэнд дулаацуулж, халуунд сүүдрэвч болж сэрүүцүүлж байдаг. Нохой хүн шиг арьсаараа хөлсөө гадагшлуулж сэрүүцдэггүй, хэл, тавхай, чихээрээ халуунаа гадагшлуулж биеэ сэрүүцүүлдэг. Нохойны арьс 6-10 давхар зузаан, хүний арьс 16-20 давхар зузаан байдаг учир нохойны нимгэн арьс наранд илүү амархан түлэгддэг.
Давхар үс гэж юу вэ?
Зарим ноход дан үстэй байдаг бол голден ретривер, герман овчарк, лабрадор ретривер, хаски зэрэг ноход давхар буюу дээд доод хэсгээс бүрдэх 2 давхар үстэй байдаг. Дээд давхарга нь урт, ширүүн, гялалзсан, ургахдаа удаан байдаг ба нохойг нарны хэт ягаан туяа, хорхой шавжны хазалт, усанд норох, бохирдох, арьс гэмтэхээс сэргийлдэг. Жишээ дурдахад, Күма гөлөг үедээ нохойнд хазуулаад азаар зузаан үстэй хэсэгтээ хазуулсан тулдаа шүд дотогш ороогүй байсан.
Доод давхаргын үс арай богино, өтгөн, ноолуур шиг зөөлөн, хурдан ургадаг, хүйтэн халуунд нохойн биеийн дулааныг зохицуулдаг. Жилд хавар, намар хоёр удаа их хэмжээгээр, жирийн үед багаар унаж байдаг.
Яг ид зуны халуунд зурагт үзүүлснээр хусуулаагүй үстэйгээ байгаа хэсэг буюу улаан ягаан хэсэгт 24 градус байдаг бол хусуулсан үсгүй хэсэг буюу шар хэсэгт 30.8 градус байдаг байна. Үсээ хусуулсан нохой үс нь гэмтэх, халуунд нарших, бие нь хэт халах, зарим тохиолдолд арьсны хавдар болох зэрэг эрсдэлтэй.
Дээд давхаргын үс доод давхаргаасаа удаан ургалттай байдаг учир хусуулсны дараа доод давхаргын "гадны нөлөөнөөс хамгаалах чадваргүй" үс түрүүлж ургаж, гаднах үс нь гүйцэж амжихгүй, нохойны үс эв хавгүй ургаж, нохойны байгалаасаа халуун хүйтнийг зохицуулах чадварыг үгүй хийнэ. Мөн биеийн аль нэг хэсэгтээ үс нь өм цөм унаж арьс гарах эмгэг үүсэх нь ч бий. Их бага хэмжээгээр ээлжлэн унаж байдаг доод давхаргын үсний унах мөчлөг алдагдаж, урд нь унаж байснаасаа илүү, цаашилбал хэзээ ч зогсохгүйгээр ихээр унадаг болно.
Тиймээс хэзээ ч хусуулахгүйгээр доод давхаргын унаад байдаг, таны хувцсанд наалдаад салдаггүй "үхсэн" үстэй арчилгаа хийж л тэмцэнэ. Долоо хоногт хамгийн багадаа нэг удаа самнаж, эсвэл нохойны зориулалтын хүчтэй сэнсээр сэнсдэж үхсэн үсийг салгаснаар "гэрээр дүүрэн үс", "хаа сайгүй үс"-нээс бага ч болов ангижирч чадна.
Жижиг нохой, том нохой, богино үстэй нохой, урт үстэй нохой, дан үстэй нохой, давхар үстэй нохой бүгд л адилхан үс унана, бүгдэд л арчилгаа хэрэгтэй. Хэрэв та нохой авч амжаагүй бол ямар үүлдэр, ямар төрлийн үстэй нохой авахаа сайн судал, үс унадаггүй пудель, малтиз, бишон, шнаузер зэрэг үүлдрээс сонгох боломжтой. Аль хэдийн үс унадаг үүлдрийн нохой авсан бол танд "Хайр ба тэвчээр" байхад л болно😉
by Zaya BE
©️Kuma пэйж 2018
Давхар үстэй буюу үс хусуулж болохгүй нохойн үүлдрүүд:
• Akita
• Alaskan Husky
• Alaskan Malamute
• American Eskimo
• Chinook
• Chow Chow
• Finnish Spitz
• Finnish Lapphund
• German Spitz
• Icelandic Sheep Dog
• Keeshond
• Korean Jindo
• Norwegian Elkhound
• Norwegian Lundehund
• Pomeranian
• Shiba Inu
• Siberian Husky
• Samoyed
• Swedish Lapphund
• Australian Cattle Dog
• Australian Shepherd
• Rough Collie
• Smooth Collie
• Bearded Collie
• Belgian Sheepdog
• Beauceron
• Belgian Malinois
• Belgian Tervuren
• Briard
• Bouvier des Flanders
• Canaan Dog
• Pembroke Corgi
• Cardigan Welsh Corgi
• German Shepherd Dog
• Norwegian Buhund
• Old English sheepdog
• Polish Lowland Sheep Dog
• Puli
• Shetland Sheepdog
• Swedish Vallhund
• American Water Spaniel
• Boykin Spaniel
• Chesapeake Bay Retriever
• Golden Retriever
• Labrador Retriever
• Nova Scotia Duck Tolling Retriever
• Wirehaired Pointing Griffon
• Australian Terrier
• Cairn Terrier
• Dandie Dinmont Terrier
• Tibetan Terrier
• Norfolk Terrier
• Parson Russell Terriers
• Irish Terrier
• Lakeland Terrier
• Scottish Terrier
• Sealyham Terrier
• Miniature Schnauzer
• Skye Terrier
• Wheaten Terrier
• Wirehaired Fox Terrier
• West Highland White Terrier
• Havanese
• Pomeranian
• Shih Tzu
• Tibetan Spaniel
• East Siberian Laika
• Central Asian Shepherd
• Cavalier King Charles Spaniel
©️Kuma пэйж 2018